Өнгөрсөн сард эдийн засгийн салбарт өрнөсөн онцлох үйл явдлууд юу байв. Ямар ямар статистик юуны учир өөрчлөгдөв.
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ОЙР БАЙГАА Ч…
Эх үүсвэр: Сангийн яам, судлаачийн тооцоолол
Жил бүрийн наймдугаар сарын сүүлчээр эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг базаадаг.
Бидний боловсролын салбарт зарцуулж буй мөнгөн дүн олон улсын жишгээс бага биш.
Нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй тул олон хүүхэд гэртээ үлдэж, бага ангийнхан гурван ээлжээр хичээллэдэг зовлон одоо ч байна. Харин их дээд сургуульд элсэгчид төлбөр өндөр байна, сургалтын чанар тааруу гэж шүүмжилдэг.
Тэгвэл бид боловсролын салбартаа ер нь ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийчихээд багш нараас өндөр дүн, ажил олгогчид чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийг их дээд сургуулиудаас шаарддаг юм бэ?
Судлаачид тухайн улс ДНБ-ий 6 орчим хувийг боловсролын салбарт зарцуулах шаардлагатай гэж үздэг. Тэгвэл жишиг Монголд хэрэгждэг үү?
Боловсролын чанараараа гайхагддаг Япон, дэлхийн хамгийн олон шилдэг их сургуулиудтай АНУ-д дээрх харьцаа дүн ямар байгааг харуулъя.
Хүснэгтээс харвал бидний боловсролын салбарт зарцуулж буй мөнгөн дүн олон улсын жишгээс бага биш байна. Гэсэн ч хүүхдүүд эх хэлээрээ зөв ярьж чадахгүй байна гэж эцэг эхчүүд, төгсөгчид түүхий ирж байна гэж их сургуулийн багш нар гомдоллосоор.
Мөн хөдөөгийн багш нарт ногдох хүүхдийн тоо цөөн ч сурагчдынх нь сурлагын амжилт хотын хүүхдүүдийнхээс доогуур гэх мэт урвуу хамааралтай жишээнүүд боловсролын салбарт бий.
ХӨДӨӨ АЖ АХУЙ ХҮНД БАЙДАЛД ОРЛОО
Наймдугаар сар бол газар тариалангийн салбарынхны ид ажилтай үе. Тариаланчид хавар эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхээр ургац хураалтдаа ороод байна. Хөдөө аж ахуйн салбарын зарим дүнг танилцуулбал,
Тариалангийн нийт |
Ашиглагдаж буй |
Атаршсан |
Ашиглалтгүй талбайн |
|
---|---|---|---|---|
Улсын дүн |
1 269 498 |
740 732 |
548 766 |
51.9 |
Эх сурвалж: ХХААХҮЯ
Энэ онд салбарын яамнаас техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, газрын эзэмшил, ашиглалтыг сайжруулах, эрчимжсэн МАА-н бүсийг тогтоох, талбайг бэлчээрийн малаас хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах, бордооны зохистой хэрэглээ, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, талбайг геомэтрийн зөв хэлбэрт оруулж өргөжүүлэх, чулуугүйжүүлэх, усалгаатай талбай нэмэгдүүлэх, талбайг малаас хамгаалан хашаа барих зэрэгт анхаарч ажиллажээ.
БУСАД ЗОРИЛТУУД
- Таримал тэжээлийн 60 хувийг дотоодын ургацаас хангана.
- Даатгалын тогтолцоог бүрдүүлнэ.
- Нэгжээс авах ургацын хэмжээг 30 хувиар нэмэгдүүлнэ.
- Зоорийн багтаамжийг 2016 оны түвшнээс 30 хувиар нэмэгдүүлж, зохистой дадал нэвтэрч, бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой болно.
- Жимс жимсгэний тариалалтыг 8 мянган га-д, ургацыг 15 мянган тоннд хүргэнэ.
Сүүлийн таван жилд улсын төсвөөс 159 тэрбумыг үр тарианы үйлдвэрлэлийг өсгөх зорилгоор зарцуулсан ч I гурилын үнэ 700-аас 1300 төгрөгт хүрч, хоёр дахин өсчихлөө.
Манай улсын олон аймаг, сумдад гантай, гандуу зун болсон. Иймд газар тариалангийн гарц буурч, гурил, хүнсний ногооны үнэ өсөх вий гэх болгоомжлол байна. Улсын хэмжээнд 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай тариалжээ.
Энэ сарын 13-ны байдлаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай хураан аваад байна. Энэ тоо цаашид өснө. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн гурилын үнэ өсөхгүй, иймд талхны үнэ ч дагаж нэмэгдэхгүй гэж мэдэгдсэн. Гэвч ойрын өдрүүдэд газар тариалангийн бүс нутгуудад огцом хүйтрэн, ургац хураалтад хүндрэл учруулж байна. Уг нь энэ салбарыг улсаас багагүй харж үздэг. Улсын төсвөөс олгодог татаас 2016 онд эргээд өсчээ.
Үр тарианы үйлдвэрлэлд үзүүлсэн дэмжлэг
Он |
Урамшуулал |
Шатахуун |
Үрийн буудай |
Нийт |
2012 |
27.8 |
3.0 |
2.0 |
32.8 |
2013 |
25.3 |
6.6 |
1.8 |
33.7 |
2014 |
24.7 |
8.6 |
7.3 |
40.7 |
2015 |
5.6 |
7.5 |
5.6 |
18.8 |
2016 |
16.0 |
9.4 |
7.8 |
33.2 |
Нийт |
99.4 |
35.2 |
24.5 |
159 |
Сүүлийн таван жилд улсын төсвөөс нийт 159 тэрбум төгрөгийг үр тарианы үйлдвэрлэлийг өсгөх зорилгоор зарцуулжээ. 2012 онд иргэд илүү өргөн хэрэглэдэг I гурилын үнэ 700 төгрөг байсан бол одоо 1300 төгрөгт хүрч, хоёр дахин өсчихлөө. Тэгэхээр төрөөс олгож буй тэр тэрбумаар хэмжигдэх татаасыг ч эргэж харах хэрэгтэй.
Энэ сарын 13-ны байдлаар 102.3 мянган тонн төмс, 75.7 мянган тонн хүнсний ногоо хураан авсан талаар салбар яам мэдээлсэн. Буудай, гол нэрийн хүнсний ногоогоо энэ онд 100 хувь дотоодоос хангах зорилт тавьсан ч бүрэн биелэх боломжгүй болов.
Эдийн засгийн өсөлт саарсан өнгөрсөн жилүүдэд хөдөө аж ахуй бага боловчийг өсөлт бий болоход ихээхэн нэмэр болсон. Гэвч хүнсний үнэ өссөнөөр инфляц хөөрөгдөх эрсдэл нүүрлэлээ.
Хүнсний ногооний үйлдвэрлэлд үзүүлсэн дэмжлэг буюу улсын төсвийн хөрөнгө оруулалт
№ |
2012 |
2013 |
2014 |
2015 |
Нийт |
1 |
48.0 |
146.0 |
146.0 |
80.0 |
420 |
2 |
30.0 |
- |
- |
- |
30 |
3 |
50.0 |
- |
- |
- |
50 |
4 |
30.0 |
- |
- |
- |
30 |
5 |
150.0 |
200.0 |
- |
- |
350 |
6 |
106.0 |
- |
- |
- |
106 |
7 |
80.0 |
- |
- |
- |
80 |
8 |
20.0 |
20.0 |
30.0 |
20.0 |
90 |
Сая төгрөг |
328.0 |
552.0 |
176.0 |
100.0 |
1156 |
ЛУУВАНГИЙН ҮНЭ 94 ХУВИАР ӨСӨЖ, 2100 ТӨГРӨГ БОЛОВ
Наймдугаар сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.9 хувиар өсжээ гэж ҮСХ-ноос мэдээллээ.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 29 хувь, луувангийн үнэ 94 хувь, байцааны үнэ 10 хувиар өсөж, хүрэн манжингийн үнэ 4 хувь, сонгины үнэ 2.5 хувиар буурсан байна.
Өрхийн орлого хэдий чинээ бага байна, хүнсэнд зарцуулдаг дүн төдий чинээ өндөр байдаг. Иймд өргөн хэрэглээний хүнсний үнэ өсөх нь ядуу иргэдэд илүү их дарамт болсоор байна.
Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.0 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар буурч, задгай сүүний үнэ 7.6 хувиар өссөн байна.
Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 3.9 хувиар буурчээ. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 5.1 хувиар, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 3.6 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.5 хувь, үхрийн ястай махны үнэ 5.3 хувь, үхрийн цул махны үнэ 6.4 хувь, ямааны ястай махны үнэ 5.7 хувиар буурч, адууны ястай махны үнэ 1.6 хувиар өссөн байна.
Наймдугаар сарын 30-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6410 төгрөг, үхрийн /ястай/ мах 7315 төгрөг, үхрийн цул мах 8425 төгрөг, адууны /ястай/ мах 5275 төгрөг, ямааны /ястай/ мах 4435 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: Өмнөх сарынхтай харьцуулахад савласан дээдийн дээд гурилын үнэ 3.9 хувь, савласан дээд гурил 8.1 хувь, задгай 1-р зэргийн гурил 7.5 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 6.3 хувиар өссөн байна.
Цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.2 хувиар буурч, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 2 хувиар өсчээ.
Дээрх мэдээллээс харахад хүнсний ногооны үнэ хамгийн өндөр өсөлттэй байна. Нэг сарын дотор төмсний дундаж үнэ 1000-аас 1300 төгрөг болсон нь орлого багатай иргэдэд хүнд тусаж байна. Учир нь өрхийн орлого хэдий чинээ бага байна, хүнсэнд зарцуулдаг дүн төдий чинээ өндөр байдаг. Иймд өргөн хэрэглээний хүнсний үнэ өсөх нь ядуу иргэдэд илүү их дарамт болсоор байна.
ЗАРЛАСАН ХАНШ САРЫН ЭХЭНД 2444 ТӨГРӨГ БАЙСАН БОЛ САРЫН СҮҮЛЭЭР 2431 ТӨГРӨГ БОЛЖ, АРВАН ТӨГРӨГӨӨР СУЛАРЧЭЭ
Жил бүрийн наймдугаар сарын сүүлчээр олон гэр бүл хүүхдийнхээ хичээлд бэлтгэдэг талаар дээр дурдсан. Наймдугаар сарын сүүлчээс зах, худалдааны төвүүдийн гадаа машин овоорч, дотор нь хөл гишгэх зайгүй болчихдог.
Тэгвэл өрх бүр шахуу хийж буй энэ их худалдан авалт ханшид ямар нөлөө үзүүлэв?
Монголбанкны зарласан ханш өнгөрсөн сарын эхэнд 2444 төгрөг байсан бол сарын сүүлээр 2431 төгрөг болж, арван төгрөгөөр суларчээ. Олон жилийн өмнө бол хичээлийн шинэ жилийн өмнө, Цагаан сар, Шинэ жилийн сургаар бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, ханш ч дагаад дээш цойлдог байв. Харин эдийн засаг тэлэхийн хэрээр энэ мэт улирлын чанартай үйл явдал, томоохон баяруудаас улбаалан бий болдог сөрөг нөлөө багасаж байна.
Мөн Сангийн яам, Монгол банкны санг арвижуулдаг, нүүрс, зэс, алтны экспортын орлого, татварын орлого өссөн нь ханш тогтвортой байхад нөлөөлөв.
ӨНГӨРСӨН САРД ЭДИЙН ЗАСАГТ ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
- Монголбанкны алт худалдан авах үнэ нэг грамм нь 99,294 төгрөг болж, сүүлийн хоёр сарын хамгийн өндөр үнэ болов.
- Дэлхийн банкнаас уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа эрхэлдэг, экспортлогч компаниудад 100 хүртэл мянган ам.долларын буцалтгүй тусламж олгож эхэлжээ.
- Нийгмийн даатгалын нийт 1 их наяд 172 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ.
- Сангийн яамнаас энэ оны эхний найман сарын байдлаарх улсын нэгдсэн төсвийн дүнг танилцуулахад томилолт, зочны зардалд улсын төсвөөс нийт 10.5 тэрбум төгрөг зарцуулжээ.
- Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад татварын орлого 26 хувь буюу 701 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 41 хувь буюу 157 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.
- Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа “Ирэх онд 660 сая ам.долларыг төлж чадахгүй бол Засгийн газрын бүх бонд дампуурсан гэх тодотголд багтана” гэж анхааруулав.
- Зээлийн хүү яагаад өндөр байна, үүнийг хэрхэн бууруулах боломжтой талаар Голомт банкнаас судалгаа хийж, үндэсний стратеги боловсруулснаа танилцууллаа.
- Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк арилжааны банкуудын активын чанарыг үнэлэх болсон. Үнэлгээг хийх зөвлөх компанийн сонгон шалгаруулалтын үр дүнд активын чанарын үнэлгээг Чехийн PricewaterhouseCoopers Česká republika s.r.o. гүйцэтгэхээр болов.
- НӨАТ-ын урамшууллын үндсэн сугалааны тохиролд 4 сая төгрөгийн 11 азтан тодорлоо.
- “Монгол алт” аяны нээлт Монгол банканд болсон бөгөөд гурван сарын хугацаатай хэрэгжих аяны гол зорилго нь алт тушаалтыг нэмэгдүүлэх юм.