Proterra гарааны компани ганцхан удаа цэнэглэсэн Catalyst E2 Max цахилгаан автобусаар 1760 км зам туулжээ. Энэ нь дахин цэнэглэхээс өмнө цахилгаан тээврийн хэрэгслээр хамгийн хол зам туулсан дээд амжилт юм.
Гэхдээ энэ автобусны 660 кВт зай хураагуур нь өнөөдөр зах зээл дээр байгаа ижил төрлийн тээврийн хэрэгслээс хэд дахин илүү багтаамжтай. Жишээлбэл Tesla-ийн Model S-ийн 75 кВт зай хураагуураас бараг ес дахин их юм.
Түүнчлэн туршилтын үеэр ямар ч зорчигчгүй, зогсолтгүйгээр явсан болохоор бодит амьдрал дээр арай өөр үр дүн гарна. Гэхдээ одоо ийм үр дүнтэй байна гэдэг ирээдүйд жолооч бүтэн өдрийн ажлын дараа л автобусаа цэнэглэх шаардлагатай болох юм.
Сонирхуулахад компанийн бүтээсэн E2 загварын эхний автобус 2017 оны сүүлээр Лос Анжелест нэвтрэх аж.
Эх сурвалж: Engadget