"ШИВЭЭ ОВОО" ДАРААГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОХ УУ
Улааанбаатар хотын цахилгаан станцуудыг нүүрсээр ханган, дулаан өвөлжихөд хувь нэмэр оруулдаг уурхайн нэг нь Шивээ-Овоо. Гэвч энэ уурхайн худалдан авагч нь төр буюу ДЦС-ууд тул хямд үнээр нүүрсийг нь худалдан авдаг. Иймд уурхайн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хөрөнгө оруулах боломж байгаагүй.
Харин БНХАУ-ын төрийн өмчит State Grid болон Их Британийн IM Power компаниуд нийт 6.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ. Тэд уурхайг түшиглэн эрчим хүчний цогцолбор байгуулахаар болсон юм байна. Цахилгаан станц, цахилгаан дамжуулаах сүлжээ, ус хангамжийн байгууламж энэ цогцолборт багтана. Цахилгаан станцын хүчин чадал 5280 КВ цаг байна.
Харин урд хөршийн хил хүртэл тавих цахилгаан дамжуулах шугамын нийт урт 500 км. Төслийн ТЭЗҮ-г 30 жилийн хугацаатайгаар боловсруулж байгаа бөгөөд энэ оны эцсээр ТЭЗҮ-ээ хүлээн авна гэж "Эрдэнэс Монгол" компанийн бизнесийн хөгжил хариуцсан захирал О.Одбаяр танилцуулав. Шивээ-Овоогийн бүлэг ордын нийт нөөц 690 сая тонн, нийслэлтэй ойр байрласан зэрэг давуу талтай. Дээрх төсөл хэрэгжсэнээр ордоос олборлох 1 тонн нүүрсийг 15 ам.доллараар станцдаа нийлүүлэх аж. Дээр дурдсанчлан эрчим хүчний цогцолбор байгуулахад нийт 6 тэрбум ам.доллар зарцуулна. Иймд Шивээ-Овоо Монголын дараагийн Оюутолгой болонх нь хэмээн чуулганд оролцогчид дүгнэж байна.