JPMorgan: Биткойн бол ЛУЙВАР

Д.Багахүү GoGo.mn

2017-09-14 09:40 GMT+8

JPMorgan Сhase компанийн гүйцэтгэх захирал Жеми Даймон хамгийн алдартай цахим валютыг “луйвар” хэмээн мэдэгдлээ. Тэрээр хөрөнгө оруулалтын чуулганы үеэр хэрвээ банкных хэн нэгэн энэ валютаар арилжаа хийвэл шууд хална гэжээ.

Даймон өчигдөр Лондонд болсон чуулганы үеэр “Гинжин хэлхээ/blockchain/ технологийг бол би дэмжинэ. Харин биткойноор арилжаа хийх нь банкны дүрмийг зөрчиж буй хэрэг бөгөөд хэтэрхий аюултай, тэнэг шийдэл байсан” гэсэн аж.

Түүнийг ингэж мэдэгдсэний дараа биткойны ханш хоёр хувиар унажээ. Гэхдээ яг одоо 4115 ам. доллартой тэнцэж буй биткойны ханш он гарснаас хойш 335 хувиар өсөөд байгаа билээ. Даймоны үзэж буйгаар Хятад шиг хэрэглээндээ хязгаар тогтоож эхэлбэл эдийн засагт нь хохирол учруулах аж.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд Хятад улсын гаргаж буй шийдвэрүүдийн улмаас Биткойны ханш нийт 10 хувиар унасан юм. Тэрээр “Биткойныг гэмт хэрэгтнүүд ашигладаг, хэрвээ Хойд Солонгостой наймаа хийх гэж байгаа бол Биткойн тохирох байх. Эсвэл Венесуел, Эквадорын хар тамхины наймаачидтай энэ валютаар тооцоо хийж болно” гэжээ.

Ханш нь хурдтай өсөж буйг үргэлж ийм байхгүй гээд хүмүүс болгоомжтой байх ёстой гэсэн байна.

Эх сурвалж: CNN

GoGo Facebook Хуудас
 
 
МАН-ын даргад эдгээр хүмүүсийн хэнийг нь та дэмжих вэ?
Нийт 1646 санал өгсөн байна.

Дээшээ