Төгс хүн гэж байхгүй. Билл Гейтс хүртэл. Саяхан тэрээр хэрвээ өнгөрсөн рүү буцаж чаддагсан бол Ctrl+Alt+Delete гэсэн үйлдлийг нэг товчлуурт багтаах байсан гэжээ.
Тэрээр Bloomberg Business Forum-д оролцох үеэрээ яагаад ийм дарааллын дагуу Windows үйлдлийн системтэй компьютер дээр “Task Manager” нээх болсон тухай өгүүлсэн аж.
Гейтс үүний гол буруутан нь IBM-ийн хөгжүүлэгч нар байсан гээд ялангуяа IBM-ийн инженер Девид Бредлиг буруутгасан юм. Тэрээр 2013 онд Харвардын их сургууль дээр болсон үйл ажиллагааны үеэр мөн ингэж хэлж байжээ.
Билл Гейтс анхны Windows компьютер бүтээж байх явцад Девид Бредли компьютерын гарыг хөгжүүлж, загварчлахад их хугацаа зарцуулах шаардлагагүй гэж үзсэн учраас ганцхан товчлуураар шийдэж болох зүйлийг гурван товчлуур болгосон аж.
Эх сурвалж: CNN