Alphabet алсын хараатай хүсэл зорилгоосоо үүдэн хувийн компани өөрийн байгуулсан хотоо хэрхэн удирдах талаар шийдэл гаргах ёстой боллоо. Google-ийн толгой компани хотыг хөрснөөс эхлэн байгуулах төлөвлөгөө боловсруулж байгаа аж. Мягмар гарагт тус компанийн хотын шинэчлэл хариуцсан захирал хэлэхдээ технологиор тоноглогдсон хотын орчин, амьдралын чанарыг дээшлүүлж, байгаль орчны нөлөөг бууруулж чадахыг нотлох зорилготой хэмээн онцолсон юм. Технологид суурилсан ийм газрыг удирдахад томоохон асуултууд үүсгэнэ. Үүнд иргэдийн тухай мэдээллийг хэрхэн цуглуулах, хамгаалах, ашиглах асуудал орно гэж Alphabet компанийн салбар Sidewalk Labs-ийн захирал Дэн Докторофф ярилаа.
Тэрбээр Сан Франциско хотын эрэг хавийн төлөвлөлт, тохижилтын судалгааны нийгэмлэгийн хурал дээр хэлсэн үгэндээ “Бид үнэн хэрэгтээ шинэ хот байгуулахыг хүсэж байна.
Гэхдээ энэ нь хэмжээ, зэрэглэлийн хувьд инновацийн лаборатори болохуйц хангалттай уялдан зохицуулагдсан байх хэрэгтэй” гэжээ. Sidewalk тээвэр, дэд бүтэц, тэр ч бүү хэл менежмент, нийгмийн бодлогод шинэ байдлаар хандаж, туршилтын суурийг тавихад хамтран ажиллах боломжтой хотыг удтал хайсаар иржээ.
Ноён Докторофф тус хот мэдээллийн бодлогод шинэ маягаар хандахад анхдагч болж, бусад газарт үлгэр жишээ үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Би мэдээлэл ашиглалтын талаар нийгэмд тулгарах бодит зүйлийн тухай бодож байна. Ийм асуудлыг чамбай шийдвэрлэх, бодлогыг идэвхтэй боловсруулах чадамжтай газар байх ёстой. Хувийн нууцлалыг дэмжигчид, нийгмийн гишүүд, засаг захиргаа, уг газрыг ивээн тэтгэгчийн хувьд бид бүгдээр нухацтай ярилцаж тийм үр дүнд хүрнэ. Миний бодлоор энэ нь үлгэр жишээ болох ёстой” хэмээн төлөвлөсөн төслөө дэлгэрэнгүй тайлбарласан юм.
Alphabet-ийг үндэслэгчдийн нэг Ларри Пэйж шинэ хотын санааг анх сэдсэн агаад түүний тайлбарт олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл ирсэн билээ. Гэвч эднийх холын бодолтой төлөвлөгөөгөө чимээгүйхэн үргэлжлүүлсэн аж. Sidewalk шинэ хотоо барих газар хайх үйл явц Amazon 50 мянган ажилтандаа хоёр дахь төв оффистоо байршил эрж сурж буйтай давхацсан юм. Эднийх Сиэтллийн ойролцоох анхны төв байрнаасаа том оффис босгохоор төлөвлөж байгаа аж. Гэвч Докторофф Amazon татварын хөнгөлөлт эрэлхийлж байгааг буруушаагаад ийм хандлага татварын суурийг багасгаснаар ирээдүйд хотын хөгжилд сөргөөр нөлөөлнө хэмээн шүүмжлэв. Тэрбээр Amazon-оос ялгаатай нь Sidewalk томоохон бэлэг горьдоогүй гэжээ.
Майкл Блумбергийн үед Нью-Йорк хотын даргын орлогч байсан ноён Докторофф амьдралын хямд өртөг, хүлэмжийн хий ялгаруулахгүй гэх хоёр жишээгээр амьдралын чанар дээшлэхийг тайлбарлаж байлаа. 2015 онд Нью-Йоркт байгуулагдсан Sidewalk Labs салбар хотын үнэгүй, түргэн Wi-Fi, олон нийтэд зориулсан программ хангамжийн төсөл зэрэг төвлөрсөн суурьшлын бүсийн технологи дээр ажиллаж ирсэн юм. Ноён Докторофф авч үзэж буй газрын нэрийг дурдахаас татгалзсан боловч байгаа дэд бүтцэд нь зохицуулж болох, нэг бүхэл биш мөртөө хангалттай том газар сонгохоо дурдаад “Манай инновацийн чадамж хийгээд оршин буй хүмүүс ба барилгуудын хооронд дотоод уялдаа байх ёстой” хэмээн өгүүлэв.
Лесли Хук