Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Ази-Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын 20 дахь хурал Шри-Ланка улсын нийслэл Коломбо хотноо 2017 оны 7 дугаар сарын 17-21-ны хооронд болов. Тус хуралд 450 орчим зочид, төлөөлөгчид оролцсон байна.
Хурлаар Монгол Улсын харилцан үнэлгээний тайланг хэлэлцлээ. Хурлын үеэр Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо эрс сайжруулах шаардлагатай байгааг онцолж дараахь хэд хэдэн чиглэлээр зөвлөмж өгөв. Үүнд:
·Эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж боловсронгуй болгох ажлыг үргэлжлүүлэх;
·Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд үндэсний зохицуулалтын механизмыг бий болгон хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай иж бүрэн, нарийвчилсан статистик мэдээллийн санг бий болгож баяжуулах;
·Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт эцсийн өмчлөгчийн талаар түргэн шуурхай, үнэн зөв мэдээлэл олж авах боломжийг бүрдүүлэх зэрэг болно.
Харилцан үнэлгээний тайланд Монгол Улс сайжруулах шаардлагатай зүйлс нэлээдгүй байгааг дурдсан байна. Ингээд харилцан үнэлгээний тайлангийн мөрөөр авсан арга хэмжээнүүдээ Монгол Улс 2018 оны 10 дугаар сард тайлагнахаар тогтсон байна.
Монгол Улс харилцан үнэлгээний асуудалд өндөр ач холбогдол өгч, Ерөнхий сайдын захирамжаар 15 яам, агентлагийн дэд сайд, дэд дарга нар бүхий Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийг 2017 оны 4 дүгээр сард байгуулан ажилуулж байгаа билээ.
Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үнэлэх хоёр дахь удаагийн харилцан үнэлгээ 2016 оны 4 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сарын хооронд үргэлжлэн хийгдлээ. Энэ удаагийн харилцан үнэлгээ нь ФАТФ-аас шинэчлэн баталсан 40 зөвлөмжийн дагуу, шинэчлэгдсэн аргачлалаар явагдсан буюу харилцан үнэлгээгээр ФАТФ-ын зөвлөмжийн техникийн хэрэгжилт (хууль, эрх зүй болон үйл ажиллагааны тогтолцоо)-эд төдийгүй мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдалд үнэлгээ хийгдснээрээ онцлог байв.