Баянзүрх дүүргийг хоёр хуваах боломж байгаа эсэхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг судалж буй бөгөөд эцсийн шийдийг УИХ гаргана гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал хэллээ.
Тэрбээр “Дүүрэг хуваах асуудлыг хуулиараа УИХ шийддэг. Нийслэлийн Засаг даргын хувьд Баянзүрх дүүргийг хуваах боломжийг судлах ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Уг ажлын хэсэгт Баянзүрх дүүргээс хэд хэдэн хүн бий. Одоогоор зөвхөн хуваах боломж байгаа эсэхийг судалж байна” гэв.
Дүүргийг хоёр хуваахаар судалгаа эхэлсэн цагаас тус дүүргийн иргэд болон ИТХ-ын төлөөлөгчид эсэргүүцэл илэрхийлсээр байгаа юм. Өнгөрсөн сарын 30-нд тус дүүргийн иргэд болон Баянзүрх дүүргийн АН-ын хороо энэ асуудлыг эсэргүүцэн тайван жагсаал хийсэн.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар өнөөдөр Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны Засаг дарга Д.Ганхуяг, тус хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Ч.Батбаатар нартай уулзсан байна.
Баянзүрх дүүргийг яаралтай Засаг даргатай болгох зорилт тавьж байна. Хуулийн дагуу шаардлага хангасан хүний нэрийг өргөн баривал батламжлахад бэлэн
Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны Засаг дарга Д.Ганхуяг хэлэхдээ “Бид иргэдийн сонголтыг хүндэтгэж, Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжлахыг шаардаж, мөн дүүргийг хоёр хуваахыг эсэргүүцэж жагсаж байна. Баянзүрх дүүрэг өнгөрсөн нэг жил Засаг даргагүй учраас нэг ч бүтээн байгуулалт хийгдээгүй. Мөн намын ялгаа маш их гарч байна.” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал тэдний санал хүсэлт, шаардлагыг сонсоод “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг даргын үүргийг Д.Пүрэвдаваа гүйцэтгэж байсан. Саяхан өөр ажилд шилжиж байгаа учир Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдлөө өгсөн. Нийслэлийн Засаг дарга өөрийнх нь хүсэлтийн дагуу захирамж гаргаж, ажлаас нь чөлөөлсөн. Хотын даргын хувьд Баянзүрх дүүргийг яаралтай Засаг даргатай болгох зорилт тавьж байна. Хуулийн дагуу шаардлага хангасан хүний нэрийг өргөн баривал батламжлахад бэлэн” гэсэн хариултыг өгсөн байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс