Хятадын China 22MCC групп өчигдөр Эрээн хотын захиргаатай дэд бүтэц байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Ийнхүү Монгол, Хятадыг холбосон хамгийн том бүсэд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн эхлэлийг тавив.
Гэрээний дагуу China 22MCC групп газар доогуурх шугам, сүлжээ, оффисын барилга, зам талбай болон үйлдвэрүүдийг барих аж. Энэ төсөлд зарцуулах нийт хөрөнгө оруулалт 824 сая юань буюу 309,2 тэрбум төгрөгтэй тэнцэнэ.
Бүтээн байгуулалт хоёр жил үргэлжилж, тус групп дахин 13 жилийн хугацаанд засвар, үйлчилгээний ажлыг хийх аж. 2015 онд Хятад, Монгол орнууд хилийн шугамын дагуу, тус бүр 9 км квадрат талбайг эдийн засгийн бүс болгох шийдвэрт хүрсэн юм.
Ингэснээр Эрээн хот болон Замын-Үүд хоёр орны эдийн засгийн бүс болсон бөгөөд 2016 оны тавдугаар сард эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах зөвшилцөлд хүрчээ.