Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон нь энэ долоо хоногийн дуулиан байлаа. УИХ-ын ээлжит бус чуулган удтал хуралдсаны эцэст шинэ засгийн хувь заяаг шийдэх санал хураалтыг явуулав. “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас огцруулахыг дэмжихгүй” гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад 73 гишүүний 42 нь "татгалзсан" санал өгсөн юм. Ингэснээр 1.2 жил үйл ажиллагаагаа явуулж буй Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар огцорлоо. Ж.Эрдэнэбат огцрохын өмнө хэлсэн үгэндээ "...Манай улсын хувьд 25 жилд 13 Засгийн газартай, нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.7 орчим жил байсан гэдэг бол гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлагын эерэг механизм гэхээсээ илүүтэй улс орны хөгжлийг гацааж, эдийн засгаа хорлодог буруу жишиг болон тогтжээ. Бид заримдаа “гадаадын зарим хөрөнгө оруулалтыг эдийн засгийн алуурчин” гэх нэр хоч өгөн шүүмжилдэг ч, бодит байдал дээр Монгол Улсынхаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа “дотоодын алуурчин” нь улстөрчид бид өөрсдөө болжээ..." гэсэн юм.
Мөн "Манай Засгийн газрын хувьд өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улс, монголчуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө чин шударгаар, цаг наргүй зүтгэж ажиллалаа..." гэж өөрийн ажлаа дүгнэлээ. Ийнхүү дараагийн Ерөнхий сайд томилогдтол Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр, Засгийн газрын гишүүд томилогдтол сайд нар үүрэгт ажлаа хариуцан ажиллахаар болов. Хуулиар бол шинэ засгийн газрыг 30 хоногт нөхөн томилох ёстой. Хэн нь Ерөнхий сайд, хэн нь засгийн газрын гишүүн болох нь одоогоор таавар хэвээр байна.
“Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д алтан медаль хүртсэн П.Орхон алтан медаль хүртсэн. Монгол түмнийхээ магнайг тэнийлгэн баярлуулсан түүнийг эх орондоо ирэхэд нь “Бат Сол” ХХК-иас “Ланд-200” маркийн автомашиныг бэлэглэлээ. Зөвхөн түүнийг урамшуулаад зогсохгүй П.Орхоны дасгалжуулагч, гавьяат тамирчин Ц.Цогтбаярыг шагнасан нь нүдээ олсон ажил болов. Тодруулбал, “Аваргууд” академиас хоёр өрөө байрны түлхүүрийг түүнд гардууллаа.
Нүүрсний салбарынхан чуулдаг Coal Mongolia 2017 хоёр өдөр болж өнгөрлөө. Нүүрсний салбарынхан буюу нүүрс олборлогч уурхайнууд, тэдгээрт бараа материал ханган нийлүүлэгчид, бодлого тодорхойлогчид болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамны мэргэжилтнүүд, нүүрсний гол хэрэглэгчид болох урд хөршийн худалдан авагчид чуулсан юм. Хурлаар БНХАУ-аас авах нэг тэрбум ам.долларын зээлээс төмөр зам тавихад зарцуулах талаар онцолж байлаа. Мөн Таван толгой- Гашуун сухайт чиглэлийн 230 км урт авто замтай параллель буюу хос зам тавих төлөвлөгөөг "Гашуун сухайт" авто зам компанийн захирал Ц.Болд танилцуулав.
Ингэснээр урд хөрш рүү нүүрс тээвэрлэдэг машины тоо өдөрт 1800-2200-д хүрэх аж. Одоо тус бүр нь 60 тоннын даацтай машинаар нүүрс тээвэрлэж байна. Хос зам тавьбал эдгээр машин 130 тоннын чиргүүлээр нүүрс тээвэрлэх зэрэг олон асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ жил 7 дахь удаагаа зохион байгуулж байгаа энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэнгийн нэг онцлог нь нүүрсний тээврийн тулгамдсан асуудал ирээдүйн чиг хандлагын талаар анх удаагаа хэлэлцсэн явдал байлаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Будапештад болсон Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дараа уулзсан нь энэ долоо хоногийн сонирхолтой үйл явдал байлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч В.Путин “Худалдаа, эдийн засгийн харилцаа эерэг хандлагатай болоод байгаа. Өнгөрсөн жил хоёр талын худалдааны эргэлт 20 хувиар буурсан бол энэ оны эхний хагас жилд 34 хувиар өссөн нь үүний жишээ юм. Улс төрийн харилцаанд төдийгүй эдийн засаг, соёлын салбарт ч дорвитой ажил хэрэг өрнөж байна. Монгол-Оросын уламжлалт хувь нийлүүлсэн компаниуд тууштай ажиллаж байгаа бөгөөд ачаа тээвэрлэлтийн хэмжээ өсөлттэй байна" хэмээн хэлсэн нь засгийн ажилд "Онц" тавьсан хэрэг болов.
Мөн үүний дараа Х.Баттулга, В.Путин, Ш.Абэ нар гурван орны тамирчид оролцсон жүдогийн тэмцээн үзсэн нь олны анхаарлыг татсан юм. ОХУ-ын Владивосток хотноо болж өндөрлөсөн Дорнын эдийн засгийн III чуулганы үеэр Жигоро Каногийн нэрэмжит жүдогийн олон улсын өсвөрийн тэмцээнийг үзэж сонирхжээ. Тус тэмцээнд Монгол, Орос, Японы 16-20 насны тамирчид оролцсон байна. Тэмцээн өндөрлөхөд Владимир Путин "Бид энэ тэмцээнийг жил болгон амжилттай зохион байгуулахад анхаарал тавьж ажиллах болно" хэмээн ярьсан байна.