Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Мах, сүүний анхдугаар аян өрнүүлэн, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангана” гэж тусгасан юм. Энэ дагуу энэ оны нэгдүгээр сарын 01-нээс Мах, сүүний анхдугаар аяныг улсын хэмжээнд эхлүүлсэн.
Хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, иргэдээ баталгаат хүнсээр, үйлдвэрээ түүхий эдээр тогтвортой хангаж, улмаар эдийн засагт тодорхой өсөлт бий болгох нь энэ аяны хэтийн зорилго. Үүний тулд Засгийн газар мах, сүүний салбарыг онцлон хөгжүүлнэ гэсэн мессежийг хувийн хэвшлийнхэнд өгөх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг энэ салбарт татахаар салбар яам ажиллаж байна.
Мах, сүү бол стратегийн хүнс. Мөн нийлүүлэлт нь улирлаас ихээхэн хамаардаг.
Аяныг эхлүүлээд долоон сарын хугацаа өнгөрчээ. Иймд дээр дурдсан зорилтуудад хүрэхийн тулд ХХААХҮЯ ямар ажлууд зохион байгуулсан, аяны явц ямар байгааг тус яамны газрын дарга Т.Гантогтохоос тодруулав.
“Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд таван зорилгод хүрэхээр төлөвлөж, нийт 50 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгажээ. Аян дөрвөн жил хэрэгжин, 2020 онд дуусна.
Таван зорилгыг танилцуулбал,
- Аян хэрэгжих эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх,
- Үхрийн эрчимжсэн аж ахуй, тэжээлийн тариалан хөгжүүлэх,
- Мах, сүү боловсруулах үйлдвэрийг дэмжих,
- Мах, сүү нийлүүлэлтийн оновчтой, нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх,
- Дотоодын хэрэглээгээ хангаж, экспортоо нэмэгдүүлэх юм.
Эдгээр зорилтод хүрэхийн тулд дараах ажлуудыг хийж байна.
Мах, сүүний аян амжилттай хэрэгжих хамгийн гол суурь нь монгол мал эрүүл байх юм. Иймд Мал амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Эдгээр хуулийг аравдугаар сард эхлэх намрын чуулганы үеэр баталснаар мах, сүүний аян амжилттай хэрэгжих эрх зүйн орчин бүрдэнэ.
Мах, сүү бол стратегийн хүнс. Мөн нийлүүлэлт нь улирлаас ихээхэн хамаардаг. Зундаа түүхий эдийн илүүдэлтэй, өвөл хавар нь хомс болдог онцлогтой. Иймд үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх замаар мах, сүүний улирлын чанартай нийлүүлэлтийг тасралтгүй болгон, тогтворжуулах юм байна. Үүний тулд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг тойруулан үхрийн эрчимжсэн аж ахуй байгуулна гэж шийдвэрлэжээ. Эрчимжсэн аж ахуйд тэжээл шаардлагатай тул тэжээлийн тариалан хөгжүүлэх давхар зорилт дэвшүүлсэн байна.
Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг тойруулан үхрийн эрчимжсэн аж ахуй байгуулна.
Мах, сүүний боловсруулах үйлдвэрийг хэрхэн дэмжих вэ? Эдгээр үйлдвэр шинэ тоног төхөөрөмж худалдан авахад гаалийн тарифаас чөлөөлдөг. Тоног төхөөрөмжийн төрлийг Засгийн газар жагсаан баталсан байсныг шинээр батлан, илүү олон төхөөрөмж болгон, тоог нь нэмжээ.
Манай улсад мах, сүүний нийлүүлэлтийн хэсэгчилсэн тогтолцоо бий ч нэгдсэн тогтолцоо үгүй гэнэ. Эдгээр бүх алхмыг хийснээр сүүний дотоодын хэрэглээгээ бүрэн хангаж, мах, хуурай сүү экспортлогч орон болох юм байна.
Ингээд сүү бэлтгэлд өнгөрсөн долоон сарын хугацаанд ямар ахиц дэвшил гарсан талаар танилцуулъя.
“МОНГОЛ СҮҮ” ТӨСЛИЙН ҮР ДҮНД 2020 ОНД ХУУРАЙ СҮҮ ИМПОРТЛОХГҮЙ
61 сая малтай манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 6 сая толгой малын мах бэлтгэж худалдах, 400 сая литр сүү боловсруулах боломжтой. Гэвч үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж хуучирсан, эргэлтийн хөрөнгө бага, түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоо байхгүй зэрэг шалтгаанаас мах, сүү боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашигладаг байна.
Сүү хатаах 60 цехийг 2025 он хүртэл орон даяар байгуулна.
Сүү боловсруулах томоохон үйлдвэрүүд нийслэлд төвлөрсөн байдаг. Өнгөрсөн онд эдгээр үйлдвэрт 69 сая литр сүүг хот тойрсон, үхрийн фермерүүд нийлүүлжээ. Гэвч 69 сая литр сүү үйлдвэрүүдийн нийт хүчин чадлыг бүрэн хангаагүй байна. Уг нь 61 сая малтай гэхээр малчдын нэг жилд нийлүүлэх боломжит сүүний нөөц нь 800 сая литр. Гэтэл бид нийт нөөцийнхөө арван хувийг ч боловсруулж чаддаггүй хэвээр байна.
Сүүний нийлүүлэлт улирлын чанартайг дээр дурдсан. Өвөл шингэн сүү тасалдахад иргэд, ААН-үүд импортын хуурай сүү хэрэглэдэг. Иймд дотоододоо хуурай сүү үйлдвэрлэх “Монгол сүү” төслийг ХХААХҮЯ дэмжин хэрэгжиж эхэлжээ.
“Mongolian dry milk” компани хуурай сүүний, бага оврын цехүүдийг орон нутагт байгуулах санаачлага гаргасан нь мах, сүүний аяны зорилттой тохирсон тул дээрх төслийг Хөгжлийн банк санхүүжүүлжээ.
Энэ онд нийт 4000 тонн хуурай сүү импортлох зөвшөөрлийг салбарын яам импортлогчдод зөвшөөрсөн. “Монгол сүү” төслийн үр дүнд 2020 он гэхэд бид гаднаас хуурай сүү импортлох шаардлагагүй, цаашлаад экспортлогч орон болно. Төслийн эхлэлийг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд тавьж, зургадугаар сард эхний цехээ нээжээ.
“Mongolian dry milk” компани сүү хатаах тоног төхөөрөмжөө Японоос авчирсан байна. Тэд ийм 60 цехийг 2025 он хүртэл орон даяар байгуулна. Түүхий эдийн нөөцдөө буюу сүүндээ тулгуурлан, мөн алсдаа экспортын бүтээгдэхүүн гаргах тул хил орчмын бүсүүдэд эдгээр цехийг байгуулна гэж Т.Гантогтох дарга ярилаа.
Төвийн бүсэд сүү боловсруулах олон үйлдвэр бий тул төвөөс алслагдсан аймгуудад (Говь-Алтай, Баянхонгор гэх мэт) цех байгуулах шийдвэрийг салбар яамнаас гаргасан байна. Энэ төсөл ажлын байр бий болгох, малчдын орлогыг нэмэх зэргээр орон нутагт ч үр дүнгээ өгнө.
Их-Уул суманд байгуулсан цех ашиглалтад орсноор 5 хүнийг тогтмол ажлын байраар хангажээ. Тэд малчдаас нэг литр сүүг 400-500 төгрөгөөр шууд худалдан авдаг байна. Харин энэ зун ихэнх нутгаар гандуу байсан тул малчид хатуу өвөлд бэлтгэн, төлөө эхэд нь тавьж өгөн, хөхүүлж, сүү бага нийлүүлжээ. Ирэх жил сүүний нийлүүлэлт өснө гэж үйлдвэрийнхэн найдаж байна.
Хуурай сүүний гадаад зах зээлийн үнэ сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байгаа аж. Энэ нь худалдан авагчид хүнд тусаж, борлуулах талд ашиг авчирна. Хуурай сүүг хил давуулан худалдахаар зэхэж буй бидэнд үнэ өсөж байгаа нь сайн мэдээ.
МАХНЫ ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫХООС ӨСЖЭЭ
Өнгөрсөн хавар нөөцийн махыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн тул дотоодод махны үнэ харьцангуй тогтвортой байв. Гадаад зах зээлийн хувьд ОХУ, БНХАУ нь манай махыг худалдан авдаг уламжлалт зах зээл. Өнгөрсөн онд махны үйлдвэрүүд нийт 9.2 мянган тонн махыг гадагшаа худалдсан байна. Үүний 88 хувийг адууны мах эзэлжээ. БНХАУ адууны махны гол худалдан авагч.
Гаднаас хуурай сүү импортлох шаардлагагүй, цаашлаад экспортлогч орон болно.
Харин энэ оны эхний долоон сарын байдлаар 7000 тонн мах экспортолсон нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт юм. Удахгүй өвөл болж, мах бэлтгэлийн ажил ундарна. Ингээд оны сүүл гэхэд нийт 15 мянган тонн махыг хөрш орнууд болон гуравдагч улсуудад худалдахаар төлөвлөжээ. Экспорт ийнхүү өссөн нь Иран, Вьетнам гэх мэт шинэ зах зээл нээсний үр дүн. Долдугаар сарын 1-нээс эхлэн махны хоёр үйлдвэр хамтран Иран улс руу долоо хоног тутам 4000 тонн мах нийлүүлж эхэлсэн. Энэ нь 250 мянган хонины мах юм.
Мөн дулааны аргаар боловсруулсан махны экспорт өссөн нь махны үйлдвэрүүд махаа гулуузаар нь гаргалгүй, нэмүү өртөг шингээснийг илтгэнэ.
Гэвч малын өвчлөлийн улмаас салаа туурайтай мал болох хонь, ямааны махны экспорт өсөөгүй байна. Дээр дурдсанчлан мах бол стратегийн хүнс, бидний хамгийн өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүн. Иймд юуны өмнө дотоод зах зээлээ эрүүл, аюулгүй атлаа хямд махаар хангах нь П.Сэргэлэн сайд болон түүний багийн гол ажил. Иймд махны экспортод ч жил бүр квот тогтоодог. Энэ онд бог малд квот тогтоогоогүй байна. Нийт малын 86 хувийг бог мал эзэлдэг тул мах экспортлогч ААН-үүдэд боломжийн хэрээр хонь, ямааны мах худалдахыг зөвшөөрчээ. Адуу, үхрийн маханд тус бүр … тоннын квот тогтоосон байна.
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд хуурай сүүний цех ашиглалтад орсон бол удахгүй Говь-Алтай аймгийн Чандмань суманд мал төхөөрөх үйлдвэр байгуулах гэж байна. Энэ мэтээр хэд хэдэн аймагт махны үйлдвэр байгуулна.
Төгсгөлд нь хэлэхэд мах, сүүний аянд зориулж улсын төсвөөс мөнгө гаргаагүй, төрөөс мах, сүүний салбарт бодлогын дэмжлэг л үзүүлж байгаа нь энэ юм.