Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас харьяа эрүүл мэндийн төвдөө 200 гаруй сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.
ЧДЗДТГ-аас 2017 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, иргэдэд үзүүлж буй нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн анхан шатны болон эмнэлгийн хоёрдогч шатны үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилго тавьжээ. Энэ ажлын хүрээнд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжөөр хангаж байгаа юм байна.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжүүд:
- Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасагт цусны ийлдэс сийвэн ялгах центрифуг-1 ш, лаборатоийн хөргөгч-1ш
- Эрчимт эмчилгээний тасагт зүрх зогсох үед зүрхийг цочроогч дефибрилятор-1 ш
- “Дэнжийн мянга” салбарт чих хамар хоолойн үзлэгийн иж бүрдлийн аппарат-1 ш
- “Төв” салбарын хэт авиан оношилгооны кабинетэд 3, 4 хэмжээст өнгөт доплерт хэт авиан оношилгооны аппарат
- Нэгдсэн эмнэлгийн сэргээн засах, уламжлалт эмчилгээний тасаг, Хүүхдийн амбулатори, “Төв” салбарын сэргээн засах кабинетэд Тархины саажилтыг эмчлэх хөдөлгөөн заслын орчин үеийн дэвшилтэт технологи болох эмчилгээний Адели-8 ш, Атлант-10 ш өмсгөлүүд, давсан утлагын галоингаляторын аппарат-5 ш
- “Төв”, “Хайлааст”, Хүүхдийн салбар амбулаториудад шүдний трубины БОР машины наконечник, шүдний сувгийн эмчилгээний жижиг багаж ариутгагч автоклав-3 ш тус бүрийг олгожээ.