Манай улсад үйлдэгдэж буй нислэгийн мэдээлэл, нисэхийн цаг уурын бодит болон урьдчилсан ажиглалтын мэдээ, Монгол Улсын Нисэхийн мэдээллийн эмхтгэл, NOTAM мэдээ багтсан нэгдсэн аппликэйшн гарчээ.
Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд хэрэглэгчдэдээ зориулан AIS Mongolia нэртэй аппликэйшнийг гаргасан байна.
Хэрэглэхэд хялбар, ойлгомжтой байдлаар гаргасан уг аппликэйшнийг iOS болон Android үйлдлийн системтэй ухаалаг утас, төхөөрөмждөө татан авах боломжтой.
(НОТАМ буюу “Нисгэгчийн мэдээ” нь нислэгийн замд таарч болох саад бэрхшээлийг мэдэгдэж, аюулгүй байдлыг хангах юм. Жишээлбэл агаарын үзүүлбэр, шүхрээр бууж байгаа, цаасан шувуу нисгэж байгаа болон пуужин хөөргөж байгаа зэргийг нисгэгч нарт мэдээлж буйг хэлдэг.
Түүнчлэн томоохон албан тушаалтан нисэж байгаа тохиолдолд НОТАМ мэдээ өгөх бөгөөд цэргийн сургуулилт, учирч болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх зорилготой.)