“Хишиг арвин индустриал” ХХК-ийн дэд захирал М.Тулгаттай ярилцлаа.
-“Coal Mongolia”-тай хамтрах болсон шалтгаанаар ярилцлагаа эхэлье?
-Манай компанийн хувьд “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд гүйцэтгэгчээр ажилладаг. Мөн “South Gobi Sands”-ийн Овоот толгойн төсөлд ажиллаж байна.
Нүүрсний салбарт томоохон төслүүд дээр ажиллаж байгаа компанийн хувьд оролцох нь зүйн хэрэг. “Coal Mongolia” чуулга уулзалтын хувьд ач холбогдолтой арга хэмжээ л дээ. Нэг салбарынхан нэгдэж чуулаад асуудлаа тал талаас нь ярих хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид нь, үйл ажиллагаа эрхлэгчид нь, төрийн байгууллагынхан, мөн судлаач, эдийн засагчид нь гээд тал талаасаа цуглаж уулзаж, тулгамдсан асуудлууд, мөн цаашдын боломж бололцоог ярилцах нь зөв хэлбэр.
Төсвийн орлого давж биелэхэд нүүрсний экспорт голлох үүрэг гүйцэтгэж байна.
Энэ жил нүүрсний үнэ өсөлттэй байна. Төсвийн орлого давж биелэхэд нүүрсний экспорт голлох үүрэг гүйцэтгэж байна. Манай улсын эдийн засагт, мөн төсөвт үзүүлэх нөлөөг харсан ч жилдээ нэг удаа уулзаад асуудлаа ярих нь салбарын хөгжилд дэмтэй.
-“Хишиг арвин индустриал” уул уурхайн салбарт үндэсний компани гэдгээрээ ялгардаг. Компанийнхаа үйл ажиллагааг сонирхуулаач?
-Манай компани түрүүн хэлсэн нүүрсний төслүүдээс гадна, Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад Тийсс компанитай хамтран ажиллаж байна. Ажилчдын тоо 1000 давчихлаа. Техник, машин тоног төхөөрөмжийн хувьд 500 шахаж байна. Аюулгүй ажиллагаа тал дээр тодорхой түвшинд хүрлээ. Мэдээж цаашид ч сайжруулж, хөгжүүлэх зүйл асар их бий. Гэхдээ л Монголчууд ил уурхайн түвшинд бол ажиллаж чаддаг болжээ. Инженер техникийн ажилчид, боловсон хүчинтэй болсон байна. Ажиглаад байхад одоо янз бүрийн төслүүд дээр ажиллаж байгаа голлох инженерүүд, удирдах ажилчид “Бороогоулд”-аас гараагаа эхлүүлсэн хүмүүс их байдаг. Ер нь “нинжа” маягийн арга барилаас орчин үеийн уул уурхай гэдгийг монголчууд үндсэндээ “Бороо гоулд”-аас анх сурсан. Манайх ч “Бороо гоулд”-д хэдэн техник гаргаад ажиллаж байсан, стандарт уул уурхайн анхан шатны ойлголт тэндээс анх авч байсан.
-“Бороо гоулд”-ыг тухайн үед нь хамаг алтыг маань аваад гарчихлаа гэж өчнөөн шуугисан. Уул уурхайнхантай уулзаад явахаар яг ийм утгатай үг хэлдэг шүү...?
-Ямартай ч Монголд маш үнэ цэнэтэй зүйлийг үлдээсэн. Бидний толгойд юм хийж үлдээсэн. Хэрвээ тэгээгүй бол өнөөдөр “Эрдэнэс Таван Толгой”-н уурхайд Монголчууд өөрсдөө биш “Шинхуа” ч юм уу гадны аль нэг компани ажиллаж байх байсан болов уу.
-Ил уурхайн төвшинд хэнийг ч харахааргүй ажиллаад сурчихжээ. Далд уурхайн түвшинд Оюу толгой жишиг болох нь ээ?
-Ер нь тийм. Монголчууд далд уурхай гэдэг дараагийн шатанд суралцаж эхэлж байна. Оюутолгойг бас л янз бүрээр хэлдэг. Гэхдээ далд уурхайн технологийг Монголд нэвтрүүлж байгаа үнэ цэнэтэй төсөл. Олон мянган монгол залуус энд ажиллаж, суралцаж байна. Бид баялагтай хэдий ч, тэр баялгийг ашиглана гэдэг тийм амар биш. Зүгээр хүрз бариад ухахгүй.
Технологи, мэдлэг чадвар, томоохон хөрөнгө оруулалт хэрэгтэй. Манай компани өнгөрсөн жилээс Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад Тийсс компанитай хамтран ажиллаж эхэлсэн нь Монголчууд суралцаад явж байгаагийн л нэг хэлбэр юм даа.
-Цаг гарган, ярилцсанд баярлалаа.