АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын дэвшүүлсэн хана барих саналыг хэрэгжүүлэхээр туршилтын ханыг барих эхний дөрвөн компанийг сонгосон тухай Америкийн Хилийн хамгаалалтын алба мэдэгдлээ.
Компаниуд 9 метр урттай, 9 метр өндөртэй туршилтын ханыг барьж, эрх баригчид хоёр сарын хугацаатай туршилтад оруулах аж. Дөрвөн компани тус бүр 500 мянган ам. долларын гэрээ хийсэн бөгөөд Доналд Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амлаж байсан ханыг босгох юм байна.
Хилийн хамгаалалтын албаны төлөөлөгч Роналд Витиелло “Бид туршилтын хана хийлгэснээр ямар стандартын дагуу жинхэнэ ханыг барих арга барилаа мэдэж чадна” гэжээ. Гэрээ хийсэн компаниуд нь:
- Алабама мужийн Caddell Construction
- Аризона мужийн Fisher Industries
- Техас мужийн Texas Sterling Construction
- Миссиссиппи мужийн WG Yates & Sons Construction зэрэг компаниуд бөгөөд өмнө нь нийт 200 гаруй компани санал ирүүлснээс эдгээр компаниуд сонгогдсон аж.
Эх сурвалж: BBC