Солонгосын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, ганцаарчилсан уулзалт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр эхэлж байна.
Үзэсгэлэнд Солонгосын хүнс, хөдөө аж ахуй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 25 компанийн төлөөлөл оролцоно. Үзэсгэлэнд оролцогчид ажил хэрэгч уулзалт хийж, цаашдын бизнесийн хамтын ажиллагаагаа эхлүүлэх хүсэлтэй байгаа аж.
Хоёр өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээг МҮХАҮТ, БНСУ-ын Монгол Улс дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байна.
Та үзэсгэлэн, уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Монголд суугаа Бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгийн 99998831, МҮХАҮТ-ын 99148510 дугаарын утсаар авах боломжтой.