Хамгийн орчин үеийн дизель хөдөлгүүртэй автомашин хүртэл та бидний урьд нь төсөөлж байснаас хавьгүй “бохир” болохыг шинэ судалгаагаар илрүүллээ. Уг судалгаа нь дизель хөдөлгүүрийг бензин хөдөлгүүрээс илүүд үзсээр байгаа Европын зарим зохицуулах байгууллагад хүнд асуулт болов.
Ердийн дизель хөдөлгүүртэй автомашин нийт ашиглалтынхаа турш 42.65 тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг нь бензин хөдөлгүүрт машиныхаас 3.65 тонноор их байгааг Брюссельд байрладаг Transport & Environment (T&E) байгууллага тооцоолжээ.
“Автомашин үйлдвэрлэгчдээс дизель автомашиныг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгод нийцүүлэн сайжруулах мэдэгдлийг энэ судалгаа утгагүй болголоо. Дизель автомашин нь азотын давхар исэл, бичил тоосонцор зэрэг хорт бодисын хэмжээгээрээ төдийгүй нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээгээрээ ч бензин машинаас их байна. Зардал нь хүртэл бензин хөдөлгүүртэй машинаас дунджаар 2000-3000 еврогоор их гарлаа” хэмээн тус байгууллага мэдэгдэв.
Хоёр жилийн өмнө АНУ-ын зохицуулах байгууллагууд Volkswagen-ийг дизель хөдөлгүүрийн 10 жилийн луйврын хэрэгт буруутгасан. Тэр цагаас хойш Европын орнуудад дизель хөдөлгүүртэй автомашины борлуулалт тогтмол буурч байна. Дуулиант хэрэгтэй уялдан автомашинаас хүрээлэн буй орчинд ялгаруулж буй хорт ялгарлын статистик эргэлзээтэй болж, Европын олон хот ойрын ирээдүйд дизель хөдөлгүүрийг хориглох судалгаа явуулж эхлэв. Таагүй нөлөөнөөс шалтгаалан эдүгээ 50 хувьтай байгаа Европын холбоонд бүртгэлтэй дизель автомашины тоо 2020 он гэхэд гуч гаруй хувь хүртлээ буурах тооцоог JPMorgan гаргажээ.
Гэтэл автомашин үйлдвэрлэгч компаниуд “цэвэр” дизель хөдөлгүүрийн төлөө тэмцсээр л байна. “Шинэ үеийн дизель хөдөлгүүртэй автомашин нь уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох ойрын ирээдүйн зорилтод нийцэж байгаа. Учир нь ийм машин бензин хөдөлгүүртэй загвараас 15-20 хувиар бага нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг” хэмээн Daimler-ийн ерөнхий захирал, Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Дитер Цетше өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ.
Гэтэл зохицуулах байгууллагууд автомашины зөвхөн яндангаас ялгардаг утааг богино хугацаанд хэмжих аргаар тооцоолж буй нь дизель хөдөлгүүр нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулдаг гэсэн дүгнэлт гаргах үндэс болсныг T&E тайлбарлав. Үүний оронд автомашины ашиглалтын бүхий л мөчлөг буюу үйлдвэрлэлд шаардлагатай шатахуун, материалын эх сурвалж, тухайн машины хэрэглээ, бүрдэлд багтаж буй эд ангийн дахин ашиглалт зэргийг хамруулсан цогц тооцоо хийх ёстойг тус байгууллага анхааруулсан юм.
Дизель хөдөлгүүртэй автомашин бензин хөдөлгүүр бүхий ижил загвараасаа илүү “бохир” гэсэн дүгнэлтийг үндсэн гурван шалтгаанд тулгуурлан гаргажээ. Үүнд нэгдүгээрт, дизель түлшийг илүү нарийн нэрэх аргаар гаргаж авдаг. Хоёрдугаарт, дизель түлш бензинээс өндөр хэмд шатдаг учраас хөдөлгүүрийн эд анги илүү бөх, тэсвэртэй байх шаардлагатай. Гуравдугаарт, дизель түлш үнэ хямд учраас дизель автомашины гүйлт илүү их.
Дизель хөдөлгүүрийн ялгарал их ноцтой биш байж болно. Гэтэл сүүлийн 10 жилд бензин хөдөлгүүрээс ялгардаг хорт бодисын хэмжээ эрс буурсан нь дизель хөдөлгүүрийн давуу талыг үгүй хийж байгааг уг судалгааг хийсэн гол хүн, T&E- ийн “цэвэр” автомашин, агаарын чанар хариуцсан менежер Жулиа Полисканова тайлбарлав.
“Дизель хөдөлгүүр 1990-ээд онд ухаалаг сонголт байсан байх. Одоо бол үгүй. Ийм хөдөлгүүрт ирээдүй байхгүй. Цаашид гибрид юм уу цахилгаан хөдөлгүүр л зөв шийдэл” хэмээн тэрбээр өгүүлж байна. Тус байгууллагын судалгаатай зэрөнгөрсөн долоо хоногийн эцсээр танилцсан BMW, Daimler компани шууд хариу өгсөнгүй. Урьд нь хийж байсан хэд хэдэн туршилтаар дизель автомашин нийт ашиглалтынхаа хугацаанд бензин хөдөлгүүртэй машинаас нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулдаг нь тодорхой болсон гэж Volkswagen хариу өгч байна.
“Манай судалгаагаар ижил үзүүлэлттэй, эдэлгээний хувьд төстэй дизель, бензин хөдөлгүүртэй автомашиныг харьцуулах тохиолдолд эхнийх нь нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулдаг гэсэн дүгнэлт гарсан” хэмээн тус компани мэдэгдлээ. Дизель хөдөлгүүртэй хамаатай хэргийн гол буруу нь автомашин үйлдвэрлэгч компаниудад бус, “гажуудсан зохицуулалт, татвар”- т байгааг Европын 26 улсын 50 байгууллагыг төлөөлдөг T&E тайлбарласан юм.
Европын улсуудад дизель түлшний татвар бензинийхээс мэдэгдэхүйц бага, шатахуун түгээх станцууд дээр 10-40 хувийн хямд байдаг. Европын холбоонд ганц Их Британи “дизелийн урамшуулал”- гүй байсан бол саяхан Франц, Бельги хоёр ялгаатай түлшний татварын зөрүүг багасгах амлалт хийлээ.
Хүнд, овор ихтэй тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжсэн тогтолцоог зогсоож, нүүрстөрөгчийн ялгарлын үнэн бодит хэмжээнд суурилах замаар “шатахуун, автомашины татвар хоёрыг шударга болгох”-ыг T&E уриалж байна. XX зуунтай үлдэх ёстой технологид мөнгө, эрч хүчээ зориулахаа Европ тив зогсоох цаг боллоо” хэмээн тус байгууллагын тайланд бичжээ.
Патрик МакГи