Евро бүсэд саяхан хоёр ч таатай үйл явдал тохиолоо. Жан-Клод Юнкер өнгөрсөн долоо хоногт Европын парламентад тун ч өөдрөг үг хэлж, Португалын Засгийн газрын өр бондын зах зээлийн “хөрөнгө оруулалтын зэрэглэл”- д эргэн багтав. Эдийн засгийн мэдээ, мэдээллээр буруу нь батлагдсаар байгаа валютын холбоог “эцэс болгох”- гүй аваас Европ тив хөшингө хэвээр үлдэх хараал туссан гэж муу ёрлогч нар тайлбарладаг. Евро хэрэглэдэг улсуудад өсөлт байх үндэсгүй хэмээн ийм хүмүүс онолддог.
Бодит байдал дээр Евро бүсийн сүүлчийн уналт 2013 оны эхээр төгссөн. Харьцуулж болох ганц хөгжингүй эдийн засаг болох АНУ-д хямралын дараах сэргэлт үргэлжилсэн эхний дөрвөн жил ч Евро бүсийнхээс төдийлэн ялгардаггүй. Эдийн засгийн бодлогын судалгааны төвөөс (CEPR) гаргасан тайлангаас үзвэл, уналтаас хойших 17 улиралд Евро бүсийн эдийн засаг дөнгөж долоон хувиар (2017 оны хоёрдугаар улиралд 7.8 хувиар) өссөн байна. Тэгвэл 2009 оны хавар үнэмлэхүй унасан АНУ- ын эдийн засаг дээрх хугацаанд төдийлэн зөрөөгүй буюу 8.1 хувийн (18 улирлын дараа есөн хувийн) өсөлттэй байжээ.
Хүн амын өсөлтийн хувь ялгаатайг харгалзан үзвэл Евро бүс АНУ-ын урд гарч ирнэ. Өнөөгийн сэргэлтийн эхний дөрвөн жилд Евро бүсэд багтдаг улсуудын хүн ам 1.5 хувь буюу 336 саяас 341 сая болж өссөн. Гэтэл АНУ-ынх хоёр дахин буюу гурван хувиар (307 саяас 316 сая болж) өссөн. Амьдралын стандартын арай дөмөг хэмжүүр - нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр тооцвол Европын валютын холбоо АНУ-аас түрүүлж яваа хэрэг.
Ажил эрхлэлтийн байдалд ч төстэй дүр зураг гарч байгаа. Сэргэлтийн дөрвөн жилд Евро бүсийн улсууд 5.5 сая ажлын байр үүсгэжээ. Урьд нь 2013 оны эхээр 138 сая байсан ажил эрхлэгчид эдүгээ 143.5 саяд хүрээд байна. Харин АНУ-ын сэргэлтийн эхэн үед ажилтай хүмүүсийн тоо цөөрснөөс шалтгаалж сэргэлтийн дөрвөн жилд дөрөвхөн сая ажлын байр (140 саяас 144 сая) нэмэгджээ.
АНУ-д ажил эрхлэлт ёроолдоо тултал муудсан 2009 оны эцсээр 138 сая байсан ажилтай хүмүүс 2013 оны эцэст 144 саяд хүрсэн учир бас ч гэж амжилт гэж болно. Гэхдээ л АНУ-ын хүн амын илүү хурдацтай өсөлтийг харгалзан үзэх тохиолдолд Евро бүсийн ажлын байр илүү өссөн дүр зурагтай.
Иймээс хоёр асуулт гарч ирсэн. Нэгдүгээрт, Евро бүс өсөлтийн одоогийн хурдаа хадгалж чадах уу. АНУ-аар жишээ болговол “чадна” гэсэн хариу гарахаар. Тус улсын эдийн засаг сайжирч, ажлын байр үүсэх хурдац 2013 оноос хойш бүр ч эрчтэй болсон. Евро бүс ч мөн адил эерэг байх болов уу.
Хоёрдугаарт, боломж, хүч нөөц нь байсаар байтал Евро бүс сэргэх явц эхэлж өгөхгүй яагаад ийм удав. Хариулт нь бодлоготой холбоотой. Татвар, төсвийн бодлогоор түлхэц өгөх, мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх зэрэг санхүүгийн бодлогоо зөв тодорхойлоогүй бол АНУ-д хямрал хэр гүнзгий нүүрлэх байсныг хэдэн жилийн өмнө Free Lunch (санхүү, эдийн засгийн үнэгүй мэдээллээр хангадаг вэбсайт) тооцоолсон. Тухайн үед бид Евро бүсийн бодлого АНУ-ынхаас хэр зэрэг хоцорсон, эдийн засаг нь АНУ- ын эдийн засгаас төдий чинээ хоцорч байгаа гэсэн дүгнэлт хийсэн юм.
Харин 2013 онд Евро бүс банкны гажиг тогтолцоог засахын тулд мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэхэд чиглэсэн санхүүгийн саармаг бодлого баримталсан нь зөв алхам байжээ. Дүнд нь, АНУ-ынхтай адил өөдрөг сэргэлт бий болов.
Хийх дүгнэлт гэвэл, тогтвортой Евро бүсийн сэргэлт хэзээд байсаар ирсэн. Өнөө ч үргэлжилсээр байна.
Мартин Сэндбү