Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт багтсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос тодрууллаа.
-Тост, Тосон бумбын нурууны хилийн заагт багтсан ААН-үүдийн зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн талаар тайлбарлаач?
-Яагаад ийм шийдвэр гарсан гэхээр тухайн аймаг, орон нутагт амьдарч байгаа иргэдээс санал ирсэн юм. Энэ саналд, тухайн бүс нутагт хүн нь амьдрах, мал нь бэлчих газаргүй боллоо, газрын доройтол маш их байна, уул уурхайн компаниуд хариуцлагагүй бизнес эрхэлж байна, үүнээс үүдэн Говийн эмзэг хөрс эвдэрч байна, Засгийн газар Говийн бүс нутаг, аймгуудын экосистемийн тэнцвэр алдагдаж байгааг харгалзан үзэж шийдвэр гаргаж өгөхийг хүссэн. Үүнийг үндэслэж БОАЖЯ, Уул уурхайн яам, МХЕГ хамтран ажиллаж, судалгаа хийж, хариуцлагагүй үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийг тогтоосон.
БОАЖЯ, Уул уурхайн яам, МХЕГ хамтран ажиллаж, судалгаа хийж, хариуцлагагүй үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийг тогтоосон
Ингээд Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Дархан цаазат газрын хилийн зааг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт багтсан 14 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг Засгийн газраас Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтод үүрэг болгосон.
-Үүнээс өөрөөр тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон аж ахуйн нэгжүүд бий юу?
-Өмнө нь бид Хэнтий аймгийн Гутайн даваанд үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийн цуцалсан. Мөн Завхан аймаг,Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, нийслэлийн Их тэнгэрийн амын экосистемд сөрөг нөлөө үзүүлж буй үйл ажиллагаануудыг хаасан.
-Орхон голын тухайд?
-Орхон голын эх дээрх үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд нэг жилийн хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллуулсан. Зарим аж ахуйн нэгжүүд стандартын шаардлага хангасан үйл ажиллагаа явуулах нөхцлөө хангаад нөхөн сэргээсэн бол зарим нь ямар ч шаардлага хангаагүй байсан учраас зогсоох шийдвэр гаргасан байгаа.
Г.Билгүүн