Coal Mongolia 2017 чуулганы хоёрдугаар хэсэг Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форумаар эхэллээ.
Хятадын Үндэсний Нүүрс Ассоциацийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сүн Шөүрэн “Хятадын нүүрсний салбарын хөгжлийн хандлага” илтгэлийг тавьж байна.
СҮН ШӨҮРЭН: БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛАХ ЦАГ БИДНИЙ ӨМНӨ ИРЛЭЭ
Тэрбээр, "БНХАУ бол дэлхийн нүүрсний олборлолт болоод хэрэглэгч хамгийн том орон гэдгийг тэрбээр онцоллоо. Дэлхийн нүүрсний хэрэглээний 41 хувийг БНХАУ хэрэглэж байна. Эрчим хүчний компаниуд болон нүүрсний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд аж үйлдвэрийн паркийг ажиллуулж байна.
10 сая тонноос дээш хүчин чадалтай угаах үйлдвэрүүд ажиллаж, бүрэн автоматжисан үйлдвэрүүд ч амжилттай ажиллаж байна. Нүүрсний уурхайн нөхөн сэргээлтийг эрчимжүүлж, өндөр үр дүнтэй дэлхийн технологийг суурилуулснаар хүлэмжийн хийг бууруулахад чухал нэмэр оруулж байна. Гадаад болон дотоодын хамтын ажиллагаа өргөжиж, АНУ, ОХУ, Энэтхэг, Австрали, Монгол зэрэг улсуудтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж экспорт, импортоо нэмж байна. Хөрөнгийн биржээр хөрөнгө татах ажлыг ч эрчимжүүлж байна.
Аюулгүй үйлдвэрлэл маш чухал бөгөөд үүнийг тасралтгүй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, стандартыг улам чангатгаж байгаа нь нүүрсний үйлдвэрийн аюулгүй байдал улам сайжирч байна.
Дэлхий даяар эрчим хүчний хэрэглээ өсч, өөрчлөгдсөөр байна. Байгаль орчноо хайрлах, ногоон хөгжлийн чиглэлээр илүү ажиллан, байгаль орчиндоо ээлтэй үйлдвэрлэл явуулах цаг үе бидний өмнө ирээд байна. Хуучин технологийг халж, шинэ техник технологийг нэмэгдүүлэхэд чухал анхаарал хандуулж байна. Хятадын эрчим хүч, нүүрсний салбарыг хөгжүүлэхийн тулд төр засаг алсын хараатай, тогтвортой бодлого явуулж байгааг дурдах нь зүйтэй.
Орчин үеийн технологиор, бүрэн автомажисан үйлдвэрүүдийг улам олон болгох нь бидний зорилго. Байгаль орчинд ээлтэй технологийг бид тасралтгүй нэвтрүүлж, нөөцийг бүрэн ашиглаж, хүлэмжийн хийг бууруулах олон улсын өмнө хүлээсэн үүргээ ч биелүүлсээр байх болно.
БНХАУ болон Монгол Улсын хувьд нүүрсний салбараар дамжуулан хоёр орны харилцаанд олон эерэг үр дүнтэй, харилцан ашигтай шийдвэрүүдийг гаргана гэж найдаж байна хэмээн тэрбээр өөрийн танилцуулгаа дуусгасан юм.