“Танай улсад ажил хийх үнэхээр хэцүү. Бид төслийнхөө бүх үйл ажиллагааг төрийн байгууллагын нэг даргад танилцуулаад явж байтал өнөө хариуцаж байсан хүн солигдчихдог. Цоо шинэ хүн ирэхэд дахиад ажлаа эхнээс нь танилцуулах хэрэг гарна. Тэр хүндээ ажлаа танилцуулаад, үйл ажиллагаа овоо жигдрээд явж байтал дахиад шинэ хүн... Үнэхээр аймшигтай. Энэ бол танай улсын жинхэнэ гамшиг” хэмээн олон улсын байгууллагын нэгэн мэргэжилтэн ярьсан юм.
Тэгээд “өөр нэг” Засгийн газар Ерөнхий сайд гарлаа гээд цойлсон мундаг ажиллаад, баллаад тавьдаг юм уу гэхээр ялгарах зүйлгүй.
Ийм л тогтворгүй байдлаас болж гадны хөрөнгө оруулагчид биднээс айж үргэдэг биз. Дээрх бол зөвхөн мэргэжилтэн хоорондын яриа. Гэтэл том хөрөнгө оруулалт бүхий мега төслүүд дээр гадныхны гайхшийг яаж бардаг бол гэхээс яс хавталзана.
Тэгээд “өөр нэг” Засгийн газар Ерөнхий сайд гарлаа гээд цойлсон мундаг ажиллаад, баллаад тавьдаг юм уу гэхээр ялгарах зүйлгүй. Тэгээд тэд юуны төлөө тийнхүү засгийн эрхийн төлөө нэгнийхээ араас хутга дүрэн, үхэлдэн тэмцэлдэнэ вэ. Засгийн газраа огцруулагсдад өөр хийх ажил байхгүй гэж үү гэж гайхмаар.
Ройтерс агентлагийн бичсэнчлэн 2004 оноос хойш дөрвөн жилийн хугацаатай ажилласан нэг ч Ерөнхий сайдгүй манай улс өнөөдөр дахиад Засгийн газраа огцруулах эсэх асуудлаа хэлэлцэх гэж байна.
УИХ-ын танхимд 65 суудал авахдаа МАН-ынхан “бид Засгийн газраа тогтвортой ажиллуулж чадахаараа бусдаас ялгарна” хэмээж байсныг санаж буй биз ээ. Гэтэл нэг жил гаруйхны дараа ийнхүү Засгийн газраа авч үлдэх эсэхээ хэлэлцэхээр болжээ.
Засгийн эрхийг аваад нэг жил, хоёр сарын хугацааг өнгөрүүлж буй Ж.Эрдэнэбатын Засгийн газар юу хийсэн бэ гэдгийг эргэн нэг харъя.
2016 оны 8 дугаар сарын байдлаар | 2017 оны эхний 5 сарын байдлаар | |
Эдийн засгийн өсөлт | Эдийн засгийн өсөлт 4 жил дараалан буурч 2016 оны эхний хагас жилд 3,1 хувийн өсөлт гарсан. | Уналт тогтворжих хандлага ажиглагдаж, 2017 оны 1-р улиралд эдийн засаг 4,2 хувиар өссөн. |
Гадаад өрийн дарамт | Сүүлийн 4 жилд авсан их хэмжээний зээл, бондын улмаас 2016 оны эцэст Засгийн газрын гадаад өр ДНБ-ний 67,8 хувьд хүрсэн. | Өндөр хүүтэй бондын өрийг бага хүүтэй, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийн сольж, өрийн дарамтыг бууруулах бодлого баримталж байна. |
Төсвийн орлогын тасалдал | Төсвийн орлого сар тутамд ихээхэн хэмжээгээр тасалдаж, төлөвлөсөн төсвийн зарлага санхүүжилтийг санхүүжүүлэх боломжгүйд хүрч байсан. | 2017 он гарсаар төсвийн орлогын төлөвлөгөө сар бүр давж биелж байна. Оны эхний 5 сарын байдлаар төсвийн орлого 2,7 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 28,0 хувиар өслөө. |
Төсвийн алдагдал | 2016 оны эхний хагас жилийн байдлаар төсвийн алдагдал 2,0 их наяд төгрөгт хүрсэн. 2016 оны эцэст ДНБ-ний 21,0 хувьд хүрч болзошгүйд хүрсэн. | Төсвийн алдагдал 7 сарын байдлаар 500 тэрбум төгрөг гарсан. Төсвийн алдагдлыг бууруулах бодлого баримталж байна. 2017 оны эцэст алдагдал ДНБ-ний 10 хувиас бага байлгахаар 2017 оны төсвийн хуульд тусгасан. |
Гадаад худалдааны эргэлт | 2012 оны эцэст 11,1 тэрбум ам. долларт хүрч байсан гадаад худалдаа эрс буурч 2016 оны эцэст 8,0 тэрбум долларт хүрсэн. | 2017 он гарсаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, хилийн дэд бүтцийг сайжруулах арга хэмжээг авсны үр дүнд гадаад худалдаа сэргэж, экспорт, импорт сар тутамд 30-40 хувиар өсөн нэмэгдэж байна. |
Гадаад валютын албан нөөц | Валютын ханшийг тогтворжуулах зорилгоор Монголбанкнаас их хэмжээний интервенци хийж байсны улмаас гадаад валютын нөөц эрс багассан. | Экспорт өсөн нэмэгдэж гадаад худалдааны тэнцэл сайжирч байгаагийн зэрэгцээ Алт-2 хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд гадаад валютын нөөц тогтвортой байна. |
Төгрөгийн ам доллартай харьцах ханш | Тогтворгүй байдлын улмаас төгрөгийн ханш суларч 2016 оны эцэст төгрөгийн доллартай харьцах ханш 2482 төгрөгт хүрч суларсан. | ОУВС-тай хөтөлбөр тохирч, тулгамдсан өрийн дарамтыг зохицуулснаар төгрөгийн ханш тогтворжиж, аажмаар чангарч эхэлсэн. |
Монгол Улсын зээлжих зэрэглэл | 2014 оноос хойш 3 жил дараалан зээлжих зэрэглэл буурч 2016 оны эхний улирлын байдлаар – В2 зэрэглэлд хүрч буурсан бол 8 дугаар сард САА 1 зэрэглэлд хүрсэн. | 2017 оны 5 дугаар сард зээлжих зэрэглэлийн Фитч агентлаг Монгол улсын дампуурах эрсдэл буурсан, зээлжих зэрэглэл тогтвортой хэвээр байгааг мэдэгдсэн. |
ОУВС-тай хөтөлбөр тохирох талаар | 2015 онд ОУВС-д Стэнд бай хөтөлбөр авах талаар хүсэлт гаргасан боловч хожим Засгийн газар хөтөлбөрөөс татгалзсан. | ОУВС-тай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг тохиролцож, 440,0 сая ам долларын хөнгөлөлттэй зээл авахаар болсон. |
Засгийн газрын гадаад зах зээлээс татан төвлөрүүлсэн бондын орлого | 2012-2016 онуудад Чингис, Хубилай, Самурай, Евро бонд зэрэг нийтдээ 3,0 орчим тэрбум ам долларын бондыг гаргасан. | Шинээр өндөр хүүтэй гадаад бонд гаргахаас зайлсхийж, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл авч байна. |
Гадаадын хөрөнгө оруулалт | 2011 онд манай улсад 4,6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байсан нь 2015 онд 110,2 сая ам.доллар болж, даруй 40 дахин буурсан. | Эдийн засгийг тогтворжуулснаар гадаадын хөрөнгө оруулалт эргэн сэргэх нөхцөл бүрдэж байна. |