Хурц өнцөг ярилцлагын булангийн ээлжит зочноор Олхонууд Баярхүү профессор уригдсан юм. Түүний ярилцлагаас онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
НАМЫН ТОМИЛГОО, ТӨРИЙН АЛБАНЫ ТАЛААР
- XIX зууны дунд үе гэхэд америкчууд намын болон найз нөхөд, хамаатан садны томилгоонд дургүйцэж “авлигал” гэж үздэг, нэрлэдэг болсон. Энэ томилгоо нь авлигыг бий болгоно, хүнд суртлыг төрүүлнэ, улсын сан хөмрөгийг хоосолно, нам болон хэсэг тойрон хүрээлэгчдэд л өгөөжтэй юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ ингэж ойлгох хүртлээ 60 жилийг туулж, бүр АНУ-ын нэг Ерөнхийлөгчийн амь насанд хүрч байж ойлгосон.
- Социализмын үед байсан МАХН гэх ганц намын хязгааргүй засаглалын загвар өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Үүний улмаас төрийн алба, намын алба хоёр нь холилдчихсон.
- Намын дарга, түүний удирдах бүрэлдэхүүн, намын ерөнхий нарийн бичгийн даргыг тойрсон баахан хүмүүс засаг төрийн элдэв албан тушаалд очих гээд өлөн нүдлээд байж байдаг.
- Мэргэжил, боловсрол, тархиных нь хэмжээ хүрэхгүй байхад л албан тушаалд улайм цайм томилогдчихсон олон хүн байдаг юм шүү дээ. Агентлагууд, дүүргийн албад дээр очоод үзээрэй. Энэ бол намын хүн сүргээс гарч ирсэн босоо тогтолцооны эд эс нь. Энэ чинь л хямралыг бүрдүүлээд, ард түмнийг хөлдөө чирээд, улстөрөөс залхаагаад байгаа юм.
- Өнөөдрийг хүртэл төрийн мэргэжсэн алба төлөвшиж чадахгүй байна. Мэргэжсэн нь ч алга, мэргэшсэн нь ч алга. Үүнийг чинь тусгай боловсрол, эрдмээр бий болгодог юм. Энэ чинь эмч, багш, инженер, техникч гэдэг шиг нарийн мэргэжил байхгүй юу.
- Дөрөв, дөрвөн жилийн зайтай УИХ-ын сонгууль бүрийн дараа бужигнуулдаг энэ байдал чинь монгол төрийн ой санамж, хар хайрцгийг алга болгочихоод байна.
- Тэр дөрвөн жилд сонгогдсон хүмүүс болон тэдний хаялгаар албан тушаал авсан хүмүүс нь амьдрал нь илэрхий, бүр нүдэн дээр сайжраад яваад өгдөг. Ард түмэн нь яг л байдгаараа үлддэг. Эрээний хүнсэндээ оочерлоод л, Эрээнээс авчирсан бараагаа зах, лангуун дээр аваачиж зараад л. 27 жилийн турш ийм циклээр Монголын амьдрал үргэлжиллээ. Яагаад өөрчилж болдоггүй юм бэ. Гол аюул, харуусал энд л байна.
ТӨРИЙН АЛБАНЫ ТАЛААР
- Намуудад засч залруулах ёстой нэг гажуудал нь гишүүнчлэлийн хойноос хөөцөлддөг, үнэнчийн шалгуур тавьдаг. Барууны улс орнуудад үүнийг хэдийнээ больсон. Энэ чинь большевик, коммунист, нацист, фашист намуудад байдаг эд шүү дээ.
- “Манай нам 230 мянган гишүүнтэй” гэнэ. Энэ тоог гурван сая хүндээ хуваагаад үз дээ. Гурван сая хүнээсээ 230 мянгыг нь “энэ манай намынхан” гээд хашаа хаалт босгоод үзээч. Үндэсний эв нэгдлийн асуудалд энэ чинь аюултай бус уу?
- АНУ-ын Ардчилсан намын батлахтай иргэн байхгүй, Вашингтон хотын намын хороон дарга гэж байхгүй, Калифорни мужийн намын хороо гэж байхгүй.
- Нам төвтэй төрөөсөө түргэн татгалзаад, төрийн албаа багахан оролдоод, гишүүнчлэлийн болон үнэнчийн хатуу шалгуураа болиод, соёлтойгоор орчин цагт өрсөлдөх хэрэгтэй.
- Гадны улс орнуудын туршлага судална гээд л УИХ-ын гишүүд, улстөрийн зүтгэлтнүүд бөөн бөөнөөрөө курс дамжаанд яваад л байдаг. Юу хийж явдаг юм бэ?
БИД ЯАХ ЁСТОЙ ВЭ
- Мэдлэгийн эдийн засаг руу л яаралтай орох хэрэгтэй.
- Манай улс өөрөө оффшор улс болох хэрэгтэй. Дэлхийн баячуудын мөнгийг хураадаг оффшор улс болж яагаад болохгүй гэж. Олон улсын хуулиар хориогүй. Зүүн Сибирь, Хойд Хятад, Өвөр Монголын энэ хавийнхаа бүс нутгийн оффшор бүс нь болоод, банк санхүү, бирж нь байж яагаад болдоггүй юм.
- Монголчуудын өөр нэг том дутагдал нь санхүүгийн сахилга бат байхгүй явдал. Япон, хятадууд энэ талаар тэмдэглэж байна. Хуримтлал бий болгож чадахгүй, идчихдэг, үрчихдэг.
Та ярилцлагыг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл ЭНД ДАРНА уу.