Өчигдөр Мексикт болсон 7,1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 248 хүрчээ. Үүнээс Морело мужид 72, Мехико хотод 117, Пуебла мужид 43 хүн амиа алдсан байна.
Энэхүү газар хөдлөлт Мексикт 1985 оноос хойш болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт юм. Иргэд, аврах албаныхан хамтран шөнийн турш хүмүүсийг нурангин доороос гаргаж байгаа бөгөөд зөвхөн Мехико хотод гэхэд 40 гаруй барилга нуржээ.
Засгийн газраас мэдээлснээр сургууль нурснаас болж 21 хүүхэд амиа алдсан байна. Сураггүй болсон хүмүүсийг эрэх ажилд 500 гаруй цэргийн албан хаагчийг дайчилжээ. Газар хөдлөлтийн дараа 11 удаа чичиргээ мэдрэгдэж, хамгийн хүчтэй нь 4 магнитуд хүрсэн байна.
АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс урьдчилсан таамагласнаар 1000 гаруй хүн амиа алдаж, 1-10 тэрбум ам. долларын хохирол учрах аж.
Эх сурвалж: BBC