“Авлигын эсрэг Бизнес” иргэний нийгэмлэгийг үүсгэн байгуулагч, эдийн засгийн тоймч, сэтгүүлч Денис Кривошеевтой Монголын сэтгүүлчид уулзаж ярилцлаа.
Тэрбээр ОХУ-ын Нэгдүгээр суваг телевизэд өөрийн нэрийн мэдээллийн хөтөлбөрийг хөтлөн явуулдаг, Казахстаны мэдээллийн цахим хуудсуудад тусгай булантай бөгөөд телевиз, сайтууд болон хэвлэмэл мэдээллийн хэрэгслүүдэд эдийн засгийн дүн шинжилгээ гаргадгаараа алдартай.
Тухайлбал, түүний гаргасан өнгөрсөн таван жилийн мөнгөний өсөлтийн таамаг хол зөрж байгаагүй гэнэ.
Монголын сэтгүүлчдэд Денис Кривошеев “Авлигын эсрэг бизнес” нийгэмлэг ямар үйл ажиллагаа явуулж, тус байгууллагад хэн хандаж, авлигын эсрэг хэрхэн тэмцдэгээ жишээ дурдан танилцуулсан юм.
"Бидэнд иргэд, томоохон компаниудаас авлигын асуудлыг шийдүүлэхээр ханддаг. Нэг жишээ ярья. Казахстаны төрийн өмчийн Байтерек Холдинг компани шилний үйлдвэр барихаар болж, хөрөнгө оруулалтыг улсаас гаргахаар тохирсон. Хөрөнгө оруулалтын асуудал хоёр жилийн өмнө томоохон шуугиан тарьсан ч улс эцэстээ энэ ажлыг санхүүжүүлэхээр болсон юм. Гэтэл хоёр жилийн дараа бидний байр суурийг бүхлээр нь нотлох баримтууд ил болсон.
"Авлигын эсрэг бизнес" нийгэмлэг энэ асуудлыг хөндсөний үр дүнд их хэмжээний мөнгөний зөрүү гарсан юм. Ингээд энэ компанийн захирал хөрөнгө зувчуулсан хэргээр баривчлагдсан. /Байтерек Холдинг компанийн захирал Куандык Бишимбаев нь Казахстаны Эдийн засгийн сайдын албан тушаалыг хашиж байсан/" гэлээ.
Түүнчлэн тэрбэр авлига үүсэх шалтгааныг тамхины үнийн өсөлтийн жишээнд тулгуурлан ярьсан юм.
ОНЦЛОХ ИШЛЭЛ:
- Үндэсний агаарын тээврийн компанитай холбоотой авлигалтай холбоотой олон асуудлууд гаргаж ирсэн. Жишээ нь, нэг онгоцыг 150 мянган доллараар түрээсэлдэг байхад энэ компани тав дахин өндөр буюу 650 ам.доллараар гэрээ хийчихсэн явж байна. Үүний үр дүнд сард 1-1,2 сая ам.доллар гадагшаа урсаж байна. Бид үүнийг илрүүлж, нийгэмд хүргэхээр ажиллаж байна. Энэ бол авлигын маш ноцтой хэрэг. Тэгсэн хэрнээ тухайн байгууллага хууль эрхзүйн ямар ч зөрчил гаргаагүй бөгөөд хуулийн дагуу хулгай хийх нөхцөл бүрдчихсэн байсан.
- Хилийн боомтын гаалийн даргын талаар бичээд хүнд байдалд орж байсан. Өөрөө төсвийн орлоготой хэрнээ гэр бүлээрээ бизнес ангиллаар нисэж, гадаадад өндөр үнэтэй эмчилгээ хийлгэж байсан. Тэрийг хөндөж, бизнес ангиллын төлбөрийг хийгээгүйг баталсны дараа надад маш олон төрлийн дарамт ирж байсан. Эцэстээ тэр хүн ажлаасаа халагдсан.
- Тамхины эсрэг хөтөлбөрүүдийг ямар зорилготой явуулдгийг би ойлгодоггүй. Тэдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд тамхины үнийг нэмэгдүүлснээр тамхичид багасна гэж ярьдаг ч энэ нь амьдрал дээр хэрэгждэггүй.
- Казахстаны тамхины үнийг 10 хувиар нэмэгдүүлж, энэ мөнгийг тамхины эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад өгч байсан. Гэтэл энэ нь авлига үүсэх эх үүсвэр болсон. Тамхи, шатахууны үнэ өсөхийг би эсэргүүцдэг.
- Хүн болгон амьдралынхаа дадлыг өөрчилдөггүй. Та машин унах дуртай бол шатахууны үнэ яаж ч өссөн машин унахаа болихгүй, тамхины үнэ нэмэгдсэн ч татсаар л байдаг. Ийм л жишиг үйлчилдэг. Тиймээс аливаа барааны үнийн өсөлтийг БҮГД төлдөг гэсэн нэг л логик үйлчилдгийг анхаарах хэрэгтэй.
- Мөнгөний хатуу зөөлөн бодлогын алийг нь дэмждэг талаар түүнээс асуухад: Мөнгөний хатуу зөөлөн бодлого гэсэн ойлголт байдаггүй. Бусад мөнгөний ханштай ямар харьцаатай байна, өсч буурахад хэнд ашигтай, хэнд ашиггүй вэ гэдэг нь чухал.
- Казахстаны мөнгөн тэмдэгтийн ханш унахад ямар арга хэмжээ авсан талаар асуухад: Төв банк үндэсний мөнгөн тэмдэгтийн хадгаламжийн хүүг өсгөсөн. Энэ үндсэн дээр Казахстаны тенгегийн ханш өссөн.
- Казахстанд эрүүл мэндийн даатгалын төрлийг нэмэгдүүлэхэд, иргэдийн томоохон эсэргүүцэлтэй тулгарсан байна. Сэтгүүлчид иргэдийн дуу хоолойг хүргэснээр олонхыг хамарсан асуудал байсан учраас Засгийн газар энэ асуудлаа унагасан. Олонх нь цөөнхөө амархан дарчихдаг. Архи, тамхи, шатахуун үйлдвэрлэгчид зэрэг “цөөнхийн” татварыг нэмэгдүүлж байдаг. Гэтэл тэрний цаана үйлдвэрлэл, худалдааны үе шат, бизнесийн эрүүл орчин хадгалагдаж байна уу гэдэг эргэлзээтэй. Тиймээс сэтгүүлчид үүнийг олж харж, судалгаа хийж, нийгмийн тэнцвэрийг хангахад нөлөөлөх нь чухал.
- Монгол шиг цөөн хүн амтай улс оронд нэг асуудалд мэргэшээд, зөвхөн тэр салбараараа орлого олж амьдрах боломжгүй. Жишээ нь, 170 сая хүн амтай Оросын нэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхлэгч тухайн салбартаа шинжлэх ухааны докторын хэмжээнд мэргэшсэн хүн сууж байх жишээтэй. Хязгаарлагдмал нөөцтэй улсуудад сэтгүүлзүй гарч ирж чаддаггүй.
- Хэрвээ сэтгүүлч нэг асуудлаар таван жил ажилласан бол мэргэжлийн өндөр түвшинд тухайн зүйлийг сайн мэддэг болсон байна. Тухайн салбарын мэргэжлийн үг хэллэгийг нийтэд энгийнээр тайлбарлаж мэдээллэж чадах хэмжээнд хүрсэн байхад л хангалттай.
- Хамгийн гол нь зөв хариултаас илүүтэй зөв асуултыг олж харах хэрэгтэй. Нийгэмд асуулт олон байдаг ч хариулт цөөхөн байдаг. Бид заавал нийгэмд зөв хариулт өгөөд байх шаардлагагүй. Учир нь нийгэм өөрсдөө дүгнэлтээ хийх чадвартай байдаг.
- Сэтгүүлч хүнд олон хүний анхаарлыг өөртөө татаж, хадгалах нь бэрхшээлтэй байдаг. Нийгмийн сонирхлыг өдөөхийн тулд сэтгүүлчид ямарваа нэг асуулт гаргаж ирдэг. Гэхдээ тухайн асуултад олон хүн сонирхлоо хандуулах нь чухал. Тэр асуулт сонирхолтой биш бол та ямар ч үр дүнд хүрч чадахгүй. Тэр асуултыг олон хүн сонирхож байвал эцсийн үр дүндээ нэг том хариулт гарч ирдэг.
- Би ямар ч мэдээллийг бусдаас түрүүлж авч чаддаг. Жишээ нь, ямар нэг компанийн тайланг ухаж гаргаж ирээд, мэдээллийг би өөрөө үүсгэдэг.
“Авлигын эсрэг бизнес” сэдвийн дор явуулсан энэхүү уулзалтыг DASM Mongolia ХХК, GoGo.mn мэдээний агентлаг хамтран зохион байгууллаа.