Жил бүр зохион байгуулагддаг “UB Food Festival” энэ амралтын өдрүүдэд болно.
Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үйл ажиллагаа есдүгээр сарын 2, 3-ны өдрүүд “Гэрэлт гудамж”-нд болно.
“UB food festival” нь Монгол хоолны соёлыг гадаадын жуулчдад таниулах, бусад улс орнуудын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.
Гэрэлт гудамжинд үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газрууд олон төрлийн хоолыг шинээр бэлтгэн хоолны цэсээ шинэчлэн оролцохоос гадна олон үндэстний хоолны соёлыг сурталчлах үүднээс өөр өөр үндэстний хоолны газрууд ч энд өөрсдийн хоолыг танилуулна. Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн, улс үндэстний төрөл бүрийн хоол, зууш амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчилнэ.
Уг өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд хамгийн чанартай, амтлаг хоол хүнсээр хурдан шуурхай үйлчилж, олны талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгжийг “Олон орны хоолны гудамж” арга хэмжээний шилдэг оролцогч, шилдэг тогоочоор шалгаруулан өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана.
Мөн хүрэлцэн ирсэн иргэдийн дунд “Хэн олон хотдог, бургер идэх вэ” зэрэг хэд хэдэн төрлийн тэмцээн, уралдаан, янз бүрийн сонирхолтой урлаг, соёлын үзүүлбэрүүдийг зохион байгуулж тэмцээнд идэвхитэй оролцсон иргэдийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана.
Эх сурвалж: Нийслэлийн Аялал жуулчлалын газар