Баянхонгор аймгийн Галуут, Бууцагаан сумын иргэд тус суманд "Тулгажаргалант" ХХК хууль бусаар алт олборлох гэж байгааг эсэргүүцэж хэвлэлийнхэнд хандлаа.
Сумын ИТХ-ын дарга, зарим багийн дарга болон иргэд хэвлэлийн хуралд оролцон, хууль бусаар алт олборлохыг эсэргүүцлээ. Хууль бусаар гэсний учир нь Галуут сумын онгон дагшин газарт буюу өмнө нь уул уурхайн үйл ажиллагаа огт явуулж байгаагүй газарт дээрх компани нөхөн сэргээлт хийнэ хэмээн машин техникээ долдугаар сард байрлуулж эхэлжээ. Одоогоор компанийн 11 гэрт ажилчид нь төвхнөсөн гэнэ. Сумын ИТХ, тухайн газрын багийн дарга нар компанийн удирдлагуудтай уулзахад "Бид А лицзензтэй, зохих зөвшөөрлөө аймаг, нийслэл дэх байгууллагаас авсан. Уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулсан. Удахгүй үйл ажиллагаагаа эхэлнэ" гэжээ. Гэсэн ч лиценз гэх мэт бичиг баримтуудаа үзүүлээгүй тул нийт хэчнээн га газарт үйл ажиллагаа явуулахыг нь ч мэдэхгүй байна гэв.
Олон хүнтэй өрхүүдийг зориуд сонгон багийн хуралд авчирсан, мөн нутгийн бөхчүүдийг айлуудаар явуулж, иргэдийг ятгаж, гарын үсэг цуглуулсан.
"Алт 2" хөтөлбөрийн хүрээнд алт олборлолтыг бодлогоор дэмжин, ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Энэ хүрээнд алтны олон уурхай үүдээ нээх нь тодорхой. Харин Галуут сумынхан энэ хөтөлбөрөөс татгалзахыг уриаллаа.
"Тулгажаргалант" компани олборлолтоо эхэлбэл Жаргалантын голд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж нутгийн иргэд үзэж байна. Энэ гол Галуутын хавцалд цутгадаг аж. Мөн нэн ховордсон амьтан болох ирвэсийн тоо толгойд нөлөөлөх эрсдэлтэй гэв. Мөн ирвэсийн нутагт уурхай ажиллаад эхэлбэл айлын мал руу дайрч эхэлдэг байна.
Уг нь орон нутагт уурхай эрхлэх бол юуны өмнө тухайн багийн иргэдийн саналыг сонсож, багийн иргэдийн хурлаар хэлэлцэн батлуулах ёстой. Гэтэл Бууцагаан сумын Нарангийн тавдугаар багийн дарга Ц.Батсайхан хууль бусаар ИНХ-ыг зарлан явуулсан гэв. Уг нь багийн иргэдийн нийтийн хуралд сонгуулийн насны иргэд оролцдог хуультай. Мөн дөрвөн өрх тутмаас нэг өрхийн гишүүн хуралд суух ёстой гэж заажээ. Гэтэл дээрх компани олон хүнтэй өрхүүдийг зориуд сонгон хуралд авчирсан, мөн нутгийн бөхчүүдийг айлуудаар явуулж, иргэдийг ятгаж, гарын үсэг цуглуулсан тул хурлыг хүчингүй гэж үзэж байгаа аж.
Олборлолт явуулах газар нь дэрс ихтэй, эмийн ургамал ихтэй газар гэдгийг ч онцлов.
Баянхонгор аймгийн Бөмбөгөр суман дахь Байдраг голын сав дагуу нийт 25 уурхай ажилладаг аж. Эдгээр уурхайг иргэд өнөөг хүртэл дэмжсээр ирсэн гэв.
Эдгээр иргэд Ерөнхийлөгч, БОАЖЯ, аймгийн удирдлагуудадаа хандаад эерэг хариу аваагүй тул олон нийтэд мэдээлэл түгээхээр болжээ. Галуут сумын газар нутгийг ухах биш, улсын хамгаалалтад авах нь зөв гэв. Иргэд энэ талаар аймгийн удирдлагуудадаа хандахад элдэв үг яриа гаргалаа хэмээн, Зөрчлийн тухай хуулиар айлган сүрдүүлэх болсныг дурдав.
Баянхонгор аймгийг төлөөлөн УИХ-д М.Билэгт, Н.Занданшатар, Л.Элдэв-Очир нар ажилладаг. Тэдэнд иргэд гомдол саналаа хүргүүлсэн ч хариу аваагүй байна.