Колумбын хар тамхины бүлэглэл, Меделин картелийг үүсгэн байгуулагч Пабло Эскобарын тухай “Narcos” цувралыг Netflix туурвиж байгаа. Харин Пабло Эскобарын гэр бүл ямар нэгэн зохиогчийн эрх авахгүйгээр түүний тухай бүтээл туурвиж буйг шүүмжилж, нэг тэрбум ам. доллар нэхэмжилсэн.
Эскобарын гэр бүл 2016 оны наймдугаар сард “Narcos”-той холбоотой худалдааны тэмдгийг эзэмшдэг хэмээн анх асуудал үүсгэжээ. Жишээ нь тэд NARCOS-той холбоотой веб сайт, тоглоом зэргийг 1986 оны нэгдүгээр сараас хойш хөгжүүлж, ажиллуулж байгаа гэсэн байна.
Пабло Эскобарын төрсөн ах, Меделин картелийн нягтлан байсан Роберто оюуны өмчийг нь хулгайлсан учраас Netflix-ээс нэг тэрбум ам. доллар нэхэмжилсэн бөгөөд “Бид 1980-90-ээд оны үед долоо хоногтоо л ийм хэмжээний мөнгө олдог байсан” гэжээ.
Тиймээс хэрвээ Netflix түүний шаардсан мөнгийг өгөхгүй бол “Цувралыг зогсооно” хэмээн мэдэгдсэн юм. Narcos цувралын гуравдугаар улирал есдүгээр сарын 1-ний өдрөөс цацагдаж эхэлжээ.
Өнгөрсөн баасан гарагт Netflix-ийн зураг авалтын газар сонгодог ажилтан Мехико хотоос холгүйхэн явж байгаад бусдын гарт амиа алдсан нь Эскобарын гэр бүлийн анхааруулга байсан аж. Харин Роберто үүний дараа хэрвээ Netflix Мексик, Колумбд зураг авалтаа үргэлжлүүлмээр байгаа бол “алуурчин хөлслөх” хэрэгтэй гэж хэлжээ.
Эх сурвалж: BusinessInsider