Батлан хамгаалах салбарын тэргүүлэх нийлүүлэгч “Northrop Grumman” компани пуужин болон сансрын бизнесээ өргөжүүлэхийн тулд өрсөлдөгч “Orbital” компанийг 7.8 тэрбум ам.доллараар худалдаж авлаа. Хэрэв өр зээлийг оруулж тооцвол хэлцлийн нийт мөнгөн дүн 9.2 тэрбум ам.доллар болох юм. “Orbital” компани АНУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа тив алгасагч баллистик пуужингийн системийг хөгжүүлэхээр “Boeing”-тай өрсөлдөж байна. Энэхүү хөтөлбөр нь 85 тэрбум ам.долларын үнэлгээтэй төсөл юм.
“SANDRO” КОМПАНИ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛЭЭС 500 САЯ ЕВРО БОСГОНО
Францын хувцас үйлдвэрлэгч “Sandro” компани бизнесийнхээ тодорхой хувийг худалдаж, анхдагч зах зээлээс 500 сая евро босгохоор төлөвлөж байна. Энэ нь тус компанийн зах зээлийн үнэлгээ хоёр тэрбум еврод хүрнэ гэсэн үг юм. Албан мэдэгдэлд дурдсанаар “Sandro”-ийн хятад эзэмшигч эзэмшлийн хувиа 51 хувиас доош буулгахгүй байх стратеги барьж байна. Хувьцааны арилжаанаас босгосон хөрөнгө өрийн дарамтыг бууруулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зориулагдах ажээ.
“WALGREENS BOOTS ALLIANCE” САНАЛАА ЭРГЭЖ ХАРНА
“Walgreens Boots Alliance” компани “Rite Aid”-ийг худалдаж авах төлөвлөгөөгөө эргэж харахаар болсон байна. Энэ нь өрсөлдөөнд саад болж магадгүй гэж үзэж байгаа эрх баригчдын болгоомжлолыг бууруулах зорилготой алхам юм. Эмийн сангийн тэргүүлэх сүлжээ “Walgreens Boots Alliance” компани “Rite Aid”-ийг бүхэлд нь 7.37 тэрбум ам.доллараар худалдаж авахаа саналаа зургаадугаар сард цуцалжээ. Үүний оронд “Rite Aid”-ийн 2186 салбар дэлгүүрийг 5.18 тэрбум ам.доллараар худалдаж авах санал тавьсан байна.
Э.Эрдэнэтуяа