Засгийн газрыг огцруулсантай холбогдуулан Олон улсын валютын сан Монгол Улсад хэрэгжүүлж байсан хөтөлбөрөө зогсоох болсон мэт мэдээлэл сүүлийн үед зарим хэвлэлээр гарлаа. Энэ мэдээлэл үнэн бодитой эсэх талаар ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакераас тодрууллаа.
-ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгнө үү?
-Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц их сайн байгаа. Хөтөлбөр үндсэн хоёр хэсэгтэй. Нэгдүгээрт, эдийн засгийг тогтворжуулах. Хоёрдугаарт, урт хугацаанд тогтвортой өсөлтийн бааз суурийг бүрдүүлэх. Энэ хоёр зорилт хоёулаа хангагдаж байгааг хэлэхэд таатай байна. Эдийн засгийн байдал тогтворжлоо. Эдийн засагт итгэх итгэл сэргэж байна. Монгол Улсын хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийг Засгийн газрын бонд шинээр гаргах замаар амжилттай шийдвэрлэж чадсан.
Төгрөгийн ханш харьцангуй тогтворжлоо. ДНБ нэлээд өндөр хувьтай өсч эхэллээ. Энэ бүхэн нааштай өөрчлөлтүүд юм. Үүнтэй зэрэгцээд Засгийн газраас бүтцийн шинэчлэлийн олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, урт хугацаанд тогтвортой өсөлтийн суурийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ өсөлт нь хүртээмжтэй байхаас гадна өнгөрсөн хугацаанд гарч байсан агшилт, тэлэлтээс ангид байх ёстой.
-ОУВС-гийн хөтөлбөр зогссон мэт мэдээлэл сүүлийн үед цацагдлаа. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Хөтөлбөр хэрэгжсэн хэвээр байна. Хөтөлбөрийн хэрэгжилт сайн байгаа гэж дээр хэлсэн. Засгийн газар огцорсонтой холбоотойгоор 2017 оны есдүгээр сарын сүүлчээр хийх ёстой байсан үнэлгээний хэлэлцүүлгийг шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл хойшлуулах шийдвэр гарсан. Учир нь хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн бодлогын зорилтуудыг шинэ Ерөнхий сайд, Сангийн сайд дэмжиж буйгаа албан ёсоор мэдэгдэх ёстой. Мөн хөтөлбөрийг цаашид амжилттай хэрэгжүүлэх талаар Засгийн газартай ярилцах хэрэгтэй байгаа юм. Шинэ Засгийн газар удахгүй байгуулагдах байх.
-Тэгэхээр хөтөлбөр өмнөхийн адил хэрэгжинэ гэж ойлголоо. Хөтөлбөр зогсох тохиолдлууд байдаг уу?
-Хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах үнэлгээний хүрээнд эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн зорилтот түвшинг тогтоодог. Тухайлбал, нэгдсэн төсвийн нийт алдагдал, Монголбанкны гадаад валютын нөөц гэх мэт. Хөтөлбөр өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж байгаа учраас хөтөлбөр зогсох нөхцөл байдал харагдахгүй байна. Харин ч Монгол Улс хөтөлбөрийн хүрээнд тохирсноос илүү өндөр үр дүнд хүрч чадаж байна. Макро эдийн засгийн гүйцэтгэлийн үр дүн их сайн гарч байна.
Засгийн газраас бүтцийн шинэчлэлийн арга хэмжээнүүдээ эхнээс нь хэрэгжүүлж байна. Удахгүй эхлэх намрын чуулганаар үүнтэй холбоотой хэд хэдэн хууль эрх зүйн баримт бичгийн төслүүд оруулж, хэлэлцүүлэх учиртай. Тэгэхээр одоогоор бүх зүйл эерэг төлөвтэй байна. Хэрвээ харилцан тохиролцсон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээгүй бол ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөс учир шалтгааныг нь тодруулж, шаардлагатай бол хөтөлбөрийг зогсоодог. Гэхдээ Монгол Улсын хувьд ийм зүйл болохгүй гэж бодож байна.