АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НҮБ-ын индэр дээр Хойд Солонгосын эсрэг мэдэгдэл хийсэн бөгөөд БНАСАУ-ын талаас үүнийг нь нохой хуцаж байгаа мэт хэмээн шүүмжилжээ.
Доналд Трамп өнгөрсөн Лхагва гарагт “Хойд Солонгос манай АНУ болон манай хамсаатан орнуудыг заналхийлбэл газрын хөрснөөс арчина” гэж мэдэгдсэн юм.
Харин НҮБ-аас хориг арга хэмжээг нэмэгдүүлсэн ч гэсэн цөмийн зэвсэг бүтээх ажлаа зогсоогоогүй Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён-хо “Жингийн цуваа явж л байдаг, замын нохой хуцаж л байдаг” гэдэг үгийг сануулъя гэжээ.
Тэрээр “Хэрвээ Трамп биднийг нохой шиг хуцаж буйгаараа гайхшруулна гэж бодож байгаа бол мөрөөдөж байгаа хэрэг” гэсэн байна. БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд маргааш НҮБ-ын индэр дээр үг хэлэх юм.
Энэ сарын эхээр Хойд Солонгос зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэн хэмээн мэдэгдэж, тив алгассан баллистик пуужингаа бүтээсэн гэснээс болж НҮБ шинэ хориг арга хэмжээ авч эхэлсэн.
Газрын тосны импортыг нь хязгаарлаж, бараа бүтээгдэхүүн экспортлохыг нь хориглосон бөгөөд БНАСАУ “Үүний шанг АНУ төлнө” гэж мэдэгдсэн удаатай.
Эх сурвалж: BBC