Энэ жил 15 жилийнх нь ой тохиож буй Монголын анхны маркетингийн судалгааны компани болох “Эм Эм Си Жи” компанийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Д.Амгаланбаатартай Монголын маркетингийн судалгааны зах зээлийн хөгжлийн талаар хөөрөлдлөө.
Монголын маркетингийн судалгааны хөгжил хаана явна?
Маркетингийн судалгаа үүсч хөгжөөд бараг 100 жил болж байна. Монгол улсад маркетинг гэж ярьж эхлээд 27 жил, үүнээс сүүлийн 15 жилд нь бүрэн утгаараа хөгжиж байна гэж боддог. Намайг их сургуулиа төгсөөд компани байгуулах гээд явж байхад маркетингийн судалгааны төрөлжсөн байгууллага байгаагүй.
Хэрэв байсан бол тэнд ажилд орчих байсан байх л даа. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжиж байна гээд нийгмийн ухааны хичээл дээр маш их үздэг байсан. Зах зээлийн эдийн засагт амьдарч байгаа хүн чинь зах зээлийг нь судалдаг хүн болчих юм бол сайхан амьдрах юм болов уу гэж бодсон нь одоо эргээд бодоход зөв л байж.
Тухайн үед хэрэглэгчээ судалсны дараа бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлнэ гэдгийг ойлгуулах нь манай компанийн гол зорилт байсан. Компаниудаар орж, өөрсдийгөө танилцуулж, үнийн саналаа хэлэхэд “Яасан үнэтэй юм бэ?” эсвэл “Маркетинг гэж юу байдаг юм бэ?” гээд хөөгөөд гаргадаг байлаа. Ер нь маркетингийн судалгааны хөгжил нь бизнесийн хөгжилтэй шууд холбоотой.
Анх эхэлж байхад судалгаанд зарцуулж байгаа зардал орлогыг нэмэгдүүлнэ гэдгийг мэддэггүй, үр ашиггүй зардал гэж боддог байлаа. Чимх чимхээр мөнгө цуглуулж байгаа хүмүүс мөнгө олохоо л бодохоос биш судалгаанд 5 сая төгрөг өгсний үр дүнд 20 сая төгрөгтэй болно гэдэг төсөөлөл байхгүй байлаа. Гэтэл судалгаа болон сургалтанд зарцуулж буй зардал ашиг олдог зардал буюу хөрөнгө оруулалт юм.
15 жилийн өмнө “судалгаа хийлгээч” гээд гуйдаг байсан бол одоо ахисан түвшний судалгаа хийлгэж, түүнийгээ бизнестээ ашиглаж, үр өгөөжөө нэмэгдүүлээч гэж ярьдаг болсоноос харахад маркетингийн судалгааны зах зээл хөгжсөн байна. Бизнесүүд хөгжсөн байна. Хөгжихийг нь цаг үе шаардаж байна. Гэхдээ бизнесүүд маань судалгаатай ажиллах хэрэгтэйг ойлгосон ч хийлгэсэн судалгаагаа ашиглаж чадахгүй байгаа нь судалгааны зах зээл болон бизнесийн хөгжлийн хурдыг сааруулж байна.
Энэ байдлыг өөрчлөхийн тулд бид өөрсдөө хөгжих хэрэгтэй гэж үзсэн. Судалгааны компани сайн байх нь бизнесүүд сайн байхын суурь болно. Тиймээс өнгөрсөн хугацаанд бид их зүйлийг сурлаа. Анхан шатны мэдээлэл цуглуулалтын чанар, үнэн бодит байдалд анхаарч, сайжрууллаа. Учир нь үүнийг чанаргүй, буруу хийх юм бол эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг тайлан дүгнэлтүүд үнэ цэнэгүй, буруу мэдээлэл болдог. Компанийнхаа 10 жилийн ойгоор “Дэлхийн судалгааны стандарт Монголд” гэдэг сэдвийн хүрээнд үйл ажиллагаагаа сайжруулж, маркетинг, нийгмийн болон олон нийтийн санаа бодлын судалгааны ISO 2012:20252 стандартыг худалдан авч, Стандартчилал хэмжил зүйн үндэсний газраар үндэсний стандарт болгон батлуулсан.
Мөн судалгааны олон улсын байгууллага болох, дэлхийн 380 гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн ESOMAR-т элссэн. Монгол Улсаас тус байгууллагын шаардлагыг хангасан ганц байгууллага нь манайх болсон. Дэлхийд дөрөвт ордог IPSOS гэдэг компанийн мэргэжилтнүүдийг урьж авчирч компанийхаа ажилтан, мэргэжилтнүүдийг чадавхижууллаа.
Энэ жил 15 жилийн ойн хүрээнд олон улсын хамтын ажиллагаа болон компаниа чадавхижуулах ажлын хүрээнд цар хүрээгээ өргөтгөж, өмнө нь гадны 2 илтгэгч урьж байсан бол Ази Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын IX чуулганыг эх орондоо зохион байгуулах эрхийг авч, 15 орны 33 компанийн 60 хүнийг урьж ирүүлэн “Өсөлтийг хамтдаа хайх нь” буюу судалгаагаа ашиглаад өсөлт өөд хамтдаа алхая хэмээн уриалж байгаа.
Судалгааны байгууллагын хувьд хамгийн чухал зүйл нь мэдээлэл цуглуулалт гэж ойлгодог. Интернэт, сошиал платформууд, ухаалаг төхөөрөмжүүд мэдээлэл цуглуулалтын аргыг төгөлдөржүүлсэн үү?
Судалгааны мэдээлэл цуглуулалтын уламжлалт арга болох “face to face” буюу нүүр тулж ярьдаг, бас “Door to door”, “Paper and Pencil Interview” гэж аргууд байсан. Эдгээр нь технологийн хөгжлийг дагаад өөрчлөгдсөн. Манай компани зориулалтын программ хангамж бүхий CATI буюу Call center-ийг байгуулсан анхны байгууллага. Яагаад үүнийг байгуулсан гэхээр манай улсад гар утас хэрэглэгчдийн тоо бусадтай харьцуулахад харьцангуй өндөр.
Олон улсын хувьд ухаалаг утас ба аппликейшн, интернэтэд суурилсан судалгааны аргуудыг илүүтэй ашиглаж байна. Гэтэл манай улсад утсаар судалгаа авахын ач холбогдол нь буураагүй. Яагаад гэхээр Монгол Улс өргөн уудам газар нутагтай ч тухайн орон нутагт үүрэн телефоны сүлжээ орсон бол утсаар судалгаа авах боломжтой. Манай орон нутгийнхан маш найрсаг хүмүүс байдаг учраас утсаар судалгаа өгөх дуртай. Гэтэл Улаанбаатрынханд энэ арга таалагддаггүй. Тиймээс “face to face” аргаа ашигладаг. Дэлхий нийтийн чиг хандлагыг харахад, нэг судалгаанд нэг аргыг ашиглахгүй байна.
CATI, CAPI, мобайл аппликейшн гэх мэт аргуудыг хослуулан судалгаа хийж байна. Судалгааны төрөл, асуулгын урттай холбоотойгоор ингэх нь тохиромжтой. Нөгөө талаас, хүмүүс судалгаанд үнэн хариулахгүй байх нь бий. Үүнийг шийдэхийн тулд бид Eye tracking буюу компьютерийн дэлгэцэн дээрх хүний нүдний хөдөлгөөнийг бүртгэдэг технологийг нэвтрүүлсэн.
Ингэснээр зар сурталчилгааны зурагт хуудас хэр анхаарал татаж байгааг үнэлэх боломжтой. Бас хэрэглэгчийн үйлдлийг сэтгэлзүйн талаас нь таньж мэдэх аргуудыг ашигладаг болсон. Бид одоо мобайл аппликейшн дээр суурилсан мэдээлэл цуглуулалтыг аргыг нэвтрүүлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Бас интернэтэд суурилсан асуулгыг түлхүү ашиглана.
Танайх захиалгат судалгаа хийхээс гадна синдикат судалгаануудыг хийдэг. Тэр судалгааг бизнесийнхэн хэр ашиглаж байна?
Судалгааны компани өөрсдийн санхүүжилтээр судалгаа хийж, түүнийгээ зардаг. Үүнийг синдикат судалгаа гээд энгийнээр ойлгочиход болно. Судалгааны байгууллага синдикат судалгаатай байх ёстой. Бид 2015 онд 200 орчим байгууллагын удирдлага, менежерүүдэд синдикат судалгааны үр дүнг танилцуулсан. Танилцуулга хийсэн байгууллагууд руугаа эргээд утасдахад бараг 70% нь ойлгоогүй байсан.
Нэгд, бурууг бусдаас бус өөрсдөөсөө хайж, судалгаагаа танилцуулсан арга, хэлбэртээ дүгнэлт хийсэн. Хоёрт, манай улсад синдикат судалгаа буюу club survey, multi-client survey хөгжөөгүй. Уул нь бага зардлаар судалгаатай болох боложмтой учир хэрэглэгч талдаа синдикат судалгаа ашигтай. Үндэсний медиа хэрэглээний синдикат судалгааг 3 дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд уг судалгаанд 7 төрлийн 300 орчим медиа хэрэгсэл хамрагдсан. Медиа судалгаанаас Монголчуудын бүхий л медиа хэрэглээ, хандлагыг харахаас гадна амьдралын хэв маягийг харах боломжтой.
Судалгааг голдуу том компаниуд хийлгэж, жижиг дунд бизнесүүд тэр бүр судалгаа хийлгэхгүй байх шиг санагддаг.
Жижиг дунд компаниуд судалгаа хийлгэх нь үнэтэй гэж ярьдаг. Тэд ихэвчлэн бизнестээ яг ямар асуудал тулгараад байгаагаа мэддэггүй. Тиймээс бид үйлчлүүлэгчидтэйгээ маш сайн ярилцаж, ямар асуудал тулгамдаж байгааг нь олж илрүүлдэг. Тэр асуудлыг нь шийдэхэд туслах судалгааг санал болгодог. Зарим тохиолдолд тухайн байгууллагад борлуулалт, маркетингийн сургалт л хэрэгтэй байдаг. Эсвэл зөвхөн сав баглаа боодлын дизайныг сайжруулах асуудал байж болно.
Тэр нь хүмүүсийн төсөөлсөн шиг өндөр төлбөртэй биш. Хэрэгцээг тодорхойлсны дараа төлбөр мөнгө тодорхой болдог. Тиймээс, бизнесүүд манай дээр ирээд бидэнтэй ярилц. Бид таны хэрэгцээг үнэ төлбөргүйгээр тодорхойлоод өгнө. Ер нь анх судалгаа хийлгэж байгаа бизнест тоон судалгаа гэхээсээ илүү чанарын судалгаа тохиромжтой. Зардал багатайгаас гадна өөрийн үнэн гэж бодсон зүйлээ бататгах эсвэл буруу байсныг мэдэж авдаг. Дээр нь судалгааг жилд ганцхан удаа хийх нь учир дутагдалтай. Тодорхой давтамжтайгаар, тогтмол хийх шаардлагатай.
Ямар судалгаа хамгийн их хийгддэг вэ? Бас цөөхөн хийгддэг боловч чухал ямар судалгаанууд байна вэ?
Зах зээлийн багтаамж, Хэрэглэгчийн сэтгэл ханамж, Хэрэглэгчийн зан төлөв гэсэн гурван судалгааг хамгийн их хийлгэдэг. Хийлгэх хэрэгтэй судалгаа гэвэл Дэлгүүр хэсэгчийн судалгаа байна. Мистери шоппингоос тусдаа ойлголт. Дэлгүүр дэх барааны өрөлтөөс худалдан авагч яг юуг харав, ямар барааг хэдэн секунд харав, аль бүтээгдэхүүнээс хэдийг авав гэдэг судалгаа тэр бүр хийлгэж, үр дүнг нь ашигладаггүй. Мистери шоппингийн судалгааг бид компаниудад санал болгоод удаж байна. Чамгүй нарийн аргачлалаар хийдэг. Гэтэл олон компани энэ судалгааг өөрсдөө хийдэг. Зүй нь бол өөртөө дүн тавьж биш хөндлөнгийн байгууллагаар судалгаа хийлгэх учиртай.
Маркетингийн судалгааг хэн хийх ёстой вэ?
Судалгааг заавал мэргэжлийн байгууллага хийх ёстой. Анагаахын их сургуульд 6 жил сурч, 2 жил ажилласны дараа мэргэжлийн эмч болно гэдэгтэй агаар нэгэн. Судалгаа хийх амархан гэж ярьдаг олон байгууллага, хүмүүс бий. Тийм байсан бол манай компани 15 жил болохгүй байх байсан биз. Бас судалгааны “би чадна” ангиллын байгууллагууд олноор төрж байна.
Энэ нь судалгааны компаниуд, салбарын нэр хүндийг унагаж байна. Тиймээс өөрийн байртай, судалгааны олон арга аргачлалыг эзэмшсэн, ашигладаг, техник технологийг нэвтрүүлсэн, судалгааны шаардлагатай тоног төхөөрөмжүүдтэй, хангалттай тооны хүний нөөцтэй, стандарттай, ёс зүйн кодоо баримталдаг, дотоодын болон олон улсын мэргэжлийн холбоодын гишүүн тийм судалгааны байгууллагыг сонгох хэрэгтэй. Судалгааны байгууллагуудаар заавал очиж үзэх хэрэгтэй. Зөвхөн танилцуулгыг нь сонсоод сонголт хийж болохгүй.
Технологийн дэвшилтэй холбоотойгоор юмс эрс өөрчлөгдөж байна. Шинэ бизнесүүд олноор төрөн гарахын хэмжээгээр цөөнгүй бизнесүүд дампуурч байна. Энэ нөхцөл байдалд бизнесүүд хэрхэх ёстой вэ?
Дэлхий дээр ямар амьтан үлдсэн бэ гэсэн асуултанд Дарвин “Хамгийн том биетэй, хурдан, ухаалаг нь бус зөвхөн хамгийн сайн хувирч чадсан нь үлдсэн” гэж хариулсан байдаг. Тиймээс бизнесүүд илүү хурдтай хувьсаж, өөрчлөгдөж чаддаг байх ёстой. Бүтээгдэхүүнээ илүү сайжруулсан, үйл ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлсэн бизнес өрсөлдөх чадвартай байж, зах зээл дээр удаан тогтоно. Хэрхэн, яаж хувьсах вэ гэдгийг судалж байж л мэднэ.
Танай компанийн хийсэн судалгаанд сэтгэл ханамжгүй харилцагч байсан уу?
Манай компани судалгаа хийлгэсэн байгууллагуудаас хэд хэдэн үзүүлэлтээр үнэлгээ, судалгаа авдаг. Бизнесийн байгууллагууд бидэнд тал засаад байх шаардлагагүй учраас муу байвал тэрнийг нь хэлнэ. Бид “сэтгэл ханамжгүй байна” гэсэн хариулт сонсож байгаагүй.
Эм Эм Си Жи компанийн хэтийн зорилго юу вэ?
Бид үндэсний онцлогоо харуулсан компани болохыг зорьдог. Дэлхийн том судалгааны компаниуд судалгаагаа нэгдсэн загварын дагуу явуулдаг. Өөрөөр хэлбэл, нэг хувцас хийгээд түүнийгээ олон хүнд өмсгөх гээд байдаг гэсэн үг. Энэ нь судалгааг ярвигтай болгодог. Гэтэл Монгол хүний сэтгэхүй бусдаас ялгаатай. Зөвхөн Монгол хүн л ойлгох зүйлс гэж бий. Тиймээс бид Монгол хүнд захиалгын хувцас мэт таарсан судалгааг хийхийг эрмэлздэг. Солонгосын Hangug Research, Японы Intage гэх мэт үндэсний онцлогоо хадгалсан үндэсний том компаниуд байдаг.
Төгсгөлд нь нэг зүйлийг хэлэхэд 9 дүгээр сарын 28, 29-нд Монгол улсад болох Ази, Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын IX чуулганаар дэлхийд данстай мэргэжилтнүүдийн 11 илтгэл тавигдана. Үүнийг бид Монголын маркетингийн салбарт урьд өмнө нь хийгдээгүй том хөрөнгө оруулалт гэж бодож байна. Тиймээс бизнесийн эзэд, удирдлага, захирлууд, маркетингийн мэргэжилтэн, багш, оюутнууд оролцож, мэдлэгээ зузаатгаж, бизнесээ хөгжүүлэх санааг аваасай гэж хүсч байна.
Бүртгэлийн линк: https://aprc2017.typeform.com/to/iPv2Bc
Эвэнт линк: https://www.facebook.com/events/172989393248482