Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/-аас Улаанбаатар хотод эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй, зөвшөөрөлгүй автомашин худалдан борлуулж байгаа иргэн, ААН-үүдэд хяналт шалгалт явуулжээ.
Шалгалтын хүрээнд 19 иргэн, ААН газраа чөлөөлсөн байна. Үлдсэн газруудыг цуцлах саналыг Нийслэлийн засаг даргад хүргүүлэхээр бэлдсэн байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзий:
"Эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй гэсэн хоёр үндэслэлтэй. Өмнө нь энэ тухай мэдэгдлийг 2015 оноос шаардлага болон мэдэгдэх хуудсаар хүргүүлж байсан. Ингээд биелэлтийг үзээд зөрчлөө арилгаагүй тул Нийслэлийн засаг даргаас газар эзэмших эрхийг цуцлуулах хүсэлтийг НМХГ-аас хүргүүлж байна.
Иргэд аж ахуй нэгжүүдийн дунд худалдааны цогцолборыг албадан гаргах гэж байна гэсэн яриа гарч байгаа ч үүнтэй ямар ч холбоогүй. Зөвшөөрөлтэй, зориулалтаар нь ашиглах ёстой гэсэн шаардлагыг эдгээр үйлчилгээ эрхэлж буй хүмүүсээс шаардаж байгаа аж. Энэ ажиллагаанд Нийслэлийн газрын алба хамтран ажиллалаа.
Иргэний хашааны зориулалттай газрууд, аж ахуйн хашааны, худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалттай газрууд бий. Улаанбаатар хотын төлөвлөлтөд уялдсан байх ёстой. Шалгалтанд хамрагдсан газруудад нэгэнд нь ч төлөвлөлтийн зураг төслүүд байхгүй.
Аж ахуй нэгж тухайн үйл ажиллагаанаас хамаараад төлөвлөлтөөр нь ашиглах ёстой байтал зориулалтын бусаар эзэмшил газраа дурын байшин, савыг барьж байна.
Усны бохирдолд хэмжилт хийж амжаагүй. 17 газарт хэмжилт хийж, хэр хэмжээний ямар бохирдол, хүнд металл илэрсэн талаар бид хэмжилт хийнэ" гэлээ.
Нийт төвийн зургаан дүүрэгт шалгалт хийжээ.
- Баянзүрх дүүрэгт 47 газар шалгалтанд хамрагдсан. Зөрчлөө газар дээрээ арилгасан зургаан газар байна. 41 газрыг цуцална гэсэн саналаа явуулсан.
- Баянгол дүүрэгт 5 газар шалгалтанд хамрагдаж, гурван газар зөрчлөө арилган, хоёр газрыг цуцлах саналтай
- Сүхбаатар дүүрэгт хоёр газар хамрагдсан.
- Чингэлтэй гурав, зөрчлөө хоёр нь арилгасан
- Сонгинохайрхан 10, зөрчлөө 9 нь арилгасан