Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар нойтон цас орж, цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.
2009 оны энэ үзэгдлийн улмаас газар тариалангийн салбарт 80 мянган га талбайн ургац цасанд дарагдсан
Үүнээс 24-25-нд ажиглагдах цаг агаарын энэ үзэгдэл нь эрч хүчний хувьд, хамрах нутгийн хувьд 2009 оны 9 дүгээр сарын 19-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар ажиглагдсан нойтон цас, хүчтэй салхи, цасан болон шороон шуурганы үзэгдэлтэй төстэй байж болзошгүй байна.
2009 оны энэ үзэгдлийн улмаас газар тариалангийн салбарт 80 мянган га талбайн ургац цасанд дарагдаж, 30 мянган га талбайн ургац болц гүйцээгүй байснаас хөлдөж, олон аж ахуйн нэгж иргэд хохирол учирсан байна.
Иймд тариаланчдад болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг эртнээс авахыг зөвлөж байна.