Өрнөдийнхөн Хятадтай чухам яаж харьцах ёстой юм бол. Хэдэн зууны турш хөвөрсөн энэхүү асуулт дахин сэргэж ирлээ. Ерөнхийлөгч Дональд Трампын засаглал доорх АНУ тус улстай хийдэг худалдааныхаа нөхцөлийг өөрчлөх гэж буй бололтой. Зарим хэмжүүрээр хэдийнэ дэлхийн хамгийн том эдийн засаг болсон Хятад улс ч шинэ нөхцөлд хэрхэн зохицохоо тооцоолж байгаа.
Улстөрчдийн шийддэг энэ асуудал хөрөнгө оруулагчдад ч хамаатай. Энэ асуудлыг хэлэлцэхээр Хонконгод чуулах үед азаар би оролцож таарсан юм. Чуулганыг Хонконгийн брокерын CLSA хэмээх хүчирхэг компани зохион байгууллаа. Гэхдээ тус компанийн хувьцааны ихэнх нь Хятадын Засгийн газрын мэдэлд байдаг CITIC Securities-ийн эзэмшилд багтдаг.
Грекийн Сангийн сайд байсан, зүүн жигүүрийн Янис Варуфакис, Ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх байсан, баруун жигүүрийн Стив Бэнноны гал ус мэт харш байр суурь өнөө цагийн Хятадтай харилцах харилцааг тодорхойлж байна. Ноён Варуфакисын хувьд Хятад бол дэлхийн үлгэр жишээ иргэн. Сүүлийн арван жилд хоёр удаа буюу 2008 оны санхүүгийн хямрал болон 2015 оны эцсээр Бээжин мөнгөнийхөө ханшийг бууруулж дэлхий нийтийг сандаргасан ч үүргээ биелүүлж, санхүүгийн аварга түлхэц өгөх замаар дэлхийн эдийн засгийг “өөд татсан”. Өрнөдийн орнууд энэ үед дэлхийг валютаараа булж байсан ч ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт үүсгэхэд тун бага анхаарсан юм.
Тэгвэл ноён Бэнноны байр суурь эсрэг. Хонконгод хүрэлцэн ирсэн тэрбээр Хятадыг нацизм өндийж эхэлсэн 1930-аад оны Германтай зүйрлэж, өрнөдөд дефляцаа экспортлох замаар эдийн засгийн дайн дэгдээх санаархалтай хэмээн буруутгалаа. Гэхдээ түүний гол зорилго нь хоёр улс Дэлхийн II дайны үед холбоотон байсан хамтын түүхийг ярилцаж, ажил хэргийн зарим зүйлс тохиролцоход оршиж байсан юм.
Фаустын гэрээнээс арай өөрөөр Хятадтай тохиролцож болох уу. Өрнөдийн ихэнх хүний нэгэн адилаар надад ч бас энэ улс учир нь үл олдох битүүлэг ертөнц. Гэхдээ энд хүмүүстэй ажил хэрэг ярилцаж өнгөрөөсөн хэдхэн хоногт би зарим юмыг илүү ойлгодог боллоо.
Юун түрүүнд, Ши Жиньпин олонхын төсөөлдөг шиг зүгээр нэг БНХАУ-ын дарга төдий хүн биш юм. Эрх мэдлийг гартаа төвлөрүүлж буй энэ хүн Хятад орныг нийтлэг либерал ардчиллын замаар урагшлуулах аливаа сонирхлоос бүрмөсөн татгалзжээ. Цагтаа сэтгэл татдаг байсан ийм загвар эдүгээ сонирхолгүй болсноос шалтгаалсан хэрэг биш. Хатуу прагматикч Ши Жиньпин та бидний алинаас маань ч илүү Владимир Путинтэй төстэй. Харин ийм хүнтэй ноён Трамп хэр зэрэг учраа ололцох нь өөр асуудал.
Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчидтай хамаатай асуудал. Хятадын компаниудын тун цөөнх нь өрнөдөд байдаг шиг тархай хяналттай. Хэрвээ та Хятадад хувьцаа худалдаж авбал энэ орны засаг төрийн нэг салбар, эс бөгөөс Засгийн газартай нягт хэлхээ холбоо бүхий компани үндэслэгч хүн удирдлагад орж ирэхийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Төрийн өмчийн компаниуд эх газрын Хятадаас өөр газарт (Хонконгод Н хувьцаагаар, АНУ-д ADR-ээр дамжин) маш хямд үнээр зарагддаг. Гэхдээ дотоодын жижиглэнгийн хөрөнгө оруулагч нар давамгайлсаар байгаа А хувьцааны зах зээл дээр одоогийн байдлаар хямдрал тун бага.
Гуравдугаарт, эдийн засгийн түлхэц өгөх хэд хэдэн арга хэмжээний дараа Хятадын эдийн засаг сэргээд ирлээ. Өсөлт зургаагаас дээш хувьтай, инфляц тогтвортой. Хүсэн хүлээж байсан экспортоос үйлчилгээнд тулгуурласан эдийн засагт шилжих шилжилт ид өрнөж байна.
Гэтэл Хятадын дотоодын хэрэглээнээс орлого олдог брэнд ердөө А хувьцаанд ногдож байгаа нь хөрөнгө оруулагчдыг бодлогошруулж байна. Жишээ нь Kweichow Moutai энэ оны эхээр Diageo-г өөртөө нэгтгэж архи, спиртийн үйлдвэрлэлээр дэлхийд аварга нь болсон. Энэ компанийн хувьцаа зөвхөн А зэрэглэлийн зах зээлд зарагдана. Худалдаж авах гэвэл Хятадын нөхцөлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, төлөвлөгөөт өсөлтийн эрч дэндүү аварга байгаа нь та бидний төсөөллийг хүртэл жул болгов. Ирэх гурван жилд байгуулах 30 сая орон сууцанд Их Британийн хүн амыг бүгдийг нүүлгэсэн ч багтана. Бүтээн байгуулалтын эрч, Хятадын зээлийн өсөлтийн цар хүрээнээс шалтгаалаад Lehman-Brothers маягийн хямрал нүүрлэх таамаг үнэмшил муутай болсоор.
Азид өрнөдийн хөрөнгө оруулагч нараас мөнгө цутгаж байгаа. Хятадын зээл дэлбэрэх айдас үндэслэлгүй нь энэ олон жилд ойлгогдсоор байтал өөдрөг байж чадсангүй хэмээн Хонконгийн брокерууд өрнөдийнхнийг буруутгадаг боллоо. Хятадад их хэмжээгээр олгосон зээлийн шинэ давалгаа өнгөрсөн оны эцсээр дэлхийн эдийн засагт сэргэлт авчирсан ч тооцооны эрсдэлтэй холбоотой айдсаас болоод бусад нь дэмжээгүй юм.
Ингэх хоёр шалтгаан байсан. Нэгдүгээрт, сайн шалтгаан буюу зээлийг хэмжээг ихэсгэх ердийн загвар нь зах зээл, эдийн засгийг төрөөс хянадаг улсад өөрөөр ажилладгийг ойлгож авсан явдал. Хоёрдугаарт, муу шалтгаан буюу Хятадын аварга зээл дэлбэрэх явдлаас эцэс төгсгөлгүй зайлсхийж болохыг чоно өчнөөн ульсан хойно нэг юм ойлгосон явдал.
Хятад орон энэ их өр тавьж, ингэж хурдан өсөж буйн төлөөс нь та бидний амьдралын үед тохиох байх. Хэрвээ тохиохгүй бол эдийн засгийн сурах бичгийг бүгдийг нь шинээр зохиохоос аргагүй. Ноцтой хямрал сөрөхгүйгээр ийм хурдан өсөж байсан өөр эдийн засаг түүхнээ байхгүй. Хятад орон либерал ардчилалд шилжих хүсэлгүй учраас эдийн засаг, санхүүгийн хямрал нь улс төрийн утга учиртай. Тиймээс, тохиолдож болзошгүй зээлийн хямрал нь Хятадын өвөрмөц онцлогтой байх юм.
Тооцоолоход түвэгтэй тул Хятадад зээлийн хямрал хэзээ нүүрлэхийг таах аргагүй. Хятадаас зай барих гээд байвал цаашид олон жил үр дүнтэй ажиллаж чадах, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн хүчирхэг хөдөлгүүрээс татгалзсан хэрэг болно. Гэхдээ энэ хөдөлгүүрийг ашиглая гэвэл Хятадын коммунист нам, удирдагч нарт нь итгэх шаардлага тулгарч байгаа нь хөрөнгө оруулагч, улстөрчдөд хүнд сонголт болно.
Жон Отерс