Багш нар цалин хөлсийг нь нэмэгдүүлэх арга хэмжээг авахгүй бол ажил хаялт зарлана хэмээн мэдэгдсэн.
Засгийн газар, БСШУСЯ-нд сануулга өгсөн хугацаа нь өнөөдөр дуусч байгаа. Гэсэн ч ямар нэгэн хариу өгөөгүй хэмээн Түр хорооныхон мэдэгдэж байна.
Багш нарын шаардлагын хариуг өгөхөөс гурав хоногийн өмнө буюу 12-ны өдөр Сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар багш нарын цалин хөлсийг шинэчлэхтэй холбоотой хийх ажлын хүрээнд холбогдох газруудад үүрэг өгсөн албан бичгийг илгээжээ.
Харин түүний энэ ажлыг багш нар “цаг хожих гэсэн арга” хэмээн үзэж байна. Үнэхээр ч ингэснээр 20-ныг хүртэл үүрэг гүйцэтгэгч Засгийн газар амьсгаа авч байж болох юм.
Сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатарын өгсөн үүрэгт:
1. Энэхүү албан захидлаар хавсарган хүргүүлж буй “Багшийн цалин хөлсний шинэчлэлийн бодлогын үзэл баримтлал”-ын төслийг цэцэрлэг, сургууль бүрт хүргэх;
2. Цалин хөлсний шинэчлэлийн нээлттэй хэлэлцүүлгийг цэцэрлэг, сургууль тус бүр дээр зохион байгуулах;
3. Нээлттэй хэлэлцүүлгийн санал, дүгнэлтийг нэгтгэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дотор тус яаманд цахим хэлбэрээр болон бичгээр ирүүлэх.
Энэхүү захидлаар хүргүүлж буй үүргийн хэрэгжилтийн эхний тайланг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны дотор тус яаманд цахим хэлбэрээр ирүүлнэ үү хэмээн дурьджээ.
Энэ талаар нэгэн багш өөрийн санал бодлоо бичихдээ:
"Би гол зүйлийг хэлэхэд энд бидний цалингаас гадна анхаарал сарних тулгамдаад байгаа маш олон ажил тусгасан байна. Тиймээс та бүхэн мэдээж уншаад уг хэлэлцүүлгийн үеэр санаа бодлоо хэлнэ. Үүний үр дүнд багшийн цалинг нэмүүлэхээс гадна өөр зөндөө асуудал байна. Энэ олон асуудлуудыг шийдэхэд засаг төр нь цагаа зарцуулаад бидний гол цалин хальт яригдаад багахан өсөөд л өнгөрөх агуулгатай л даа.
Тиймээс цалингаа л нэмүүлэх талаар ярих хэрэгтэй.
Бусад тулгамдсан асуудлаа бид нар 27 жил ярьлаа шүү дээ. Шийдэж өгөөгүй байж одоо л шийдэх гэж байгаа юм шиг ийм хачин юм хийж хуураад.
Цаг өөр болсон шүү #САЙД АА" хэмээжээ.
Энэхүү үүрэг өгсөн албан бичигтээ “Багшийн цалин хөлсний шинэчлэлийн бодлогын үзэл баримтлал”-ыг хавсаргасан байна.