Европын холбоо Google, Amazon зэрэг технологийн томчуудад илүү татвар ногдуулах хүчин чармайлт нэг алхам урагшлав. Франц улс тэдгээрийн бараа эргэлтийг онилохоор шийдсэн нь зарим улсын эсэргүүцэлтэй тулгарсан. Гэвч Парис уг асуудлаар эвсэл байгуулж, интернетийн аварга компаниудад уламжлалт корпорацийн ашгийн татвараас өөр татвар ногдуулах хуулийг ЕХ-оор батлуулах төлөвлөгөө боловсруулжээ. Уг саналыг дэмжсэн захидалд 10 орон гарын үсэг зурсны дотор Герман, Испани, Итали, Португал орсон бөгөөд зарим нь Таллинд болох ЕХ-ны сангийн сайд нарын уулзалт дээр дэмжихээ илэрхийлсэн аж.
Гэвч уг төлөвлөгөөг бүх улс санал нэгтэй батлах ёстой бөгөөд зарим сайд уг асуудалд болгоомжилж буйгаа мэдэгдээд, татварын суурийг өөрчлөх нь дэлхий нийтээр зөвшилцөх ёстой асуудал хэмээв. Тухайлбал, бямба гарагийн уулзалтын үеэр Ирланд, Мальт, Кипр эрс эсэргүүцсэн бол Дани, Швед, Чех, Люксембург улсууд хүлээзнэсэн байр суурьтай байв. Данийн сангийн сайд Кристиан Женсен сэтгүүлчдэд ярихдаа эргэлзэж буйгаа тэмдэглээд “Хэрэв Европт цахим эдийн засагт өндөр татвар ногдуулбал иргэд зүгээр л өөр бүс нутгийн цахим шийдлүүдийг ашиглах болно” хэмээн анхааруулав.
ЕХ-ны удирдлага бямба гарагийн хэлэлцүүлэг цахим эдийн засгийг онилсон татварын арга хэмжээ ирэх саруудад болох эрчим тэй хэлэлцээрийн эхлэлийг тавилаа гэж дүгнэв. Холбоог ээлжит хугацаанд даргалж буй эстони улс бизнес загвар нь ярвигтай, тогтсон дэд бүтэцгүй компаниуд хаанаас ашиг олж бай гааг нь олж, уламжлалт татварын системд хамруулах амаргүй тул уг салбарт сайн шийдэл хайх талаар идэвхтэй ажиллана гэж мэдэгджээ. Технологийн том компаниуд татвараа багасгахын тулд улсуудын татварын системээр бие биеийн эсрэг тоглож байгаа тухай мэдээ LuxLeaks-т нийтлэгдсэний дараа шуугиан тарьж, уг асуудал улстөрчдийн анхааралд өртжээ.
ЕХ энэ талаар хэд хэдэн мөрдөн байцаалт явуулсны эцэст Apple компани Ирландад 13 тэрбум еврогийн татвар нөхөн төлөхийг даалгасан шийдвэр гаргасан билээ. Таллин оны эцэс гэхэд улсуудын дэмжлэг авч, хийх алхмын талаар бодлогын мэдэгдэл гаргахыг эрмэлзэж байна. Үүний зэрэгцээ Европын комисс энэ чиглэлээр ажиллаж, 2018 оны сүүлээр хуулийн төсөл боловсруулж дуусгахаар төлөвлөжээ. ЕХ-ны удирдагчид энэ сард багтаан уг асуудлыг хэлэлцэнэ. Гишүүн орнуудын санал зөрж буй гол асуудал нь Францын төлөвлөгөөний дагуу Европын түвшинд түргэн шийдвэр гаргах уу, эсвэл урт хугацаанд технологийн компани биетээр орж ирээгүй үед ч татвар авах нөхцөлийг бүрдүүлсэн байнгын зохицуулалт хийх олон улсын шийдлийг авч үзэх үү гэсэн хоёр хувилбар байгаа юм.
Түргэн арга хэмжээг дэмжигчид илүү өргөн хүрээнд шийдэл гарч ирсэн тохиолдолд түүнийг цуцалж болно гээд их 20-ийн уулзалтаар авч үзэхэд түлхэц өгнө гэж үзэж байна. Эстонийн сангийн сайд Томас Тонисте сэтгүүлчдэд ярихдаа “Улс бүр шийдэл олох ёстой гэдэг дээр санал нэгтэй байгаа” гэсэн юм.
Эргэлтээс татвар авах Фран цын санал макроныг сонгогд соноос хойш сэргээд буй Франко-Германы хамтарсан хөдөлгөгч хүчээр ЕХ-ны интеграцийг шинэ шатанд гаргах нэг шалгуур болох юм. Улс төрийн хувьд санал нэгтэй батлаг дах ёстой татвар Парис, Берлиний зүгээс эхлүүлж буй шинэ Европын санаачилгын сорилт болох учиртай. Францын сангийн сайд Бруно Лемер эргэлтээс авах татварын талаар гэрээ байгуулахад асар их бэрхшээл үүсэхийг онцолсон боловч “Европыг өшиглөчихөөд тойрч гарч болохгүй” хэмээсэн юм.
Брюссель болон гишүүн улсууд уг асуудлыг хэрхэн шийдэх талаар нэлээд хэдэн санал гаргаад буй. Эргэлтийн татвараас гадна үүнд цахим компаниуд хаанаас ашиг олж байгааг илрүүлэх нийт Европыг хамарсан журам боловсруулах санал оржээ. Эстонийн сангийн сайд Дмитрий Егоров манай сонинд ярихдаа боломжит хамгийн муу үр дүн нь Европ нэгдсэн арга хэмжээ авч чадалгүй үндэстэн бүр тусдаа шийдэлд хүрэх явдал хэмээв. Тэрбээр “28 тусдаа шийдэл гарвал тэр нь корпорацийн 28 татвараас дор юм болно. Учир нь бүгд шинээр хэрэгжих тул Европ цахим бизнест аймшигтай газар болно” хэмээв. Түүний бодлоор нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй бол сонирхсон улсууд хамтран зохицуулалт хийж болох аж. ноён Егоровын хэлснээр “Олон улсын татварын журам цахим эдийн засагт тохирохгүй. Энэ бол цаашдаа жижиг асуудал биш” юм.
Жим Брунсден