Азийн 16 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг өнөөдөр хоёр дахь тоглолтоо хийлээ.
Хэсгийн хоёр тоглолтоо өнөөдөр Монголын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд 16:00 цагаас Вьетнамын багтай хийнэ.
Эхний учраа Австралийн багт 10:1 ялагдсан ч хожигдох эрхгүй оноо авах хариуцлагатай тоглолтууд Монголын шигшээ багийг хүлээж байна.
Иймд хөлбөмбөг сонирхогч та бүхнийг МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд очиж шигшээ багаа уухайлан дэмжихийг уриалж байна. Д.Нанжид дасгалжуулагчтай 16 хүртэлх насны шигшээ баг тивийнхээ шилдгүүдтэй учраа таарсан ч өөрийн эх оронд, үзэгчдийнхээ өмнө тоглохоороо давуу талтай.
Зүүн Азийн аварга Вьетнамын шигшээ баг эхний тоглолтондоо Камбож улсын багийг 5:2 хожоод байгаа. Манай хөлбөмбөгчид хэсгийн сүүлийн тоглолтоо 24-нд Камбож улсын шигшээ багтай хийнэ.