Хойд Солонгосын эдийн засагт хохирол учруулахуйц худалдаа, санхүүгийн хатуу арга хэмжээг Бээжин яаралтай авахгүй бол Трампын засаг захиргаа Хятадын банкуудыг онилох болно хэмээн анхааруулав. Сангийн яамны дээгүүр албан тушаалтан Маршалл Биллингсли Конгресст хэлсэн үгэндээ Хятадын тал Пхеньяны орлогыг хязгаарлах болон өөрийн банкны системээс Хойд Солонгосын хууль бус тоглогчдыг зайлуулахыг эрмэлзэж байгааг харуулах хангалттай нотолгоо алга хэмээн шүүмжиллээ. Тэрбээр Трампын засаг захиргаа Хойд Солонгост үзүүлэх шахалтаа чангатгахдаа цаашид Хятадтай ажиллах боловч “дангаар алхам хийхдээ эргэлзэхгүй” гэсэн юм.
Пхеньян дахин цөмийн туршилт хийхэд нь НҮБ-аас нэмэлт хориг тавьсны дараа даваа гарагт ноён Биллингсли ийнхүү мэдэгджээ. Хятад, Орос хоёр Хойд Солонгос руу боловсруулсан нефть оруулахыг бүрэн хориглох АНУ-ын санаачилгыг нэлээд зөөлрүүлж, хязгаарлах заалтаар сольсны дараа НҮБ-ын нэмэлт хоригийг зөвшөөрсөн билээ.
Ноён Трамп уг арга хэмжээг “маш жижигхэн алхам, том тохиролцоо биш” хэмээн твиттертээ бичжээ. Гэвч тэрбээр хориг баталсныг сайшаасан боловч “санал болгосонтой харьцуулахад юу ч биш болсон” гэв. Сүүлийн саруудад Умардын эсрэг АНУ хоёр хориг батлуулж чадсан хэдий ч Дандонг банк зэрэг Хятадын компаниуд Пхеньяны цөмийн хөтөлбөрт дэмжлэг болохуйц үйлдэл хийсээр байна.
Ноён Биллингсли цааш нь хэлэхдээ “Хэрэв Хятадын Дандонг банк зэрэг компаниудад тавих хоригоос зайлсхийхийг хүсэж байгаа бол Хойд Солонгосын худалдаа, санхүүгийн гарцыг хаах мэдэгдэхүйц алхам хийх хэрэгтэй” хэмээв. Нийтийн танхимын гадаад хэргийн хорооны тэргүүн БНН-ын гишүүн Эд Ройс Хятадын банкуудын гүйлгээ Умардын цөмийн хөтөлбөрт дэмжлэг болж буйг шүүмжлээд “Дандонг бол сайн эхлэл” гэжээ. Тэрбээр “Бид Хойд Солонгостой бизнес хийдэг Хятадын томоохон банкуудыг онилох ёстой” гээд Хятадын арилжааны банк, улсын эзэмшилтэй ХАА-ын банк зэргийг онцолсон байна.
Төрийн департаментын Азийг хариуцсан дээд албан тушаалтан Сюзан Торнтон “Хятад улс тэмдэглэхүйц алхам хийсэн боловч нэмж арга хэмжээ авах шаардлагатайг дурдав. Хятадын зүүн хойд бүсийн банкууд Хойд Солонгосын иргэдэд данс нээхгүй байх анхааруулга авсныг онцоллоо. Түүнчлэн Филиппин, Мексик, Египет зэрэг улс Хойд Солонгосыг бүслэн хаах АНУ-ын бодлогод нааштай хариу өгснийг хатагтай Торнтон тэмдэглэв. НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Никки Халей сүүлийн хориг хүссэн хэмжээнд хатуу байж чадаагүй боловч Хойд Солонгосын экспортын 90 хувийг хаасныг мэдээллээ.
Хоригийн үр нөлөөний талаар шинжээчдийн санал хуваагджээ. Зарим нь хориг бүхэлдээ өмнөхөөс чангарсныг үнэлсэн бол нөгөө хэсэг нь уг арга хэмжээ Умардын удирдагч Ким Жон Уныг цөмийн мөнхөтөлбөрөө зогсооход түлхэж чадах эсэхэд эргэлзэж байна. Тухайлбал, Тагнуулын төв газрын Хойд Солонгосыг хариуцсан мэргэжилтэн асан Брюс Клингнер АНУ ба НҮБ-ын хамтарсан алхмууд Вашингтон Ираны хооронд үүссэнтэй адил эдийн засгийн дайны байдалд хүргэлээ гэв. АНУ-ын албаныхан ийм арга хэмжээ нь ирээдүйд Хойд Солонгосын тив алгасах пуужинг устгах буюу тэдний цөмийн чадамжид цохилт өгөх урьдчилан сэргийлэх дайны өмнө хийх ёстой зүйл гэж үзэж байна.
АНУ-ын дипломат асан, Хойд Солонгосыг хариуцсан шинжээч Эванс Ремер НҮБ шинэ хоригийг санал нэгтэй дэмжсэнийг үнэлсэн боловч хангалттай бус гэж үзсэн юм. Тэрбээр “Үе шаттай арга хэмжээ авах бодлого үр дүнгүй гэдэг нь нотлогдсон. Бага багаар ахиулаад Хойд Солонгосыг цөмийн ба пуужингийн хөтөлбөрөө зогсооход итгүүлж чадаагүй. Пхеньян ийм ялихгүй чангарсан хоригтой хэрхэн тэмцэхээ сайн мэдэж байгаа” хэмээн тайлбарлав. Ноён Биллинсли сулхан биелүүлж байсан нь өмнөх хоригийн үр дүнг доошлуулсныг онцолжээ. Жишээ нь, энэ жил Пхеньяны Хятадтай хийх худалдаа багассан боловч Оростой хийх худалдаа өсөж, хоригийн нөлөөг сулруулж байгаад АНУ түгшиж байна. Тэрбээр “Оросын компаниуд Хойд Солонгост дэмжлэг үзүүлсээр байна. Москва НҮБ-ын хоригийг дэмжсэнийг үл ойшоож Пхеньяны банкны төлөөлөгчид Орост үйл ажиллагаа явуулсаар байгаа” хэмээн шүүмжиллээ.
Деметри Севастопуло, Катрина Мансон