Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны эхний 8 сард урьдчилсан гүйцэтгэлээр 8.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.2 (36.7%) их наяд төгрөгөөр өссөн хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.8 (43.1%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.0 (2.6 дахин) их наяд, металлын хүдэр олборлолт 0.6 (20.4%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2017 оны эхний 8 сард 9.7 их наяд төгрөгт хүрч, 6.6 их наяд төгрөг буюу 68.2 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.