31 жилийн дараа төрөөс хараагүй иргэдэд зориулсан орон сууц барьж, нийт 116 айлыг тохилог байртай болголоо.
Баянгол дүүрэгт байрлах Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн хажууд барьсан 90 айлын орон сууцыг эздэд нь хүлээлгэн өгөв.
2008 онд анх санаачилгыг нь гаргаж улмаар 2015 оноос эхэлсэн барилгын ажил ийн дуусч, хүйтний улирлаас урьтан олон гэр бүлийг тохилог сууцтай болголоо.
Орон сууцыг улсын төсвийн 4 тэрбум 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ. Хуучин засгийн үед 4 тэрбум төгрөгийг төсөвт тусгаж, улмаар өнгөрсөн онд төсвийн тодотголоор 850 сая төгрөгийг нэмж суулгаснаар барилгын ажил дуусах боломж бүрдсэн гэдгийг нээлтийн үеэр ХХСҮ-ийн дарга З.Болдсайхан хэлж байв.
Улсын хэмжээнд нийт 16 мянга орчим харааны бэрхшээлтэй иргэн байдаг. Эдгээр иргэдээс сонгон шалгаруулалт хийж дээрх 116 иргэнийг сонгожээ. Ингэхдээ 44 айлыг үйлдвэрийн ажилчид байхаар сонгож, үлдсэнд нь хараагүй иргэний өрхөд хичнээн хүн хараагүй байгаа, өндөр настай, өрх толгойлсон эмэгтэй зэрэг үндсэн нөхцөлүүдийг харгалзан сонгожээ.
Б.Одонгэрэл: АЖЛААСАА ГАРААД Л ШУУД ГЭРТЭЭ ОРЧИХДОГ БОЛЛОО ШҮҮ ДЭЭ
ХХСҮ-т 22 жил нормчноор ажиллаж буй Б.Одонгэрэл шинэ байрандаа ороод удаагүй байна. Байртай болохоосоо өмнө эхнэр хоёр хүүхдийн хамт аль түрээс багатай газрыг бараадан амьдарч байжээ.
Сардаа түрээсийн хашаа, байшинд хамгийн багадаа 180 мянга орчим төгрөг төлдөг байсан бол энэ мөнгө одоо нэлээд багасахаар болсон гэдгийг тэрбээр хэлж байв. “Өвлийн хүйтэнд үнэхээр амар боллоо. Ажлаасаа гараад л шууд гэртээ орчихдог боллоо шүү дээ. Маш их баяртай байна” хэмээнтэрбээр олзуурхаж байсан юм.
З.Бямбацогт: ОРЦНЫХОО ЦЭВЭР ЦЭМЦГЭР БАЙДЛЫГ БИ ХАРИУЦНА
Харин ХХСҮ-т үйлчлэгчээр ажилладаг З.Бямбацогт Баянхошуунд ээж, хоёр дүүгийн хамт амьдарч байжээ. Ээж нь өндөр настай, хоёр дүү нь хөгжлийн бэрхшээлтэй, өөрөө ч харааны бэрхшээлтэй түүний хувьд тохилог сайхан байртай болсондоо маш их баяртай байгаагаа хэлж байв.
Сургалтад сууж, 6 сар дадлага хийснээр үйлдвэрт ажилд оржээ. Гэвч бие нь дийлэхгүй байсан тул ажлаа хөнгөвчлөн үйлчлэгчээр ажиллаж байгаа бөгөөд шинэ байрны ариун цэврийг бас хариуцна хэмээн инээмсэглэж байв.
Энэ өрхийн орлого сарын 500 орчим мянган төгрөг. Хангалттай хүрэлцэхгүй ч амьдраад л байна хэмээж байв. “Төрийн буянаар тохилог байранд орсондоо маш их баяртай байна. Холоос ажилдаа ирэхэд их хэцүү байдаг юм. Хүмүүс тэр бүр автобусны чиглэл уншиж өгдөггүй. Ойлгохгүй байх нь элбэг. Одоо харин автобус унаа дамжихгүй ёстой амар боллоо” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.