Хөгжлийн бэрхшээлтэй багачууд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсныг шийдвэрлэх үүднээс 100 айл дахь нийслэлийн 186 дугаар цэцэрлэгийг тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг болгон энэ хичээлийн жилээс ажиллуулж эхэлжээ.
Гэвч жирийн цэцэрлэгийн адил тохижилттой энэ цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогт тохирсон тоноглол хэрэгтэй байгаа юм. Тохижилтыг төрөөс шийдвэрлэх боломжгүй учир эцэг, эхчүүд нь санаачилга гарган энэ хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэхийг сайхан сэтгэл хүмүүс, байгууллагад хандаж байгаа юм.
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд энэ жил цагдаагийн 35 алба хаагч Суданд үүрэг гүйцэтгээд иржээ. Энэ хамт олон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудын дэмжлэгээр тусгай хэрэгцээт боловсрол шаардлага хүүхдүүдэд хандив өргөж, нэг асуудлыг нь шийдвэрлэж өгөхөөр болжээ. Энэ арга хэмжээ 186 дугаар цэцэрлэгт өнөөдөр 11.00 цагт болно.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай цэцэрлэгт алхах гээд байгаа хүүхдэд зориулсан ханын дагуу бариул, унасан ч хивс биш аюулгүй зөөлөн дэвсгэр, тоглоом, тэргэнцэртэй хүүхдэд зориулсан замаас эхлээд хүүхдийн биеийн онцлогт тохирсон хөлд оруулагч гээд хэрэгцээт зүйлс олон байдаг.
186 дугаар цэцэрлэгийн багш нар хүүхэд хөгжүүлэх тал дээр илүү ажилладаг хөдөлгөөний бэрхшээлтэй, хараагүй, хэл ярианы согогтой зэрэг бэрхшээлтэй багачуудтай ажиллах мэргэжлийн хүмүүс байдаг. Тиймээс хүүхдүүдээ хамруулж, эцэг, эхчүүд өөрийн боломж бололцоогоор дэмжлэг үзүүлэхээс гадна хандив тусламж үзүүлэх сайхан сэтгэлт хүмүүсийн анхаарлыг хандуулцгаая" гэж Т.Түвшинжаргал ээж эцэг, эхчүүдийг уриаллаа.
Энэ намраас ажиллаж эхэлсэн тус цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо цөөн байгаа бөгөөд ийм байвал буцааж энгийн цэцэрлэг болгоно гэсэн яриа байгаа аж. Эцэг, эхчүүд ирээд тоноглол байхгүй, манай хүүхдийн онцлогт тохирохгүй юм байна гэж явчихдаг.
Энэ цэцэрлэгт явуулж, мэргэжлийн багшийн сургалтад хамруулбал хөгжөөд явах боломжтой хүүхэд олон байдаг ч гэртээ байлгаад байна. Ингэж суулгүй хүүхдүүдээ тусгай цэцэрлэгт хамруулж, тохижилтыг нь шийдвэрлэхэд чадах чинээгээр оролцож ажиллая хэмээн ээж, аавууд нэгджээ.