Өнөөдөр есдүгээр сарын 1-ний өдөр. Сурагч багачууд, оюутан залуус алдрай бяцхан үрс их номын өргөөндөө цугларч, эрдэм мэдлэгийн их баяраа тэмдэглэж байна. Баярт энэ өдрийг угтан GoGo мэдээний агентлагийнхан олон жилийн өмнө сургуулийн босго давж байсан хүндэт аав ээж нартай уулзаж, бага насных нь гэгээн, хөгжилтэй дурсамжаас нь хуваалцаж байна.
Чингэлтэй дүүргийн 5-р хорооны иргэн М.Солонго:
“Уралдсан нь”
Бага насны олон сайхан дурсамж байна. 1976 оны есдүгээр сарын 1-нд хуучнаар Найрамдлын районы 30 дугаар сургуульд нэгдүгээр ангид орж байлаа.
Хичээлийн нээлтэнд нэгдүгээр ангийн хүүхдүүдийг уралдуулна гээд. Би цагаан трикотой, үсээ цагаан туузаар боочихсон, их гоё болчихсон байлаа. Тэгсэн аав намайг хүмүүсээс зайдуу газар аваачаад “Миний охин хурдан битгий гүйгээрэй за юу. Хурдан гүйж байгаад тээглээд уначихвал цагаан трикогоо ураад, есдүгээр сарын 1-ний сайхан баяр байхгүй болно шүү. Болгоомжтой байгаарай” гэж захиж л дээ.
Тэгээд л уралдаан эхэллээ. Хүүхдүүд хар хурдаараа гүйгээд л, хөвгүүдийн заримынх нь цамцны товч нь задарчихсан, урдаа байгаа хүүхдийг гараараа түлхээд л, хөлсөө урсгачихсан их л ширүүн гүйж ирж л дээ.
Хөвгүүд “Багш аа би, би, би!” гэж гараа өргөөд, ширээ тэгнээд л орилолдоод байлаа.
Гэтэл би л харагддаггүй, аав хараад л байсан гэнэ. Тэгж байтал нэлээн сүүл хавьцаа бээвийсэн, яг хөгшин хүн гүйж байгаа юм шиг гараад ирж би. Тухайн үед унаад трикогоо халтар болгочихно гэж айгаад их нямбай цэмцгэр, тэгсэн хэрнээ бээвийсэн гүйж ирсэн гэсэн. Аав намайг шоолоод, “чи яг ингэж гүйж ирсэн” гээд үзүүлдэг байлаа.
Хичээл ороод долоо хонож байтал ангийн дарга сонгох боллоо. Багш хэн ангийн дарга болох вэ гэхэд хүүхдүүд бүгд л болмоор байгаа шүү дээ. Хөвгүүд “Багш аа би, би, би!” гэж гараа өргөөд, ширээ тэгнээд л орилолдоод байлаа. Харин би орой нь гэртээ хариад аав ээждээ “Манай ангийн хөвгүүд бүгдээрээ орилоод, би ганцаархнаа гараа цэвэрхээн өргөөд сууж байсан” гэж ярьсан байгаа юм. Ийм л хөгжилтэй дурсамжууд санаанд орж байна.
Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Э.Уртнасан:
-Анх нэгдүгээр ангид орж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Би 1983 оны есдүгээр сарын 1-нд Улаанбаатар хотын Нэгдүгээр дунд сургуульд орж байлаа. Цэцэрлэгт явж байгаагүй болохоор багш гэж ямар хүн байдгийг мэдэхгүй. Ямар багш байх бол, багш гэж их ууртай хүн байдаг гэж сонсчихсон болохоор нэлээн айж байсан. Тэгтэл бага ангийн Гавалмаа гээд их л сайхан ааштай бүлтгэр нүдтэй багш ирээд миний хүүхдүүд жагсаад ороорой гээд ангид оруулж байлаа. Танихгүй болохоор хүн болгон сонин харагдаад. Харин охид хөөрхөн харагдаад л...
Манай хоёр цэцэрлэгтээ явахгүй гээд өдөр болгон уйлна. Тэгээд л гурван "зодолдсон" хүн явдаг байсан шд.
-Санаанд орж байгаа хөгжилтэй дурсамж байдаг уу?
-Манай гэр Дэнжийн мянгад байлаа. Ард кино театрын автобусны буудал дээр буугаад ирдэг байсан. Нэгдүгээр сургууль хойноо хашаатай, хашаа давбал хоцрохгүй, хашаа давахгүй Оросын элчингээр тойроод ирвэл хоцорчихдог байв.
Тэгээд хойд талд нь байдаг жижигхэн дөрвөлжин холбооны сав дээр гишгээд даваад ордог. Хүүхэд байсан болохоор сургуулийнхаа хашаагаар биш хажуугийн дарга нарын өвлийн өргөө рүү андуурч гүйж ороод цэргүүдэд баригдаад, захирал дээр нь цэргүүд намайг оруулж өгч байсан. Нэг тиймэрхүү л юм болж байлаа.
Би Нэгдүгээр сургуулийн наймдугаар ангийг төгссөн. Энэ мөчийг ашиглаад 1983-1993 онд суралцаж байсан тухайн үед 8В, цаашлаад 10Б болж төгссөн ангийнхандаа ажлын амжилт хүсье. Үр хүүхэд, аав ээжүүдэд нь эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
-Та хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөхөд ямар нэг хөгжилтэй зүйл болдог уу?
-Манай хоёр хүүхэд нэг насны зөрүүтэй, хоёуланг нь тэвэрч явдаг байлаа. Цэцэрлэг нь ойрхон. Манай хоёр цэцэрлэгтээ явахгүй гээд өдөр болгон уйлна. Тэгээд л гурван "зодолдсон" хүн явдаг байсан шд. Би тэврээд зодуулаад л явдаг байсан даа.
Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэгийн Багын Б бүлгийн багш Г.Өлзийжаргал:
Чингэлтэй дүүргийн улсын гурван удаагийн аварга 24 дүгээр сургуулийн босгыг анх давж байлаа. Их сайхан өндөр биетэй, яралзтал инээсэн шүдтэй багш байсан.
Сургуулиа төгсөөд энэ цэцэрлэгтээ 26 дахь жилдээ ажиллаж байна. Энэ жил шинээр орж байгаа хоёр настай бяцхан шавь нараа авах гээд бэлтгэлээ хийгээд сууж байна. Нэг талдаа олон нялх хүүхэдтэй яана аа гэж бодно.
Нөгөөтэйгүүр баяр бахдалтай, дөрвөн жил хүүхдүүдээ сургаж хүмүүжүүлээд явуулна гэхээр их баяртай сайхан байна. Олон сайхан дурсамж байдаг ч тулгамдаад санаанд орж ирэхгүй байна.
Есдүгээр сарын 1-нд бага ангийн хүүхдүүд их уйлдаг. Тиймээс эцэг эхчүүдэд зөвлөхөд багшид та итгэж л байгаа бол хүүхдээ өгөөд л гараарай. Таны хүүхдийг бид хүн болгохын төлөө хичээж ажилладаг учраас хатуу ширүүн хандахгүй, эх хүний сэтгэлээр ажилладаг юм шүү.
-Есдүгээр сарын 1 ойртохоор ангийнхан маань ямар болсон бол гэсэн догдлол хүүхэд болгонд байдаг болов уу гэж бодож байна.
-Байдаг шүү. Хавар төгсөөд энэ жил сургуульд орж байгаа хүүхдүүд маань Фэйсбүүкийн групп дээрээ хоёр багшийгаа санаж байна, ангийнхантайгаа уулзмаар байна гэж бичихэд нь заримдаа нүдний нулимс гардаг шүү. Хөгжилтэй, бахдалтай, бид хэчнээн хүнд ажил хийдэг ч багш хамгийн сайхан мэргэжил. Гэхдээ хүнд гэж хойшоо суусангүй. Өглөө хамгийн түрүүнд ирээд хамгийн сүүлд нь харьдаг.
"Өглөө ирэхэд багш л угтана
Үдэш явахад багш л үднэ
Цэрэг хүн шиг журам сахидгаар нь
Цэцэрлэгийн багшдаа би хайртай" гэж хүүхдүүд маань уншдаг. Хүнд ажил ч гэлээ хамгийн гол нь бидэнд хүүхдийг гэсэн чин сэтгэл байдаг. Хүүхдэд дэндүү хайртай.
Би энэ мэргэжилдээ багаасаа дуртай байсан. Миний ээж цэцэрлэгийн багш байлаа. Хичээлээ тараад ээжийнхээ ангид гүйж ирээд хоёр багшдаа тусалдаг байсан.
Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Оюунчимэг:
Социализмын үед одоогийнхоос арай өөр нийгэм байсан. Тухайн үед сайн тал ч, саар тал ч байсан байх. Хумигдмал, чөлөөтэй ярих эрх хязгаарлагдмал байсан болов уу.
Гэхдээ хүүхдийн эрх зөрчигдөж байсан уу гэвэл үгүй юм. Хөдөө эмээ дээрээ байж байгаад есдүгээр сарын 1 болоход сайртай, ув улаан хацартай, хоёр хөл тэр чигтээ сайр болчихсон охин л сургуульдаа ордог байсан. Эмээ маань гутал өмсүүлдэггүй байлаа. Тэгснээрээ би маш эрүүл болсон юм шиг санагддаг. Байгаль дагасан амьдрал маань биднийг туйлаас эрүүл болгож байж.
Даарвал бүгд даарна, бороонд норвол бүгд норно, өлсвөл бүгд өлсдөг байлаа. Энэ бүхэн эвтэй найртай, эв нэгдэлтэй, бие биеэ хүндлэх ухааныг олгож байсан.
Наймдугаар ангиасаа бид намрын ажилд явж тариа ногоо хураадаг байлаа. Энэ маань маш сайхан дурсамж үлдээсэн. Хамт олон бие биеэ бүрэн сайн ойлгож ойр дотно байсан. Даарвал бүгд даарна, бороонд норвол бүгд норно, өлсвөл бүгд өлсдөг байлаа. Энэ бүхэн эвтэй найртай, эв нэгдэлтэй, бие биеэ хүндлэх ухааныг олгож байсан. Би хэчнээн 50 гарсан хүн ч гэлээ энэ бүхэн өчигдөр болсон юм шиг санагдаж байна.
Анги болгонд гитар тоглодог хүүхдүүд байлаа. Тэгээд орой ажлын дараа түүдэг гал асаагаад тойрч суугаад дуулцгаадаг байсан. Хүүхдүүд байгаль дэлхийтэйгээ ойрхон байгаасай.
Хөдөлмөр хүнийг ухааруулж эв нэгдлийг тогтоодог юм. Тэр бүхэн хүн байх ухааныг мэдрүүлдэг. Хүүхэд ижий аавынхаа дэргэд л байгаад байвал өлсдөггүй, цангадаггүй, даардаггүй учраас амьдралд тэсэж үлдэх чадвар муутай болдог юм шиг санагддаг. Одоо ч би хөдөлмөр хүнийг бий болгодог юм гэдгийг хүүхдүүддээ хэлдэг.
Хан-Уул дүүргийн иргэн О.Бумцэрэн:
Сургуулийн үеийн дурсамжаа сайн санахгүй байна. Би багаасаа цэцэрлэгт яваагүй юм. Таван настай байхдаа одоогийн Зоос гоёлын ард байсан цэцэрлэгт орлоо. Уг нь дарга нарын хүүхдүүд явдаг байсан бил үү дээ. Анх очсон өдөр үймүүлсэн хүүхдүүдээс болж үймүүлсэн үймүүлээгүй хүүхдүүд бүгд сандал өргөж шийтгүүлсэн юм. Тэрний өмнөхөн би эгмээ хугалаад эгэм эдгээд удаагүй байсан. Тэгээд өдрийн талд нь сандал өргөж өнгөрөөлөө. Тэгээд л би цэцэрлэгт дургүй болчихсон, явахгүй гээд дотроо шийдчихлээ. Тавхан настай хүүхдийн шийдвэр шүү дээ.
"Яагаад явахгүй юм?" гэхээр нөгөө болсон явдлаа тайлбарлаж хэлж чаддаггүй.
Өглөө босоод өвөө эмээ хоёр хүргэж өгөх гээд "цэцэрлэгт явъя" гэхэд нь "явахгүй" гэв. "Яагаад явахгүй юм?" гэхээр нөгөө болсон явдлаа тайлбарлаж хэлж чаддаггүй. Тэрний өмнөхөн өвөө эмээ хоёртойгоо их дэлгүүрт явж байгаад буу харсан юм. Дотроо буугаа л бодоод яваад байлаа.
Ашгүй ээж цэцэрлэгт явуулахын тулд “ээж нь гоё юм авч өгье” гэхээр нь буу авч өг гэлээ. Ээж Их дэлгүүр рүү гүйж очоод нөгөө бууг аваад өглөө. Тэгээд буу авахуулангуутаа "явахгүй ээ" гээд гүрийчихсэн. Миний муу ээж хууртчихсан даа, хөөрхий. Тэгээд л цэцэрлэгт яваагүй.
Харин сургуульд орохдоо би өөрөө гүйж очоод л бүртгүүлчихсэн. Хүүхэд байхдаа зөндөө л сахилгагүйтэж байсан даа.