ЮНЕСКО-оос “Соёлын илэрхийллийн олон төрөл зүйл - урлагийн эрх чөлөө” гэрэл зургийн уралдаан зарлалаа.
Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай конвенцийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хувь хүн, бүлэг, хамт олон үзэл санаагаа үгээр болон дүрсээр чөлөөтэй илэрхийлэхийг дэмжих зорилгоор уг уралдааныг зохион байгуулж байна.
Уралдаанд гэрэл зураг сонирхогчид, соёл, дүрслэх урлагийн чиглэлээр суралцдаг оюутан, багш, чөлөөт уран бүтээлчид оролцох боломжтой бөгөөд ирэх сарын 1-ний өдрийг дуустал бүтээл хүлээн авах юм.
Оролцогчдын бүтээлийг natcom@unesco.mn цахим хаягаар эсвэл НҮБ-ын байрны 102 тоотод хүлээн авна.
Гэрэл зурагт тавих техникийн нөхцөл:
- Зургийн нэр, тайлбарыг товч бөгөөд тодорхой бичсэн байх;
- Гэрэл зураг 40 см х 30 см DPI 600 хэмжээтэй, RAW файл бол JPG формат руу хөрвүүлсэн байх;
- Гэрэл зураг нь эх хувиар байх ёстой ба засвартай зургийг хүлээн авахгүй;
Бүтээлийг уран сэтгэмж ба зурагчны авьяас чадвар, гэрэл зургийн чанар ба техникийн бусад үзүүлэлт, бүтээлийн агуулга ба нэр, тэдгээрийн шүтэлцээ гэсэн гурван шалгуураар дүгнэх бөгөөд
- Тэргүүн байр - нэг бүтээл, өргөмжлөл, мөнгөн шагнал (500.000 төгрөг)
- Дэд байр - нэг бүтээл, өргөмжлөл, мөнгөн шагнал (300.000 төгрөг)
- Гутгаар байр - нэг бүтээл, өргөмжлөл, мөнгөн шагнал (150.000 төгрөг).
Гэрэл зургийн болон соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийн талаарх мэдлэг туршлагатай мэргэжилтэн, урлаг судлаач, урлагийн сургуулийн төлөөлөл бүхий нийт 5-7 хүнээс бүрдсэн баг шилдэг гэрэл зургийг шударга, үнэн зөвөөр шүүж шалгаруулах юм байна.
Мөн уралдаанд шалгарсан шилдэг 20 бүтээлээр гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж олон нийтийн хүртээл болгох аж.