"Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгийн шинэ дугаарт "Багш нарын цалин" гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
- Багш нарын цалингийн тогтолцоог хамгийн түрүүнд ярих ёстой. Цаашид багш нар төрийн үйлчилгээний шатлалаар цалинжих уу, гэдэг нь анхаарал татаж байна.
- Социализмын үеийн нэг хүүхдэд ногдох багш, хувьсах зардал хэвээрээ л байна. Бид өөр нийгэмд амьдарч байна.
- Багш нар шохой “идээд” л зогсож байна. Гэтэл дэлхий ямар байгаа вэ?
- Багшийн цалингийн тухай биш Монгол хүний чанарын тухай бид ярьж байна.
- Хэрвээ, шударга зарчим ярих юм бол хийснийхээ хэрээр цалинждаг шударга зарчим чинь багш нарт шударга бусаар хандаж байна.
Эдийн засагч Б.Мөнхсоёл
- Нийт төсвийн 17.1 хувь нь буюу 600 гаруй тэрбум нь боловсролын салбарт, тэр дундаа 400 гаруй тэрбум нь багш нарын цалин, хөлсөнд зарцуулагдаж байна.
- Сургуулийн нийт төсвийн 74.4 хувь нь цалин хөлсөнд, 8.1 хувь нь нийгмийн даатгалд зарцуулагдаж байна.
- Багш нарын цалин монголын дундаж цалингаас бага гэдэгтэй эдийн засгийн талаас нь маргах боломжгүй.
- Тууштай, дундаас урт хугацаанд бодлогоо авч явж чадахгүй байгаагаас эхнээсээ идээ, бээр нь тэсэрч байгаа нь багш нарын цалингийн асуудал болж байна.
Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан
- Боловсролын салбарын төсөв нэмэгдэж байгаа ч зөвхөн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг л тогтоон барихад зарцуулагдаж байна.
- Багш нарын цалинг нэмэгдүүлэх эдийн засгийн боломж байгаа гэж хэлэхэд хэцүү байна.
- Боловсролын салбарт орж ирсэн тусламжийн 70 гаруй хувь нь техникийн туслалцаа чиглэлд л гарч байна.
- Багш нарын цалинг нэмэгдүүлэхэд 400 гаруй тэрбум төгрөгийн дарамт төсөвт ирнэ. Энэ дарамтыг дэд сайдгүй болох, төсөв хэмнэх зэрэг аргаар дааж, тэсвэрлэх бараг боломжгүй.
Монголын боловсрол шинжлэх ухааны үйлвэрчний эвлэлийн эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг
- Засгийн газар сүүлийн таван жилд цалинг бодитойгоор нэмэгдүүлээгүй.
- Шийдвэр гаргагчид асуудлыг яст мэлхий шиг удаан шийдэж байна. Өөрсдөө хөдлөхгүй бол тэд хөдлөхгүй нь.
- Боловсролын салбарын хүрэлцээний асуудлаар ярих зүйл байхгүй. Яагаад гэвэл, гялтайх зүйл нэг ч байхгүй.
- Боловсролын салбарт нэн түрүүнд хөрөнгө оруулалт хийхгүй юм бол боловсролын салбар, дараа нь улс хямарна.
Багшийн цалин нэмүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа
- Би бухимдаад ганцхан пост бичсэн. Цалин хүрэлцэхгүй, амьдрахад хэцүү байгаа талаараа л бичсэн. Гэтэл энэ пост хэдэн мянган багшийн давлагаа боллоо. Тэд надтай адилхан зовлонгүй бол ингэх байсан гэж үү?
- Бидний ард нам, улс төр байхгүй. Зүгээр л цалингаараа амьдармаар байна.
- 10 мянган ам.долларын үнэтэй сургуульд сурч байгаа хүүхэд байхад өмсөх хувцасгүйгээс болж үнэгүй сургуульдаа ирэхгүй хүүхдүүд байна. Нийгмийн ялгаа ингэж алсарч байгаад бид санаа зовж байна. Дараагийнх нь олон мянган багш нарын хүүхдүүд болох уу?
- Багшийн цалин 200 ам.доллар байхад, хэн багш болохыг хүсэх юм. Яг үнэндээ сургуульгүй үлдэх гээд байгаа сурлага муу хүүхдүүд л багш болж байна. Энийг тойрог болохоос л өмнө өөрчлөх хэрэгтэй.
- Зөвшилцөл чухал гэдгийг багш нар ойлгож байгаа. Гэхдээ 27 жил тэвчиж ирсэн багш нарыг харж үзэхгүй бол зөвшилцөх тухай ойлголт байхгүй.
Монгол улсын боловсролын их сургуулийн багш, доктор, профессор Ц.Лувсандорж
- Багшийн цалин нэмэх боломж бүрэн байгаа.
- Багшийн цалинг нэмэхэд эх үүсвэр биш эрүүл сэтгэлгээ дутаж байгаа.
- Ганцхан пост дээр 40 гаруй мянган хүн нэгдэж байна. Засгийн газар анхаарах хэрэгтэй. Сэхээтний хувьсгалын оч үсрэх магадлалтай шүү.
- 180 мянган хүний цалинг нэмэх биш багш нарыг салгаж аваад цалинг нэмэх бүрэн боломж бий.