Мөнгөн тэмдэгтдээ тавих хяналтаа алдахаас илүү сэтгэл зовоох асуудал төв банкуудад цөөн тохиох биз. Сүүлийн хэдэн өдөрт тохиолдсон үйл явдал үүний баталгаа болж чадна. Даваа гарагт БНХАУ-ын төв банк bitcoin төрлийн шинэ валют гаргах ажиллагааг хориглосон нь зарим шифрлэсэн мөнгөний ханшийг даруй 20 хувиар унагав.
Энэ бүхний цаана сүйрүүлэгч технологи нь банк, төлбөрийн системд хэр таагүй нөлөөлөх бол гэсэн айдас нуугдаж байна. Банкны хяналтын Базелийн комисс, Дэлхийн эдийн засгийн форум сэтгэл зовоосон асуудал, өнөөгийн тулгамдсан нөхцөлийн талаар уртаас урт тайлан зуны турш хөврүүллээ.
Хэрэг дээрээ энэ шинэ технологийн үр шимийг хамгаас илүү хүртэгч нь үйлчлүүлэгч нар. Санхүүгийн технологи чанд зохицуулалттай үйлдвэрлэлийн суурь үндсийг өөрчилж дөнгөөгүй учраас сүйрүүлэгч нөлөө нь анх тооцоолсноос бага байгааг Дэлхийн эдийн засгийн форумын тайланд дурдсан. Уг технологи ердөө л үйлчлүүлэгч нарт хандсан үйлчилгээг сайжруулж, төлбөрийн үнийг огцом унагав.
Гэхдээ кибер халдлагыг тооцохгүй өнгөрлөө ч сэтгэл зовоох гурван асуудал лав бий.
Нэгдүгээрт, найдвартай, аюулгүй ажиллагаанд асар их цаг хугацаа зарцуулсан банкууд шинэ тоглогчдоос болж суларчихгүй байгаа? Энгийнээр хэлбэл, банкууд “Amazon”-жиж орхихгүй байгаа? Уламжлалт банкны үйлчилгээ эрхлэгч нар зохицуулалт нь санхүүгийн үйлчилгээг шинэ тоглогч нарын хувьд сонирхол болгодог гэсэн хэвшмэл ойлголттой. Гэтэл илүү ашигтай орон зайд банк бус салбарын өрсөлдөгч нар нэвтэрч, “өрмийг нь хамах” боломж бүрдсэнээр зохицуулалттай банкуудийн ашиг буураад эхэллээ.
Хоёрдугаарт, зохицуулалтаас гадуур зээл ихсэх тусам банкууд чухал бус болж хувирах юм биш биз? Жишээ нь 2009 оноос хойш их олон бизнес банкуудаас хөрөнгийн менежерүүдэд (asset manager) шилжлээ. Зах зээлийн өгөгдлийн Preqin компанийн судалгаанаас үзвэл менежерүүд хувийн салбарын өр дарахад зориулсан 600 тэрбум гаруй ам.долларын зээл үүсгэжээ. Үүнээс шалтгаалаад бодлого тодорхойлогч нар банк бус салбарын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх хэрэг гарлаа. Дээр нь банкууд дэд бүтцээ эрхлэн хөтлөхийн тулд технологийн том компаниудад түшиглэх нь ихэссэн тул тогтолцооны хувьд аль нь чухлыг тодорхойлох шаардлага бодлого тодорхойлогч нарыг бодлогошруулж байна.
Гуравдугаарт, хувийн шугамаар гаргаж буй bitcoin валютууд газар авах тохиолдолд төв банкууд төлбөрийн хэрэгсэлд тавих хяналтаа алдах уу? Учир нь зоосон мөнгө, цаасан дэвсгэрт гаргах өртөг, нэрлэсэн үнийн хоорондын зөрөөнөөс олох ашгийг төв банкууд халаасалдаг тул мөнгө гаргах нь тун ашигтай бизнес болдог.
Төв банкууд төлбөрийн тогтолцоонд тавих хяналтаа ч алдахаас айж байгаа. Терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй дэлхий нийтээр тэмцэж буй өнөө цагт энэ нь архагшсан ужиг асуудал. Туйлын нөхцөлд авч үзэх аваас, төв банкууд мөнгөний нийлүүлэлтэд тавих хяналтаа алдахаас эмээж сууна.
Бодлого тодорхойлогч нар саяхан болтол шифрлэсэн валютаас төдий л айж байсангүй. Гүйлгээний ул мөрийг мөшгөх боломжгүйг нь эс тооцох аваас дижитал валютын давуу тал тун цөөн. Даваа гарагт өрнөсөн үйл явдал шифрлэсэн мөнгө “айхтар үнэтэй эд” биш болохыг нотлож өглөө. Ийм мөнгө төлбөр тооцооны түгээмэл хэрэглүүр болж одоо ч чадаагүй байгаа. Нууцлалын хувьд бат найдвартай гээд байсан нь ч сэжигтэй. Сүүлийн 12 сард шифрлэсэн мөнгөний тогтолцоог амжилттай хакердсан хэд хэдэн тохиолдол гарсан.
Шифрлэсэн мөнгөний эргэлт ихсэх тусам энэхүү валютыг хориглох, хязгаарлахыг эрмэлзэгч төв банкны тоо цаашид лав өснө. Энэ нь ялангуяа хөрөнгө гадагш урсдаг, зохион байгуулалттай гэмт хэрэг ихтэй зах зээлд илүү ужиг шинжтэй байх юм. Ингэлээ гээд дижитал валютын наймаачин, урам зоригтнуудыг мохоож чадахгүй боловч гүйлгээнд зэрэгцэн хэрэглэгдэх мөнгөний хүчирхэг сүлжээ бий болгох бололцоог нь хязгаарлаж дөнгөнө.
Сэтгэл зовоож буй дээрх гурван асуулт нь төв банкууд мөнгөө илүү сонирхол татахуйц болгоход анхаарах шалтгаан юм. Цахим төлбөрийн илүү үр дүнтэй протокол шинээр үүсгэх шаардлага тулгарч байгаа нь тодорхой. Bitcoin технологиос ч ахиухан суралцах хэрэгтэй байна. Өргөн утгаар нь авч үзвэл, Европын болон Японы төв банк бодлогынхоо хүүг хасах хувьтай тогтоосон аюулт туршилтаа аль болох эртхэн зогсоох бас нэг шалтгаан болж байна. Энэхүү нийтлэлийг бичигч нь хөрөнгийн менежментийн Schroders компанийн стратегийн судалгаа эрхэлсэн захирал, Дэлхийн эдийн засгийн форумын санхүүгийн технологийн группийн гишүүн юм.
Хүв ван Стийнис