Озон задалдаг бодисын тухай Монреалийн Протоколын 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойн хүрээнд 2017 оны 9 дүгээр сарын 16-ныг “Нарны ивээл дэх Дэлхийн амьдрал” сэдвээр Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ.
Тэгвэл үүнтэй холбогдуулан БОАЖЯ, Озоны үндэсний албанаас хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хэвлэлийн бага хуралд БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбат, Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбооны захирал Ц.Өсөхжаргал болон бусад холбогдох албаныхан оролцлоо.
Озоны давхарга нь нарнаас ирэх хортой хэт ягаан туяанаас манай гараг, хүн төрөлхтөнг хамгаалж, дэлхийн амьдарлыг хэвийн байлгахад тусалдаг эмзэг хийн “бамбай” гэдгийг Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн онцолсон юм.
Мөн тэрбээр “Нарын хэт ягаан туяаны хэмжээ нэмэгдвэл дэлхийд сөргөөр нөлөөлнө. Ургамал давжаарч, хүмүүсийн дунд нүд, арьсны өвчин ихэсдэг. Тийм учраас нарны хэт ягаан туяаг өөртөө шингээдэг озоны давхаргыг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Өнөөдрийн байдлаар агаар мандалд агуулагдах озон задалдаг бодисын агууламж тодорхой хэмжээгээр буурч, озоны давхарга эргэн нөхөгдөж буй шинж тэмдэг илэрч эхэлсэн ба энэ зууны дундуур нөхөн сэргэх төлөвтэй байна” гэв.