Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын эмчилгээнд зориулан рок, поп одод өнгөрсөн бямба гарагт “On’n Off Production House”–ын концертын танхимд хандивын тоглолт хийсэн билээ.
Тоглолтоос олсон орлого болон үзэгчдийн хандив, дуудлага худалдаагаар нийт 31.9 сая төгрөг цугласан бөгөөд энэхүү мөнгийг өчигдөр уран бүтээлчид Б.Шаравын бага охин Ш.Жаргалд өглөө.
Хандивын мөнгийг хүлээлгэн өгөх уулзалтад МУГЖ, дуучин Б.Алтанцэцэг, дуучин С.Наран, хийлч Ч.Дэлгэрцэцэг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, "Дэлхий" хамтлагийн дуучин М.Болд, Морин хуурын чуулгын төлөөлөл болон On'n Off продакшныхан хүрэлцэн ирсэн юм.
Энэхүү тоглолтыг зохион байгуулсан Future Mongolia Foundation сангийн үүсгэн байгуулагч, "Sweetymotion" хамтлагийн дуучин Э.Ганболор:
"Энэ ажлыг санаачилсан, оролцсон бүх уран бүтээлчдэдээ баярлалаа! 150 мянган төгрөгөөр тасалбар авсан зочид маань амьдралдаа үзэж байгаагүй сайхан тоглолт үзлээ гэсэн.
Тасалбарын орлого, хандив, дуудлага худалдаанаас нийт бэлнээр 31.9 сая төгрөг цугласан. Дээр нь Чикаго хотод амьдардаг урлагийнхан 500 ам.доллар цуглуулсан байна билээ. Мөн Шведэд нэгэн хамтлаг үнэгүй тоглолт хийгээд 1000 орчим ам.доллар цуглуулсан юм байна. Ингээд нийтдээ бид 35 сая төгрөгтэй болж байна" гэлээ.
Тэрбээр цааш нь "Өмнө нь Б.Шарав гуайн хүү Ш.Саруултай ярихад төлөвлөсөн эмчилгээнд 30-40 орчим сая төгрөгийн хэрэгцээ байгаа гэсэн. Тиймээс тэр мөнгийг бид цуглуулчихлаа гэж бодож байна" гэсэн юм.
Хөгжмийн зохиолч Б.Шаравын охин Ш.Жаргал:
"Та бүхний явуулж байгаа үйл ажиллагаанд манай гэр бүлийн зүгээс их талархаж байна. Цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсье!” гэлээ.
Түүнээс аавынх нь биеийн байдлын талаар асуухад "Хоёр сар шахам хугацаанд аав маань эмнэлэгт хэвтлээ. Одоо бие нь өдөр өдрөөр дээрдэж байна. Хэд хоногийн өмнө ноль шөл уух зөвшөөрөл авсан. Өмнө нь дандаа дуслаар хооллож байсан юм. Одоо босоод, хэд хэд алхдаг болсон. Сайтуудад янз бүрийн мэдээлэл гарч байна. Хүмүүсийн сайхан сэтгэл дэм, мэндчилгээг дамжуулж байгаа. Тэрнээсээ өөрөө эрч хүч авдаг байх гэж боддог. Харин буруу зөрүү мэдээг нь сайт руу нь залгаж залруулж байна.
Ийм өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион байгуулаад сэтгэлийн дэм өгч байгаад маш их баярлалаа. Ааваараа их бахархаж байна. Монголчуудынхаа сэтгэлийн дэмээр босоод ирнэ ээ” гэсэн юм.
Мөн тоглолт үзсэн зочид болон зарим уран бүтээлчдийн сэтгэлийн үгийг бичсэн үгсийг охинд нь өглөө.
Хөгжмийн зохиолч Б.Шаравд илгээх видео мэндчилгээндээ Морин хуурын чуулгын төлөөлөл:
"Б.Шарав ах аа, таныг шинэ уран бүтээл бичиж өгөхийг бид хүлээж байгаа шүү. Бидний 25 жилийн ой болж байна. Хурдан эдгээрэй!" хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.
Хөгжмийн зохиолч Б.Чинбат:
"Та бид хоёр сүүлд уулзаж аминчхан яриа ярьсан. Тэр уулзалт биеллээ олоод явж байна. Тандаа эрүүл энхийг хүсье. Хурдан эдгээд эх орондоо хурдан ирээрэй. Хоёулаа цөм авна аа! " гэв.
On'n Off продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаа:
"Энд оролцож байгаа уран бүтээлчид таныг хүндэтгэх сэтгэлээр ямар нэгэн бардамналгүйгээр сэтгэлийн өглөг болгон барьж байна. Энэ нь буян гэхээсээ илүүтэй өчүүхэн хүндлэл гэж та ойлгоорой. Орлуулж болохгүй хүн гэж байдаггүй гэж ярьдаг ч Монголын ард түмэнд Б.Шарав Та юугаар ч орлуулашгүй хүн учраас тэр үүрэг хариуцлагаа мэдэрч, ах минь тэвчээртэй эмчлүүлээд энэ олон уран бүтээлчдэдээ сайхан аялгуу хийж өгөхийг хүсье" гэлээ.
"Дэлхий" хамтлагийн дуучин М.Болд:
"Нэг талаас бодоод үзэхэд та олон хүнээр буян хийлгэж байна. Тэр буян нь тэдгээр хүмүүсийн үр хүүхдүүдэд нь эргэж очно. Монголчуудынхаа хайраар та босно оо" гэв.