Алтайн сүрлэг уулсын дунд нутагладаг Казах үндэстний үеэс үед уламжлан ирсэн баяр бол бүргэдийн баяр билээ.
Жил бүр Баян-Өлгий аймагт шилдэг бүргэдчидийн дунд хэд хэдэн баярыг зохион байгуулдаг. Уг баярт 30-70 бүргэдчин оролцож, үнэгний тулам шүүрэхээс эхлэн бүргэдээр ан агнах ур чадвараараа өрсөлддөг.
Мөн бүргэдийн баярын үеэр Көкбар буюу тулам булаалдах, Тиян Теру буюу морины дэлэн дээрээс зоос шүүрэх, Кыз куар буюу хүүхэн хөөх тэмцээн зэрэг төрөл бүрийн казах үндэсний сонирхолтой арга хэмжээнүүд болж аваргуудыг шалгаруулан шагнадаг байна.
Энэ жил болох бүргэдийн баяруудын талаарх мэдээллийг хүргэж байна.
Нэр | Хугацаа | Болох газар | Зохион байгуулагч | Холбоо барих |
Алтай бүргэдийн баяр | IX/17-18 | Баян-Өлгий аймаг Сагсай сум | Хөх чоно аялал | 99110303, 99100303 bluewolftravel@gmail.com |
Алтан бүргэдийн баяр | IX/30-X/1 | Баян-Өлгий аймаг Бугат сум | Бэркучигийн холбоо | 95420990, 99423395 |
Хансонар бүргэдийн баяр | X/7 | Баян-Өлгий аймаг, Сагсай сум | Алтайн оргил | 99414588, 99419294 beku800@yahoo.com |
Бүргэдийн баярын үеэр уламжлалт хоол болон гар урлалын зүйлс худалдаалах бөгөөд ирсэн зочид гэр болон майханд хонох боломжтой. Мөн энэ өдрүүдэд аяллын компаниуд аяллын багцууд санал болгодог.
Бэлтгэсэн: Зола, Премиум Травэл компанийн үүсгэн байгуулагч www.mongoliatravelmarket.com