“Хотын дарга их дээд сургуулиудыг хотоос гаргах санал санаачилга гаргалаа” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр багагүй шуугив.
Машины түгжрээнд өдрийн хугасыг өнгөрөөсөөр багагүй хугацааг ардаа үдэж буй нийслэлчүүдэд хотын даргын энэхүү санаачилга магад таалагдсан байх.
Арга ч байж уу. Монголын хүн амын тал нь нийслэлдээ төвлөрснөөс байшин барилга, иргэд нь зам талбайдаа багталцахаа байсан юм чинь.
Гэсэн ч энэ шийдвэр байгаа олоогүй мэт санагдав. Үүнээс илүү, аминд тулсан асуудлуудыг хотын дарга онилсонгүй.
Машины түгжрээ, хүн амын нягтаршил… Үүнийг хэзээд шийдэж болно. Харин хүний эрүүл мэндэд халтай, өнөө, ирээдүйд дайсагнасан асуудлуудад цаг алдах ёсгүй.
Салхивчаа нээгээд үз! Цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалж чадаж байна уу. Зунд нь цэвэрлэхийн шивтэр, өвөлд нь нүүрсний утаа хамар цоргиж байгаа биз дээ.
Хүний бие хоол, агаар, нойр гурваар л тэтгэгддэг. Цэвэр агаараар уушгиа дүүргэх тусам л төдий чинээгээр эсэн мэнд оршино.
Гэтэл цэвэр агаарыг умартаад олон жилийн нүүрийг үзэж буй нийслэлийнхэнд энэ үг даажигнал мэт сонсдох нь лавтай.
Хотын захаас хүрээгээ тэлсээр хаяанд ирсэн өмхий үнэр хотын захирагчаас ангид үнэртээгүй байлтай.
Яагаад захирагч өнөөдрийг хүртэл энэхүү амин чухал зүйлээс зайлсхийх болов. Яагаад нэг үе эрчимтэй яригдсан Цэвэрлэх байгууламжийн асуудал намжчихав?
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИХ ЮУ БОЛСОН БЭ?
2015-11-04. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, хотын дарга асан Э.Бат-Үүл нар Төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай танилцаж, лаг зайлуулахад 8.1 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ.
2015-11-05. Шинэ цэвэрлэх байгууламж барихад 312 сая ам.доллар шаардлагатай. Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл энэхүү санхүүжилт бүрэн шийдэгдсэнийг дуулгав. Тэрбээр “Шинэ цэвэрлэх байгууламж барих асуудалд Турк 300 сая доллар, Франц 80 сая евро зээлдүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн” гэв.
2015-11-17. Засгийн газрын ээлжит хуралдаан болж шинээр цэвэрлэх байгууламж барих төслийг концессоор хэрэгжүүлэхээр болов.
2017-02-13. БОАЖЯ-аас Туул голын бохирдуулагч гол эх үүсвэр болох цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, УСУГ гээд холбогдох бүх байгууллагыг шахаж ажиллах шийдвэрийг гаргалаа.
2017-03-20. Засгийн газрын хуралдаанаар “Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр концессын шууд гэрээний төслийг тохирч, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав.
Үүнээс хойш энэ асуудлын талаар дурсахаа ч болив. Хамгийн сүүлд Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төв цэвэрлэх байгууламжийг өнөөгийн шатандаа шинээр барих нь зөв гэдэг шийдэлдээ хүрчихсэн. ТЭЗҮ-ийг нь Францын компаниар хийсэн. Үүний дагуу цэвэрлэх байгууламжаа барина гээд мөнгө санхүү, гүйцэтгэгч байгууллагаа шалгаруулахаар ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэг маань Үндэсний хөгжлийн газар дээр байгаа” гэжээ.
Үндэсний хөгжлийн газарт очлоо. “Цэвэрлэх байгууламжийн ажил шат шатандаа явж байгаа. Дарга томилолтоор гадагшаа явсан. Энэ талаар хэвлэлд ярилцлага өгөх төлөвлөгөөтэй байгаа. Ирмэгц хариу хэлье” хэмээн даргын туслах хэллээ.
Зарим эх сурвалжаас сонсох нь ээ цэвэрлэх байгууламжийг концессоор барих асуудал бүрэн зогсжээ. Тиймээс л хаа хаанаа дурсахаа байсан аж. Харин уг асуудлыг Мянганы сорилтын сангаар орж ирэх зээл тусламжид найдан хойш тавьсан бололтой.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг сөхвөл Төв цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зөвлөх үйлчилгээнд 960 сая төгрөгийг төсөвлөжээ. Эндээс энэ жил цэвэрлэх байгууламж барих байтугай ам нээхгүй ч үгүй байгаа нь тодорхой байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан, химийн ухааны доктор Ш.Батдэлгэр “Ил задгай жорлонгийн хаягдлаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийний төрөлд хамаардаг. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, согогтой хүүхэд төрөх, цаашлаад хүнийг үргүйдүүлэх хор уршигтай. Химийн хортой нэгдэл нь хүний биед зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд толгой өвдөх, хамар, хоолой хорсох, ханиалгах, бөөлжис цутгах, нүд улайх, амьсгал боохоос гадна арьсны харшил үүсгэнэ” гэсэн.
Тэгэхээр цэвэрлэхээс ялгарч буй энэ үнэр бидэнд, бидний үр хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлээд эхэлсэн, цаашид хэрхэхийг хэн ч тааварлашгүй.
Угтаа бол хотын даргын "Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр 2016-2020" хөтөлбөрт цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудал хэдийнэ тусгагдсан юм билээ.
Харин “их сургуулиудыг хотоос гаргах” гэсэн нэг ч өгүүлбэрийг хайгаад олсонгүй.
Нүүдэл суудал гэхээс илүүтэй Жорлонгийнхоо асуудлыг шийдвэл яасан юм бэ Хотын даргаа!