Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбооныхон хүүхэд хөгжлийн “Багваахай” төвийг байгуулан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлж байна. Тус холбоо 2000 онд байгуулагдсан бөгөөд хүүхдээ хөгжүүлэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай холбоо тогтоон тасралтгүй ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үзүүлэх чиглэлээр багагүй туршлага хуримтлуулжээ.
Эцэг, эхчүүд “Багваахай” төвийг байгуулан жил гаруй ажиллан туршиж үзэхэд амжилттай болж, үр дүнгээ өгчээ. Тиймээс энэ хичээлийн жилээс хүүхдүүдээ авч үйл ажиллагаагаа жигдрүүлэн ажиллаж буй юм. Тус төвд нэг наснаас эхлээд 6-7 насны оюуны бэрхшээлтэй хүүхдүүд явж байна. Тархины саажилттай хүүхэд дэлхийн хэмжээнд 1000 амьд төрөлтөд хоёр гэж үздэг. Монголд ч тэр түвшинд гэж үздэг бөгөөд энэ талаар хийсэн нарийн судалгаа манайд байхгүй юм.
Тус төвийн нийт хүүхдийн 70-80 хувь нь тархины саажилттай буюу өөрөө өөрийгөө удирдах боломжгүй хүүхдүүд байдаг. Хүнд хэлбэрийн саажилттай хэвтрийн дэглэмд байдаг, тэргэнцэр, туслах хэрэгсэл дээр суугаад орчинтойгоо харилцах чадвартай, мөн хоёрдугаар зэргийн саажилт буюу хүүхэд өөртөө үйлчлэх чадвартай хүүхдүүд байдаг гэнэ. Өөртөө үйлчлэх чадвартай ч татаж унадаг хүүхдүүдийг жирийн цэцэрлэгүүд авдаггүй. Тиймээс тусгай цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага бий болж байгаа юм.
"Багваахай" төв сургалтын материаллаг бааз, тоног төхөөрөмж сайтай ч энд сургалт явуулахаас илүү асаргаа, сувилгаанд илүү анхаарал тавьдаг. Хөдөлгөөний бэрхшээлтэй, тархины саажилттай хүүхдүүдэд хөдөлгөөн засалч, эмчээс гадна нийгмийн ажилтан, эрхзүйч, боловсролын мэргэжилтнээс бүрдсэн баг ажиллаж байна. Японы ЖАЙКА байгууллагын сайн дурын ажилтан Наүко багш ажиллаж байна. Наүко багш Япондоо тусгай хэрэгцээт боловсролын цэцэрлэгт лдолоон жил ажилласан туршлагатай. Өнгөрсөн жил хэл засалч Кейко багш ажиллаж байгаад буцжээ.
“Багваахай” төвийн менежер, хүүхдийн мэдрэлийн зөвлөх эмч Н.Ууганцэцэгтэй уулзаж, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулан хийж буй ажилтай нь танилцаж, олон нийтэд мэдээлэл өгөхийг хүссэн юм. Тэрбээр 1988 оноос хойш хүүхдийн мэдрэлийн эмчээр ажиллаж байна. Түүнтэй хамт энэ төрлийн тусламжийг Соёлмаа эмч үзүүлж байна.
Байрны боломжоос шалтгаалан хоёр анги бүрдүүлсэн бөгөөд хүүхдийн эрүүл мэндийн боломжоос шалтгаалан нэг ангид 15 хүүхэд авсан байна. Тус холбоо 6000 гаруй гишүүнтэй, эцэг, эхчүүд хуваарийн дагуу ирж хүүхдээ эмчид үзүүлэх, сэтгэлзүйн зөвлөгөө авах, хөдөлгөөний заслын сургалтад хамруулах зэрэг олон төрлийн тусламж үзүүлдэг.
Хүүхдийн мэдрэлийн зөвлөх эмч Н.Ууганцэцэг, Манай хүүхдүүдийн 20-30 хувь нь уналттай хүүхдүүд байдаг. Уналтын хүнд хэлбэртэй, урт хугацаанд эм уусан учир олон эмэнд дасал болсон, зан төрхийн өөрчлөлтөд орсон хүүхдүүд байдаг учир ажиллагаа ихтэй. Нэг ангид 15-аас олон хүүхэд авах боломжгүй байдаг” гэв.
СААЖИЛТТАЙ ХҮҮХДЭД ХӨДӨЛГӨӨН ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ ХАМГИЙН ЧУХАЛ
Саажилттай хүүхдэд хөдөлгөөн заслын эмчилгээ хамгийн чухал. Хөдөлгөөн засалгүйгээр ямар ч эмчилгээ хийлгээд үр дүнгүй. Энэ нь бариа заслаас ялгаатай. Хөдөлгөөн засал бол тархины саажилттай төрсөн хүүхдийн хамгийн гол эмчилгээ болох нь орчин үеийн анагаахын шинжлэх ухааны эмчилгээгээр нотлогдсон. Монголд АШУҮИС-д анх бэлтгэсэн хөдөлгөөн засалч Өнөрцэцэг эмч тус төвд ажилладаг. Хөдөлгөөн засалч эмч долоо хоногт хоёр өдөр ажиллаж хүүхдүүддээ эмчилгээ хийнэ.
Лхагва, баасан гаригт хөдөлгөөн заслын эмчилгээ хийдэг. Хөдөлгөөн заслын эмчилгээний хэрэгслүүд, зогсож чаддаггүй хүүхдийг бэхлэн зогсоож сургах цахилгаан ор, байна. Энэ ор их үр дүнтэй эмчилгээ. Ийм оноштой хүүхдийг эмчлэх, хөдөлгөөн заслын олон улсын стандарт нийцсэн цахилгаан ор нь энэ төвд байна.
“Ийм эмгэгтэй хүүхдэд хөдөлгөөн засалч эмчээс гадна эцэг, эхчүүдийн тусламж хамгийн чухал. Эцэг, эхчүүд гэртээ хариад эмчийн заасан дасгал хөдөлгөөнийг уйгагүй хийлгэж байж үр дүнд хүрнэ. Тиймээс сард нэг удаа ээж, аавуудад хөдөлгөөн заслын дасгалуудыг заадаг. Бусад өдөр нь боломжтой үедээ ирээд хүүхдэдээ дасгал сургууль хийлгэж болно” гэж Н.Ууганцэцэг эмч ярилаа.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ГЭЛГҮЙ ХҮҮХДЭЭ ГЭРИЙНХЭЭ АЖИЛД ТУСЛУУЛ
“Багваахай” төв хоёр сэтгэлзүйчтэй. Энэ чиглэлээр Хүүхэд, гэр бүлд зөвлөгөө өгөх төвтэй хамтран ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд болон энэ талын тусламж авах шаардлагатай хүүхдүүд олон бий. Сэтгэлзүйн тулгамдсан асуудал гэж юу болох, хүн амар амгалан амьдрахын тулд яах ёстой юм гэх мэтээр тодорхой сэдвээр ярихад хүмүүс илүү их санаа сэдэл авч, урам зориг нь сэргэдэг.
“Анх манай холбоо байгуулагдахад нялх балчир байсан хүүхдүүд одоо өсвөр насны, шилжилтийн насныхан болж байна. Тэд маань амьдралд бэлэн биш. Тийм хүүхдүүддээ зориулсан “Шилжилтийн хөтөлбөр”-тэй. Шилжилтийн хөтөлбөрийг долоо хоногт гурван удаа хичээллүүлэхээр төлөвлөж, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулжээ.
"Хүүхдүүдээ нийгэмшүүлэхийн тулд гудамжаар явуулах, автобусанд ганцаараа суух зэргээр бие даахад нь тусална. Автобусанд суулгаад явуулбал бид нар буудлаас нь тосоод авъя гэж хэлдэг. Ингэж байж нийгэмшинэ. Мөн хүүхэдтэйгээ хамт хоол хийж болно. Цуйван хийе гэвэл юу юу орох вэ, ногоо арилгахаас эхлээд сургана. Хэл заслын хичээл бол үг, үсэг хэлүүлэхээс илүү гэртээ очоод гэрийнхээ бүх ажилд туслуул гэж зөвлөдөг" гэлээ.
Мөн нийгмийн ажилтан хүүхэд, эцэг, эхчүүдэд тусламж үзүүлж ажилладаг. Хүүхэд нь сургуульд орох насанд хүрчихлээ. Манай хүүхэд одоо яана аа гээд ороод ирнэ. Манай ээж, аавууд хүүхдээ жирийн сургуульд өгч, хүүхдүүдийг дагаад хөгжинэ гэж боддог. Гэтэл тархины саажилттай хүүхдүүдэд мэргэжлийн хүн жаахан түлхэц, дэмдлэг өгөхгүй бол жирийн хүүхэдтэй адилгүй. Тусгай сургуулийн ач холбогдол ийм зүйл дээр л гардаг. Энэ талын зөвлөгөөг нийгмийн ажилтнаас авч болно. Мөн нийгмийн ажилтан сургуулиудаар явж, багш нартай нь уулзаж, хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн онцлогийг багш болон ангийнханд нь ярьж ойлгуулах ажлыг хийдэг байна.
Жишээлбэл, Энгийн сургуульд сурдаг хүү манай төвд нэмэлт сургалтад сууж байж тоо, үсэг сурсан гэв. Бидний байхад нэг ээж 10 орчим насны хүүгээ дагуулан ирэв. Ээж эмчид хандан “Хэмжээ хязгааргүй их иддэг, өөрийгөө удирдаж чадахгүй бие засах, хүндрэх зэргээр бэрхшээл дагуулна. Ийм байдлыг нь засах боломж байна уу” гэж асуув. “Болохгүй юмгүй. Энэ мэт ээж, аавын хүсэлтүүдийг бид сургалтдаа нэмж тусгаад явдаг” гэж Н.Ууганцэцэг эмч ярилаа.
ЭЭЖҮҮД ТЭДНИЙ ХАМГИЙН ТОМ ТУСЛАГЧ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн холбооны дэргэдэх “Ээжүүдийн клуб” тэдний хамгийн гол туслагчид. Тэд хүүхдүүдийнхээ сургалтад шаардлагатай материалыг бэлтгэнэ, бие биедээ хүүхэд асаргааны талаар зөвлөгөө өгнө. Тус төвийн цэвэрлэгээ болон тусдах ажилдаа ханцуй ханцуй шамлан орцгооно. Бидний очиход 10-аад ээж ширээ тойрон сууцгааж, эсгий материалаараа хүүхэд тэмтэрч мэдрэхэд зориулсан ханын самбар хийж байлаа. Ээжүүд хүүхдүүддээ зориулан эсгий хайчилж, жилийн дөрвөн улирлыг ойлгуулах сургалтын материал, Ханын самбаруудыг хийгээд өлгөсөн байв.
Тус холбоо байгуулагдаад 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа учир үйл ажиллагаа нь жигдэрчээ. Эцэг, эхчүүд ч нээлттэй харилцаж хүүхдэдээ тохиолдсон зовлон жаргалыг хуваалцаж, асуудлаа хэрхэн шийдэх гарц гаргалгааг олж, шинэ шинэ арга замуудыг хайсаар байгаа бүтээлч хүмүүс. Тиймээс тэд нэгэнт бусдаас өөр төрсөн хүүхдийнхээ бэрхшээлтэй талыг бодож сэтгэлээр унах биш, чадварыг нь олж харж, хөгжүүлэх чиглэлээр уйгагүй ажилладаг нь анзаарагдаж байлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо 18 салбартайгаас хоёр нь Улаанбаатарт, 16 нь аймгуудад байдаг аж.